Өтгөн хатах

Constipation (english)
Запоры (ру́сский)
Иллэг: Өтгөн хатах, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сайжруулахад баруун гараараа дороос дээш нь 5-10 удаа, дараа нь зүүн гараараа дээрээс доош нь бага зэрэг дарж иллэг хийнэ. Нийтдээ 3-4 удаа хийнэ. Үүнийг өглөө сэрмэгц орондоо хийнэ. 1-3 хоног мэдэгдэхгүй байж болно, яваандаа гэдэс сайн ажилладаг болно.
Дасгал: Бөгсөн биеэ дээш нь гараараа тулахгүйгээр өргөнө. 20-30 удаа хийнэ. Дараа нь шалан дээр гараа сугандаа авч хагас сууж, босно. Үүнийг 30 удаа хийнэ. Тайван амгалан хийнэ. Яарч болохгүй.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Архаг ядаргааны хамшинж, булчин шөрмөсний эмзэглэл
- Бамбай булчирхайны дааврын дутагдал (ББДД)
- Бөөрний дээд булчирхайны сульдаа (БДБС)
- Бүдүүн гэдэсний үрэвсэл
- Дархлаа сулрах
- Дэлүү томрох
- Жирэмсэн эх
- Йод дутлын эмгэг (ЙДЭ)
- Мэдрэл сульдлын хамшинж (МСХШ)
- Өндгөвчний наалданги
- Прогестероны хомсдол (ПХ)
- Саахар болон нүүрсус ихтэй хоол хүнс
- Серотонины хомсдол
- Сөргөө
- Сэтгэл гутрал
- Умайн булчингийн хоргүй хавдар
- Умайн доторхи хальснаас үсэрхийлсэн ургацаг
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Химийн эмчилгээний гаж нөлөөг арилгах
- Ходоод, хос, улаан хоолойны шархлаа (ХХШ)
- Хөдөлгөөний дутагдал
- Хэт боловсруулсан хоол хүнс
- Цөсний хана зузаарсан
- Цөсний хүүдий, элэгний үрэвсэл
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Элэгний архаг үрэвсэл
- Элэгний дутагдал
- Элэгний өөхшилт
- Элэгний хатуурал
- Элэгний шохойжилт
- Эм ууж эсвэл тариа хийлгэж байгаа (эмийн гаж нөлөө)