Бодисын солилцооны хамшинж

Metabolic Syndrome (english)
Метаболический синдром (ру́сский)

АНУ-д 60-70 настангуудын 40% нь бодисын солилцооны эмгэгтэй гэсэн тоо баримт байдаг бна. Европт 50 сая хүн энэ өвчнөөр өвчилж байна.

Үндсэн шинж тэмдэг, зовуурь (PCSS):

  • Таргалалт (бүсэлхий, гүзээгээр өөхлөх, гүзээ суух)
  • Элэгний өөхшилт
  • Чихрийн шижингийн хэв шинж-2 (өлөн үедээ дор хяж 5,5 mmol/L буюу 100 mg/dL)
  • Цусан дах шээсний хүчил ихдэх (гиперуркемия)
  • Холестерин нэмэгдэх
  • Триглицерид нэмэгдэх (цусан дах өөх тос: дор хаяж 150 mg/dL)
  • ЦДИ (дор хаяж 135/85mmHg)
  • Тулай
  • “Сайн” холестерин буурах (эрэгтэйчүүдийн хувьд 40 mg/dL, эмэгтэйчүүдийн хувьд 50 mg/dL-аас бага бна)
  • Амархан ядрах
  • Судас тостон хатуурах
  • ЗСӨ
  • Шээсээрээ уургаа алдах (микроальбуминурия)
  • Унтаж байхдаа “амьсгал нь зогсох”
  • Архаг стресс
  • Улирлын чанартай АЗ-ын харшил
  • “Д” аминдэмийн дутагдал
  • “Омега-3” өөх тосны индекс буурах
  • Архаг үрэвсэл
  • Тараагуур судасны хана гэмтэх
  • Цус өтгөрөх, нөжрөх
  • Амьсгал бачуурах
  • Толгой өвдөх
  • Хөлрөх
  • Ам цангах
  • Ойр ойрхон шээх
  • Арьс хуурайших
  • Хоолны дуршил нэмэгдэх
  • Юманд сонирхолгүй болох (апатия)
  • Өндгөвчний хэлхээ уйланхай
  • Хөхөлгөр гарах (голдуу хүзүү, нуруугаар)
  • Арьс хиртсэн юм шиг харлах (acanthosis nigricans: голдуу хүзүүний араар эсвэл сугаар)
  • Тестостероны дутагдал
  • Цус харвах, саажих
  • Бэлгийн сулрал (эр), үргүйдэл (эм) зэрэг болой.

 Бодисын солилцооны хамшинжийн болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC, патогенез): Тодорхой шалтгаан нь судлагдаагүй.

  • Буруу хооллолт
  • Амьдралын идэвхигүй хэв шинж
  • Тамхи
  • Архи
  • Дааврын өөрчлөлт
  • Инсулин эсэргүүцэлтэй учрах, инсулиныг мэдрэх мэдрэмж буурах
  • Таргалалт
  • Суумал ажил эрхлэх
  • Зүрхний цусан хангамжийн дутмагшил (ийм өвчний 50% нь БСХШ-тэй байдаг)
  • Архаг үрэвсэл
  • Элэгний өөхшилт
  • Өндгөвчний хэлхээ уйланхай
  • Цөсний чулуу
  • Нас ахихын хирээр эрсдэл нэмэгдэх
  • Гэр бүлийн удамшил зэрэг болой.

 Хоол унд: Бодисын солилцооны эмгэгийн үед хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчилнө. Хоолоо бага багаар олон удаа иднэ.

Далайн байцаа, том цүлдмэг мөөг (гэдэсэнд орсон хойноо бамбайн хөөж цатгалан мэдрэмж төрүүлдэг, энэ мөөгөнд “beta-glucans” хэмээх бодис бий), хүрэн манжин, бууцай, вандуй, түрэг шош, хар чавга, хушга, бүйлсийн самар, бөөрөнхий байцаа, сармис,  сонгино, халиар, сонгино, таана, хөмүүл, шар гаа, цагаан гаа, шанц модны холтос, хар үрт тэс, киви жимс, түүнчлэн арвай, хөц будаа, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ хэрэглэж, ус ихээр ууна.

