Ходоодоо энхрийлэх зөвлөлгөө

Ходоодоо энхрийлэх зөвлөлгөө (монгол)

Хоол идэхээс 20-30 минутын өмнө шингэн юмаа уух нь зохилтой. Энэ нь ходоодны шүүс ялгаруулж, хоол боловсруулах бэлтгэлийг хангана. Эсрэг тохиолдолд хоол боловсруулахад илүүдэл эрч хүч зарцуулна. Өөрөөр хэлбэл, боловсрогдож байгаа хоолон дээр ус хийж “унтрааж байна” гэсэн үг аж. Бид энэ талаар ихэнхдээ буруу зуршилтай болсон байна.