Purulent otitis media

Дунд чихний идээт үрэвсэл (булхи гоожих) (монгол)
Гнойный средний отит (ру́сский)

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  • Чихээр хатгуулах, заримдаа шанаагаар өвдөх /тодорхой давтамжтайгаар/
  • Халуурах /39 хэм хүртэл/
  • Булхи гоожих
  • Чих битүүрэх
  • Заримдаа өөрийн дуу хоолойг сонсох /автофония/
  • Чих шуугих
  • Толгой өвдөх
  • Гэдэс дүүрэх, бөөлжих, өтгөн хатах зэргээр ХГЗ хямрах /хэвлийн хөндий, чихийг мэдрэлийн нэг эд эс удирддаг аж/ зэрэг болой.

 Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, зөгийн бал, жүрж эсвэл тэдгээрийн шүүс байнга хэрэглэх хэрэгтэй.

Хүрэн манжин, усан үзмийн тос, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, чацарганын тос /ууна, салатанд хийнэ/, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, ус ихээр ууна. Өдрийн турш ясны шөл уух хэрэгтэй.

МОНГОЛ САРМИС ИДНЭ: Өдөр бүр нэгээс хоёр хумс жижиглэсэн сармисыг усаар даруулж иднэ. Эсвэл ½ аяга зөгийн бал, ¼ аяга жинхэнэ алимны эсгэсэн 5-6%-ийн охь /хиймэл бол хориотой шүү/, 1 бүхэл бүтэн сармисыг хальсалж гриндерт хийж эргүүлнэ. Энэхүү сармисны элексирээс ½ цайны халбагаар өдөрт 2 удаа иднэ. Эсвэл ахиухан сармистай салат хийж иднэ. Сармисыг буцалгавал үр дүн нь муудна.

Дунд зэргийн 2 ш сонгиныг хальстай нь жижиглээд 3 аяга усанд хийж 10 минут чанаад өдөрт 50мл-аар 3 удаа ууна. Энэ нь стрептококкоос гадна стафилококк, булчин задрах тахал /холера/, цусан суулга /дизентерийную/, сахуу /дифтерийную палочку/ болон сүрьеэний савханцар, трихомонадыг устгана.

Тараг, ингэний хоормог, жинхэнэ алимны эсгэсэн охь зэрэг эсгэсэн хоол унд түлхүү хэрэглэнэ.

Алтантовч, багваахай, нохойн хошууны үр жимс, үхрийн нүдний навч зэрэг ургамлын цай ууж байх хэрэгтэй.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм /өдөрт 2,000-4,000мг/, “Д” аминдэм ууна.

Хүндэрсэн үед дараах өвчлөл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS):

  • Доод эрүүнд шилжиж, шүлсний булчирхайг өвчлүүлэх
  • Хурц болон архаг ангина /острый тонзиллит/
  • Уураг тархины хальсны үрэвсэл /нуруу нугас, тархины хальсны үрэвсэл

/менингит/

  • Уураг тархи идээлэх(абсцесс мозга)
  • Уураг тархины үрэвсэл (энцефалит)
  • Тархины хаван (гидроцефалия)
  • Нүүрний мэдрэл саажих /парез лицевого нерва/ зэрэг болой.

Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэл үүсгэгч хүчин зүйлс (PCC):

  • Стрептококкийн нян үржих
  • Гүйлсийн булчирхай идээлэх /ангина/
  • Залигуур хоолой, төвөнхийн үрэвсэл
  • Хамрын хөндийн үрэвсэл
  • Евстахиевын гуурс бөглөрөх
  • Томуу, улаан бурхан, улаан эсэргэнэ
  • Нармайн булчирхай томрох (аденоиды буюу аденоидные вегетации)
  • Хамрын мөгөөрс муруйх (искривление носовой перегородки)
  • Чихэндээ гэмтэл бэртэнгэ авах
  • Тунгалгын зангилгаа томрох
  • Дархлаа сулрах
  • Хэт даарах зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь Танд илүү хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Эмчилгээ, сувилгаа нь стрептококкийн төрлийн нянг антибиотекээр устгах, ХГЗ-д өнгөр тогтоох /өөрөөр хэлвэл, сайн, муу нянгийн тэнцвэрийг хангах, учир нь антибиотекийн эмчилгээний дараа энэхүү тэнцвэрт байдал алдагддаг тал бий/, цус, элэг, бие махбодоо цэвэршүүлэх, хор, хордлого гадагшлуулах /шингэн ихээр уух/, шээс туух /нохойн хошуу, бөөрөлзгөнө, алирсны навч, үр жимс/, үрэвсэл дарах, тухайн өвчтөнд үүссэн шинж тэмдэгийн эмчилгээг хийх /хоолой, бөөр, давсаг гэх мэт/, дархлаа тэтгэх /”С” аминдэм ихээр ууна/-эд чиглэгдэнэ.

Орой бүр жинхэнэ алимны исгэсэн шүүс ууна. Усаар шингэрүүүлж чихээ угаана.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх, биеэ чийрэгжүүлэх хэрэгтэй.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлынхувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Чихэндээ спирт дусаахгүй. Чийгтэй халуун жин тавихгүй. Шингэрүүлээгүй зууннастны шүүс түүнчлэн сонгино, сармисны шүүс дусаахгүй байх.

Эх үүсвэр:

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).