Гич, хүрэн манжин, эмийн багваахайны навч, бууцайны навчаар салат хийж, алимны исгэсэн шүүсээр амталж иднэ.

Тараг, ингэний хоормог, алимны исгэсэн шүүс, өөрөө хийсэн орос квас, даршилсан ногоо зэрэг исгэсэн хоол унд түлхүү хэрэглэнэ.  Наргил мод, гүнжид, олив, маалингын тос, үр хэрэглэнэ.

Аминдэм, эрдэс бодис: Йод, төмөр, селени, цайр, зэс, кобальт, манган, “В”, “А”, “Е”, “Д-3”, “С”, “К1”, “К2” аминдэм, Омега-3 өөх тос.

Селени агуулсан хоол хүнсэнд бэлчээрийн үхрийн мах, бразил самар, загас, далайн хоол багтана.

Өдөрт 600-2000 IU D3 аминдэм уувал зохино.

“К1” (phytonadione 200 µg), “К2” (menaquinone 720 µg: менахинон) аминдэм нь кальцийг ясанд шимэгдүүлж, харин судас тостон хатуурахаас сэргийлж, тараагуур судасны хананд шимэгдүүлэхгүй.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Бодисын солилцооны хамшинжийн эмчилгээ, сувилгаа нь эрүүл зохистой хооллох, амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх, элэг, тунгалгын эд эс, бөөр, цус цэвэршүүлэх, хөнгөн туулгах, эрүүл жингээ барих, тамхинаас гарах, бодисын солилцоо, хоолны шингэц сайжруулах, чулуужсан өөх тосыг хайлуулах (гиполипидемическое действие: cellulite), холестерин, триглицерид, судасны тостон хатуурал, саахар, хоолны дуршил бууруулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, илүүдэл эстроген, ялзмаг, хорт бодис гадагшлуулах, биеэ шүлтжүүлэх, аль болох амар амгалан байхад чиглэгдэнэ.

Контрастны шүршүүр /душ/-т орсны дараа оливтой гангын тосон дээр далайн давс цацаж, биеэ арчиж үрж, дараа нь иллэг хийнэ. Контрастны шүршүүр гэдэг нь халуун, хүйтэн устай шүршүүрт ээлжлэн орохыг хэлнэ. Түүнчлэн далайн байцааны хандаар эсвэл алимны исгэсэн шүүсээр биеэ үрж болно.

Бясалгал, тогтмол дасгал хөдөлгөөн, биеийн тамир хийх, спортоор хичээллэнэ.

Болж өгвөл дараах зүйлсээс зайлсхийх эсвэл бага хэрэглэнэ. Үүнд: Хурц амтлагчид, салат амтлагч, кетчур, жимсний чанамал, цэлцэгнүүр, мөхөөлдөс, цагаан талх, кофе, хар ба ногоон цай, чихэр, саахар, хиймэл саахар, шоколад, утсан, шарсан, хуурсан махан ба лаазалсан хоол, архи, дарс, шар айраг, янз бүрийн чипс, түргэн хоол, бялуу, хэт боловсруулсан хоол, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхийхийг хичээнэ.

Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн

Эх үүсвэр

Тэмдэглэгээний утга

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Ийм тэмдэг нь гаж нөлөө буюу зохимжгүй заалтыг илэрхийлнэ.

