Улаан чавганы жимс

Jujube Fruits (english)
Плоды зизифуса (ру́сский)
Zizyphus vulgaris (latīna)
Арга: 1 атга (50-60г хатаасан жимсний ясгүй зөөлөн эд)-ыг 500 мл усанд хийхээр тооцож зөөлөн гал дээр 10-15 минут буцалгаж, шөнөжин идээшүүлж, блэндэрт эргүүлнэ. Өдөрт 100-150 мл-аар хоолноос 15 минутын өмнө 2-3 удаа ууна. Жүрж, нимбэгээр амталж болно. Халуун саванд идээшүүлвэл үр дүнтэй. Шөлтэй хоолонд хийж болно.Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 21 хоног. Нийт сувилгаа: 1-3 сар. Жирэмсэн эсвэл жирэмсэн болохыг хүсч байгаа, ЦДБ, гэдэс дүүрэх, базлах болон тухайн бүтээгдэхүүнд хэт мэдрэмтгий үед зохимжгүй. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Ханд нь өтгөн, хүрэн бор өнгөтэй, зөөлөн, чихэрлэг амттай, элдэв үнэргүй. |
Эмийн үйлдэл
- Айдас түгшүүр үргээх
- Бие махбодыг сэргээх, тамир тэнхээ оруулах
- Мэдрэл дэмжих
- Тайвшруулах
- Үрэвсэл дарах
- Хоолны шингэцийг сайжруулах
- Хордлого тайлах
- Цус цэвэршүүлэх
- Цусны эргэлтийг сайжруулах
- Цэр ховхлох
- Шээс туух
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)