Эмэгтэйчүүдийн үргүйдэл

Эмэгтэйчүүдийн үргүйдэл (монгол)

Яншуй, хус, таван салааг адил тэнцүү хэмжээгээр авч зэхнэ. Зэхмэлээс 3 хоолны халбагыг 500 мл буцлам халуун усанд хийж, зөөлөн гал дээр 5 минут чанаад идээшүүлж шүүнэ. Өдрийн турш цай, усны оронд ууна. /95/

Ягаан мүгз /алтангагнуур/-ийн жижиглэсэн 1 хоолны халбага үндэсийг 1 аяга усанд хийж зөөлөн гал дээр 10 минут чанаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 1 хоолны халбагаар хоолноос өмнө 2 удаа /өглөө, өдөр/ ууна. /бр-522/

Өндгөвчний гипофункциэс болсон үргүйдэлд 100 г жижиглэсэн чихэр өвсний үндэсийг 500 мл архинд хийж харанхуй газар үе үе сэгсэрч 14 хоног дарна. Өдөрт 30 дуслаар 2 удаа /өглөө, орой/ ууна. /бр-522/

Таргалж үргүйдэхэд 2 хоолны халбага гандбадраа, 1 хоолны халбага хусны навчийг 600 мл буцлам халуун усанд хийж, юмаар хучиж 30 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 1 аягаар 3 удаа хоолноос 30 минутын өмнө бүлээсгэж ууна. /173, бр-522/

Бусад: Шар гаа, Зөгийн Балтай Шанц модны холтос, мугваа, барагшун