Developed by: olzvoi.dev

Biye mahbodoo tsevershuuleh - Buselhii, dal, muruur uvduh - Bodisiin soliltsoonii hamshinj - ANU-d 60-70 nastanguudiin 40% ni bodisiin soliltsoonii emgegtei gesen too barimt baidag bna. YEvropt 50 saya hun ene uvchnuur uvchilj baina. Undsen shinj temdeg, zovuuri (PCSS): Targalalt (buselhii, guzeegeer uuhluh, guzee suuh) Elegnii uuhshilt CHihriin shijingiin hev shinj-2 (ulun uyedee dor hyaj 5,5 mmol/L buyuu 100 mg/dL) TSusan dah sheesnii huchil ihdeh (gipyerurkyemiya) Holyestyerin nemegdeh Triglitsyerid nemegdeh (tsusan dah uuh tos: dor hayaj 150 mg/dL) TSDI (dor hayaj 135/85mmHg) Tulai “Sain” holyestyerin buurah (eregteichuudiin huvid 40 mg/dL, emegteichuudiin huvid 50 mg/dL-aas baga bna) Amarhan yadrah Sudas toston hatuurah ZSU SHeeseeree uurgaa aldah (mikroalibuminuriya) Untaj baihdaa “amisgal ni zogsoh” Arhag stryess Ulirliin chanartai AZ-iin harshil “D” amindemiin dutagdal “Omyega-3” uuh tosnii indyeks buurah Arhag urevsel Taraaguur sudasnii hana gemteh TSus utguruh, nujruh Amisgal bachuurah Tolgoi uvduh Hulruh Am tsangah Oir oirhon sheeh Aris huuraishih Hoolnii durshil nemegdeh YUmand sonirholgui boloh (apatiya) Undguvchnii helhee uilanhai Huhulgur garah (golduu huzuu, nuruugaar) Aris hirtsen yum shig harlah (acanthosis nigricans: golduu huzuunii araar esvel sugaar) Tyestostyeronii dutagdal TSus harvah, saajih Belgiin sulral (er), urguidel (em) zereg boloi.  Bodisiin soliltsoonii hamshinjiin bolzoshgui uchir shaltgaanuud, ersdelt huchin zuils (PCC, patogyenyez): Todorhoi shaltgaan ni sudlagdaagui. Buruu hoollolt Amidraliin idevhigui hev shinj Tamhi Arhi Daavriin uurchlult Insulin eserguutseltei uchrah, insuliniig medreh medremj buurah Targalalt Suumal ajil erhleh Zurhnii tsusan hangamjiin dutmagshil (iim uvchnii 50% ni BSHSH-tei baidag) Arhag urevsel Elegnii uuhshilt Undguvchnii helhee uilanhai TSusnii chuluu Nas ahihiin hireer ersdel nemegdeh Ger buliin udamshil zereg boloi.  Hool und: Bodisiin soliltsoonii emgegiin uyed hool bolon amidraliin hev shinjiig buren uurchilnu. Hooloo baga bagaar olon udaa idne. Dalain baitsaa, tom tsuldmeg muug (gedesend orson hoinoo bambain huuj tsatgalan medremj turuuldeg, ene muugund “beta-glucans” hemeeh bodis bii), huren manjin, buutsai, vandui, tureg shosh, har chavga, hushga, builsiin samar, buurunhii baitsaa, sarmis,  songino, haliar, songino, taana, humuul, shar gaa, tsagaan gaa, shants modnii holtos, har urt tes, kivi jims, tuunchlen arvai, huts budaa, hoshuu taria zereg buhel uriin taria, zugiin bal, toslog bagatai suu, tsagaan idee hereglej, us iheer uuna. Gich, huren manjin, emiin bagvaahainii navch, buutsainii navchaar salat hiij, alimnii isgesen shuuseer amtalj idne. Tarag, ingenii hoormog, alimnii isgesen shuus, uuruu hiisen oros kvas, darshilsan nogoo zereg isgesen hool und tulhuu hereglene.  