Dysbiosis (Leaky Gut)

Ходоод гэдэс өнгөргүй, сиймхий болох (монгол)
Дисбактериозы (ру́сский)

Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC, Pathogenesis буюу патогенез):

  • Дархлаа суларсан /хүний дархлааны эсийн 70% нь гэдэсэнд байдаг гэнэ. Америкийн нэг эмч ярив. 2017-06-22/
  • Стресс
  • Буруу хооллолт буюу талх, үр тариа, дээд гурилан бүтээгдэхүүн, гоймон, жигнэмэг, эрдэнэшиш, цагаан будаа, төмс, чихэрлэг зүйлс, давс их хэрэглэх
  • Мөөгөнцөр
  • “В” группын стрептококкийн нян
  • Ходоодны хүчил багадсан
  • Нурууны суулт |Ankylosing spondylitis|
  • Rheumatoid arthritis
  • Намарс
  • Архаг ядаргааны синдром (CFS)
  • Cystic fibrosis
  • Элэгний архаг үрэвсэл
  • Ауто дархлааны өвчин
  • Замбараагүй идэх
  • Архи зэрэг болой.

Нурууны суулт: Ankylosing spondylitis is an inflammatory disease that, over time, can cause some of the bones in the spine (vertebrae) to fuse. This fusing makes the spine less flexible and can result in a hunched posture. If ribs are affected, it can be difficult to breathe deeply.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, зөгийн бал, жүрж эсвэл тэдгээрийн шүүс байнга хэрэглэх хэрэгтэй.

Хүрэн манжин, усан үзмийн тос, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, чацарганын тос /ууна, салатанд хийнэ/, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, ус ихээр ууна. Өдрийн турш ясны шөл уух хэрэгтэй.

МОНГОЛ САРМИС ИДНЭ: Өдөр бүр нэгээс хоёр хумс жижиглэсэн сармисыг усаар даруулж иднэ. Эсвэл ½ аяга зөгийн бал, ¼ аяга жинхэнэ алимны эсгэсэн 5-6%-ийн охь /хиймэл бол хориотой шүү/, 1 бүхэл бүтэн сармисыг хальсалж гриндерт хийж эргүүлнэ. Энэхүү сармисны элексирээс ½ цайны халбагаар өдөрт 2 удаа иднэ. Эсвэл ахиухан сармистай салат хийж иднэ. Сармисыг буцалгавал үр дүн нь муудна.

Дунд зэргийн 2 ш сонгиныг хальстай нь жижиглээд 3 аяга усанд хийж 10 минут чанаад өдөрт 50мл-аар 3 удаа ууна. Энэ нь стрептококкоос гадна стафилококк, булчин задрах тахал /холера/, цусан суулга /дизентерийную/, сахуу /дифтерийную палочку/ болон сүрьеэний савханцар, трихомонадыг устгана.

Тараг, ингэний хоормог, жинхэнэ алимны исгэсэн шүүс зэрэг исгэсэн хоол унд түлхүү хэрэглэнэ.

Ямар нэг үрэвсэл байгаа бол шар гааны үндийг хар перецтэй хавсарч өргөн хэрэглэнэ. Энэ “үрэвсэл” гэдэг нэрийн дор архаг өвдөлтүүд, ядаргаа, сэтгэл гутрал, зарим хоол хүнсэнд хэт мэдрэмтгий байх | food sensitivities|, хямарсан гэдэсний эмгэг, сөргөөг ойлгоно.

Буйлс /чангаанз/-ийн жимсны ясан доторхи самрыг нунтаглаж 7 хоног өлөн дээрээ, оройдоо иднэ. Эсвэл үхрийн нүдний жимсний нухашнаас 250г-аар өдөрт 3 удаа 3 өдрийн турш иднэ. Хэмжээг 2 дахин багасгаад цаашаа 7 хоног идэх хэрэгтэй.

Алтантовч, багваахай, нохойн хошууны үр жимс, үхрийн нүдний навч зэрэг ургамлын цай ууж байх хэрэгтэй.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, магни, “А”, “С” аминдэм /өдөрт 2,000-4,000мг/, “Д” аминдэм ууна.

Түүнчлэн Л- Глютамин |L-Glutamine| хэмээх амин хүчил ууна. Энэхүү амин хүчил нь сэтгэл зовнилыг бууруулдаг гамма аминобутирийн хүчил |GABA| хэмээх мэдрэлийн эд эсийг төрүүлнэ, чихэр саахар, архи хэрэглэх хүслийг бууруулна.

Ходоод гэдэсэнд өнгөр тогтооход чиглэсэн сувиллын чанартай зөвлөмж (Clinical protocol – CP буюу клинический протокол): Эмчилгээ, сувилгаа нь нянг байгалийн антибиотикээр устгах, ХГЗ-д өнгөр тогтоох өөрөөр хэлвэл, сайн, муу нянгийн тэнцвэрийг хангах, цус, элэг, бие махбодоо цэвэршүүлэх, хор, хордлого гадагшлуулах, шээс туух, үрэвсэл дарах, харшил намжаах, тухайн өвчтөнд үүссэн шинж тэмдэгийн эмчилгээг хийх /хоолой, бөөр, давсаг гэх мэт/, дархлаа тэтгэх, дагалдах өвчнийг бас эмчлэх, инээх, инээмсэглэх, дасгал хөдөлгөөн, йога хийх, цэвэр ус сайн уух, мацаг барих |ходоод гэдэсээ “амраах”|, оройн хоолоо унтахаас 4-5 цагийн өмнө идэж хэвших, чиглэнэ.

Орой бүр жинхэнэ алимны эсгэсэн охийг усаар найруулсан сулавтар уумсалаар үтрээгээ угааж, дараа нь нийтдээ 8 шөнө унтахдаа буталсан сармис эсвэл тарагийг тампонд шингээж тавина. Жинхэнэ алимны эсгэсэн охьноос 50мл-ийг ваннанд хийж орж болно.

Зайлсхийвэл зохих зүйлс: Хурц амтлагчид, талх, кофе, хар ба ногоон цай, саахар, архи, дарс, тамхи, туурам, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, хар, улаан перец, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).