Хумсанцэцэг

Calendula (english)
Ноготки лекарственные (ру́сский)
Calendula officinalis (latīna)
(нарийн шилбэ)
Арга: 2-3 хоолны халбагыг 400 мл усанд хийж, 3-4 минут буцалгаад хандалж шүүнэ. Өдөрт 50-100мл-аар хоолноос өмнө 3 удаа ууна. Зөгийн балаар амталж болно. Халуун саванд сайн хандлагдана.
Нэг удаагийн сувилгаа: 21 хоног. Завсарлага: 14 хоног.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Хандаа дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Хандандаа маалингын тос заавал дусаана. Дараа нь тампон шургуулна.
Амталгаа: Идээшмэлийн өнгө: бор хүрэн, амт: гашуун атлаа шорвогдуу, онцгой үнэргүй.
Эмийн үйлдэл
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Гарднерелла нянгийн халдвар
- Дархлаа тэтгэх
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Стафилококкийн нянгийн халдвар
- Трихомонас нянгийн халдвар
- Үрэвсэл дарах
- Фитоэстроген
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Хоолны шингэцийг сайжруулах
- Хумсны мөөгөнцөр
- Цөс хөөх
- Цус цэвэршүүлэх
- Цусны эргэлтийг сайжруулах
- Цэвэрүүт үсэрхийлэл вирус
- Цэр ховхлох
- Шарх, шархлаа аниулах
- Шээс туух
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004
- www.n-med.ru
- bolit.org