Nargil mod, gunjid, oliv, maalingiin tos, ur hereglene. Amindem, erdes bodis: Iod, tumur, syelyeni, tsair, zes, kobalit, mangan, “V”, “A”, “YE”, “D-3”, “S”, “K1”, “K2” amindem, Omyega-3 uuh tos. Syelyeni aguulsan hool hunsend belcheeriin uhriin mah, brazil samar, zagas, dalain hool bagtana. Udurt 600-2000 IU D3 amindem uuval zohino. “K1” (phytonadione 200 µg), “K2” (menaquinone 720 µg: myenahinon) amindem ni kalitsiig yasand shimegduulj, harin sudas toston hatuurahaas sergiilj, taraaguur sudasnii hanand shimegduulehgui. Suvilliin chanartai zuvlumj (Treatment strategy-TS): Bodisiin soliltsoonii hamshinjiin emchilgee, suvilgaa ni eruul zohistoi hoolloh, amidraliin hev shinjiig buren uurchluh, eleg, tungalgiin ed es, buur, tsus tsevershuuleh, hungun tuulgah, eruul jingee barih, tamhinaas garah, bodisiin soliltsoo, hoolnii shingets saijruulah, chuluujsan uuh tosiig hailuulah (gipolipidyemichyeskoye dyeistviye: cellulite), holyestyerin, triglitsyerid, sudasnii toston hatuural, saahar, hoolnii durshil buuruulah, zurh sudasnii uil ajillagaag demjih, iluudel estrogyen, yalzmag, hort bodis gadagshluulah, biyee shultjuuleh, ali boloh amar amgalan baihad chiglegdene. Kontrastnii shurshuur /dush/-t orsnii daraa olivtoi gangiin toson deer dalain davs tsatsaj, biyee archij urj, daraa ni illeg hiine. Kontrastnii shurshuur gedeg ni haluun, huiten ustai shurshuurt eeljlen orohiig helne. Tuunchlen dalain baitsaanii handaar esvel alimnii isgesen shuuseer biyee urj bolno. Byasalgal, togtmol dasgal hudulguun, biyeiin tamir hiih, sportoor hicheellene. Bolj ugvul daraah zuilsees zailshiih esvel baga hereglene. Uund: Hurts amtlagchid, salat amtlagch, kyetchur, jimsnii chanamal, tseltsegnuur, muhuuldus, tsagaan talh, kofye, har ba nogoon tsai, chiher, saahar, hiimel saahar, shokolad, utsan, sharsan, huursan mahan ba laazalsan hool, arhi, dars, shar airag, yanz buriin chips, turgen hool, byaluu, het bolovsruulsan hool, buudain deed guril, tuugeer hiisen buteegdehuun. Uurlaj utsaarlah, stryessees zailshiihiig hicheene. - Agil muug - Altangagnuuriin undes - Altangagnuuriin tsomog - Artishok - Bagvaahai - Banan jims (gadil) - Bivlen - Buljirguniin tsomog - Buurulzguniin tsomog - Buutsainii tsomog - Bultenger - Berishiin tsomog - Gandbadraa (buural gandbadraa, tsagaan chandgan suul) - Gandbadraanii tsomog - Gachuur - Goviin harmag - Dalain baitsaa - Dalain baitsaanii tsomog - Dalan halis - Dalan halisiin tsomog - Doloogono - Doloogoniin tsomog - Dontuulagch hool huns, sergeesh - Zadiin tsomog - Zugiin toosontsor - Zunshiltsetsgiin tsomog - Idree - Luunii sarvuu (Tashuur uvs) - Monos - Nimbegnii halis - Olivtoi shuudergeniin tos - Saahar bolon nuursus ihtei hool huns - Sarmisnii isgesen beldmel - Sarhiag muug - Sibiri toshlog barbaris - Songiniin koktyeili - Tulugch uvs - Tuiplangiin tsomog - Uzem - Halgainii tos - Har arts - Hoshuu taria - Hoshuu tarianii tsomog - Huvun zaraa uul - Hunchir - Husnii nahia, navch, holtos - Hushnii shilmuus - Huren manjin - Het bolovsruulsan hool huns - TSagaan budaanii halisnii tos - TSagaan burgas - TSargas (hyangar) - TSahildag - TSegtsuuheinii tsomog - CHiher uvs (undes) - CHiher uvsnii tsomog - CHichignuur uliangar - SHid modnii samriin idee (oin samar, fundukiin samriin idee) - SHuudergene - SHuusleg shilmuusnii tos - Es Eniin tsomog - YAmaan sahal - Zurhnii hem aldagdah - TSuulbar baldargana - Namgiin balbi - Zahiin medreliin urevselt uvchin - Tarvas - Buurunhii baitsaa - Sormuust degd - Urt navchit balgana - Narsnii toosontsortoi nahia