Долоогоно

Bloodres Hawthorn Fruits, Leaf and Tincture (english)
Плоды, листья и настойка боярышника кроваво-красного (ру́сский)
Crataegus sanguinea (latīna)
/час улаан долоогонын цэцэг, навчис, үр жимс/
Арга: Үр жимс: 2-3 хоолны халбага нунтагласныг 500 мл усанд хийж 5-10 минут буцалгаад шөнөжин идээшүүлж шүүнэ. Халуун саванд сайн болно. Өдөрт 1/3-1/2 аягаар хоолноос 30 минутын өмнө 3-4 удаа ууна.
Цэцэг, навчис: 3 хоолны халбагыг 4 аяга усанд хийж шөнөжин дэвтээгээд өглөө 5-7 минут буцалгаад 30 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 1 аягаар 3 удаа ууна.
Шимийн хандмал, дарсны хандмал уух арга: Өдөрт 25-40 мл-аар хоолноос өмнө 2 удаа ууна /өдөр, орой/. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.
Нэг удаагийн сувилгаа: 42-168 хоног. Завсарлага: 21 хоног. Ууснаас хойш 42-84 хоногийн дараа үр дүн нь мэдрэгдэнэ.
Эмийн үйлдэл
- Айдас түгшүүр үргээх
- Бие махбодыг сэргээх, тамир тэнхээ оруулах
- Дасган зохицуулах
- Клебсиелла пневмони нян устгах
- Стрептококкын нянгийн халдвар, идэвхжилт, түүгээр үүсгэгдсэн өвчлөлүүд
- Судас бэхжүүлэх
- Тайвшруулах
- Үрэвсэл дарах
- Цусны эргэлтийг сайжруулах
- Шээс туух
Зохимжтой ба зохимжгүй заалт
Арьсны өвчин
Ауто дархлааны өвчин
Дотоод шүүрлийн өвчин
Зүрх судас, цусны тогтолцоо
Мэдрэлийн тогтолцоо
Нөхөн үржихүй
Хоол боловсруулах эрхтэн
Яс, булчин, шөрмөсний тогтолцоо
Эх үүсвэр
- en.wikipedia.org
- www.mayoclinic.org
- www.herbs2000.com
- tumannyj.ru
- draxe.com
- www.thealternativedaily.com
- www.herbal-supplement-resource.com
- www.1000listnik.ru
- eshzdorovo.ru