Gastroesophageal reflux disease

Сөөргөө (монгол)
Гастроезофагеальная рефлюксная болезнь ГЭРБ (ру́сский)

Буцах улаан хоолойтос

Улаан хоолойны Барретт

GERD

Үндсэн шинж тэмдэг: Ихэнхдээ шинж тэмдэг илэрдэггүй тохиолдол бий.

  • Байнга өтгөн хатах эсвэл гүйлгэх
  • Цээж хорсох
  • Хэхрэх
  • Аманд гашуун оргих
  • Бөөлжих, бөлжис цутгах
  • Ходоод өвдөнө гэхдээ хоол идсэний дараа гайгүй болно
  • Ходоодон дээр хүндрэх
  • Хоолойн дээр юм торох
  • Махан хоол муу шингэх
  • Харшилд өртөх
  • Хамар битүүрэх
  • Хумс байнга хугарах
  • Мөөгөнцөр үүсэх
  • Амнаас эвгүй үнэр үнэртэх
  • Үс унах
  • Шүдний паалин эвдрэх
  • Тодорхой шалтгаангүйгээр удаан хугацаагаар хуурай ханиах, хоолой сөөх, астма
  • Залигахад эвгүй оргих зэрэг болой.

Дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae: PCCS):

  • Ходоодны үрэвсэл, улайлт тухайлбал, ходоодоор өвдөх, бөөлжис цутгах, гэдэс дүүрэх, заримдаа бөөлжих, өтгөн хар өнгөтэй гарах зэрэг болой
  • ХХШ
  • Ходоод, улаан хоолойны хорт хавдар
  • Бүдүүн гэдэсний уйланхай, хорт хавдар
  • Элэг, цөсний хүүдийн үрэвсэл, уйланхай
  • Дотоод шүүрлийн өвчин
  • Арьсны үрэвсэлт өвчин
  • Цус алдах /цустай бөөлжих, суулгах/
  • Сөөргөөний хүндэрсэн архагшсан хэлбэр (BE: Улаан хоолойны Барретт)
  • Зүрхний цусан хангамжийн дутмагшил үүсэх магадлалтай аж.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC):

  • Ходоодны дархлаа суларсан
  • Ходоодны хүчиллэг ихэдсэн
  • Улаан хоолойны доод хавхлагын булчин сулрах
  • Ходоодны үрэвсэл
  • ХХШ
  • Цөсний хүүдийний үрэвсэл, ургацаг
  • Буруу хооллолт
  • Стресст
  • Ангина
  • ЗСӨ, зүрхээр хатгуулах
  • ЦДИ
  • Чихрийн шижингийн хэв шинж-2
  • Маш түргэн турсан
  • Харшлын эм, азотын бэлдмэл (nitrates)-ийн гаж нөлөө
  • Гэр бүлийн удамшил гэх мэт.

 Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Түүхий жимс, ногоо өөрөөр хэлвэл, салат сайн идэж байх.

Хошуу тариа, сагадай зэрэг бүхэл үрийн тариа ахиухан хэрэглэнэ. Цэвэр ус ихээр ууна.

Хүрэн манжин байнга хэрэглэх хэрэгтэй. Тараг, ингэний хоормог, гүүний айраг, кимчи, даршилсан байцаа, квас, алимны исгэсэн шүүс зэрэг исгэсэн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, хасарваань, хар чавга, гүйлсийн жимс, банан, алим, өргөст хэмх, таримал гоньд, яншуй, хулуу, улаан лооль, лууван, хушга, шар гаа, амтат улаан чинжүү /сулавтар идээшүүлж ууна, иднэ/, хушганы зөөлөн эд иднэ.

Аминдэм, эрдэс бодис: Хүнсний эслэг, “С”, “Д” /улаан хоолойг хамгаална/, “Е” аминдэм, магни, селен.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Сөөргөөний эмчилгээ, сувилгаа нь дархлаа тэтгэх, хеликобактери пилори нянг устгах, ходоодны хүчиллэгийг аль болох бага байлгах, биеэ шүлтжүүлэх, ХГЗ-нд өнгөр тогтоох, тайвшруулах, үрэвсэл, улайлт, өвдөлт намдаахад  чиглэгдэж байвал зохино.

Зүү тавиулах, стрессээ удирдах, иллэг, бариа засал, гүнзгий амьсгааны дасгал, йога, бясалгалд явах, турах, эрүүл зохистой хооллохыг зөвлөнө.

Бүрэн эдгэрдэг өвчин.

Ходоодоо энхрийлэх зөвлөлгөө: Хоол идэхээс 20-30 минутын өмнө шингэн юмаа уух нь зохилтой. Энэ нь ходоодны шүүс ялгаруулж, хоол боловсруулах бэлтгэлийг хангана. Эсрэг тохиолдолд хоол боловсруулахад илүүдэл эрч хүч зарцуулна. Өөрөөр хэлбэл, боловсрогдож байгаа хоолон дээр ус хийж “унтрааж байна” гэсэн үг аж. Бид энэ талаар ихэнхдээ буруу зуршилтай болсон байна.

Ажил, амрлатын дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.

Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс: Батраш, сиймхий алтанцэгцүүхэй (ходоодны шүүс ялгаруулагчид), улаанлооль, төмс, түүхий сонгино, цуу /бор хар өнгөтэй сармисны эсвэл шар буурцагны гэх мэт/, хар перец, архи, дарс, тэдгээрт дарж бэлтгэсэн ургамлын хандмал, хийжүүлсэн ундаа, сүү, чихэрлэг зүйл, нимбэгний төрлийн жимс, цангис, бяслаг, зөөхий, мөхөөлдөс, амтлагч, ялангуяа салат амтлагч, сармис, өтгөн цай, кофе, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, сода, майонез, какао, шоколад, цай, торт, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, будаг оруулагч, нөөцлөгч агуулсан хүнс.

Талх бага идэх хэрэгтэй. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий. Хоол идсэний дараа хэвтэхгүй байх. Хэт өлсөхгүй байх, хэт идэхгүй байх, ялангуяа унтахын өмнө.

Эх үүсвэр:

Herbs usage indication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended.