Сиймхий алтанцэгцүүхэй

St. John’s Wort (english)
Зверобой продырявленный (ру́сский)
Hypericum perforatum (latīna)
(цэцэг, навч: нутгийн нэршил – зүрх өвс)
Уух арга: 3-5 амны том халбагыг |6-9г| 400мл усанд хийж, 1-3 минут буцалгаад, 20-30 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 100 мл-аар хоолноос 2 цагийн зайтай 2-3 удаа ууна.
Нэг удаагийн сувилгаа: 28 хоног. Завсарлага: 28 хоног.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Хандаа дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Хандандаа маалингын тос заавал дусаана. Дараа нь тампон шургуулна.
Зохимжгүй заалт: Эрхтэн суулгасан үе. Дархлаа дарангуйлагч, харшил, сэтгэл гутралыг намжаагч, цус шингэрүүлэгч зэрэг эмүүдтэй харшлах магадлалтай. Ууж байгаа үедээ хэт ягаан туяаны хиймэл гэрэл хэрэглэхгүй. Тун хэмжээ, давтамжийг хатуу мөрдөнө.
Эмийн үйлдэл
- Агчилт тавиулах
- Айдас түгшүүр үргээх
- Ариутгах
- Байгалийн антибиотик
- Биеийн шингэнийг хүчиллэг болгох
- Дархлаа тэтгэх
- Дасган зохицуулах
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Зууралдуулах, аргаах
- Зүрх судасны эд эсийг хамгаалах, бэхжүүлэх
- Мэдрэл дэмжих
- Өвдөлт намжаах
- Тайвшруулах
- Таргалалт (тураах)
- Үрэвсэл дарах
- Фитоэстроген
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Химийн эмчилгээний гаж нөлөөг арилгах
- Хоолны шингэцийг сайжруулах
- Цөс хөөх
- Цусны эргэлтийг сайжруулах
- Цэвэрүүт үсэрхийлэл вирус
- Шарх, шархлаа аниулах
- Шимэгч гадагшлуулах
- Шээс туух
- Элэг хамгаалах
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- PharmAcodynamic Basis of HERBAL MEDICINE
- Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
- www.herbs2000.com
- www.primary.net/~gic/herb/stjohn_pics.htm
- www.medn.ru
- www.herbalremediesadvice.org
- www.frontiersin.org
- pubmed.ncbi.nlm.nih.gov
- www.herbal-supplement-resource.com
- ria.ru
- www.gabris.ru