Gallstone

Цөсний чулуу (монгол)
Калькулёзный холецистит (ру́сский)
Cholelithiasis (latīna)

Үндсэн шинж тэмдэг: Зүрхэн дээр удаан бөгөөд яг нэг цэгт өвдөнө. Аманд галуун амт амтагдана. Бөөлжис цутгана. Гэдэс дүүрнэ. Гэдэс гүйлгэх буюу өтгөн хатна. “Зууны өвчин”-д тооцогддог. /А-692/ Шашлык, хүлээн авалтын дараа өвдөнө, цөсөндөө чулуутай бол цөсөөрөө бөөлжинө. ХА /а-1060/

Чулуугаа хайлуулах, дахин цөсний чулуу үүсгэхгүй байхын тулд хоол хүнс маш чухал.
http://gastronika.ru/school_of_patients/kalkuleznyy_kholetsistit_lechenie_i_diety/

Дараах хоол хүнсийг хэрэглэхгүй байвал зохино. Үүнд:
архи, түрэг шош, тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн, лаазалсан хүнс, мөөг, шинэ талх ялангуяа халуунаараа байгаа талх, шарсан, хуурсан хоол, өөх тостой мах, загас, түрс, даршилсан хоол, кофе, шоколад, өтгөн цай.
http://www.polismed.com/articles-zhelchnokamennaja-bolezn-01.html

Цөс чулуужих өвчнөөс сэргийлэх, эмчлэх хөтөлбөр:
1. Өдөр бүр ойр ойрхон бага бага хоол ид /4-6 удаа/.
2. Биеийн тамирын дасгал хий.
3. Усанд сэл.
4. Орой болгон салхинд явган яв.
5. Жимс, хүнсний ногоо, үр тариа, хивэг идээд байвал энэ өвчнөөс сэргийлнэ.
6. Хурган гуа /кабачки/ эсвэл хулуутай хоол ид. Чанасан улаан манжин, даршилсан эрдэнэшиштэй салат хийж ид.
7. Өөх тостой хоол, утсан хоол хүнс, хиам бүү ид.
8. Амьтны гаралтай өөх тосыг ургамлын тосоор орлуул.
Энэ хөтөлбөрийг 2-3 жилийн дараа давтан хийнэ.
*** Сауна, ваннд байнга орж бай.

Цөсний чулуу хайлуулах Швед жор:
Энэ нь Альма Нессены усан шөл /бульон/-ний тусламжтайгаар цөсний чулуу хайлуулах арга юм.
Цэвэрлэж хальслаагүй 1кг төмсийг нимгэн хэрчээд 1 сонгино нэмнэ. Дээр нь 5-6ш лууван, хагас атга яншуй, мөн хэмжээний цоохор майлзыг 3л усанд хийж бага галаар 1 цаг чанана. Бэлэн болсон шөлийг шүүж өдөрт 2-3 л-ийг 7 өдрийн турш ууна.
Үүний сацуу зүсэм алимтай сармисыг өдөрт 2-3 удаа иднэ. Нэг удаа идэхдээ 8-10 хумс сармис, хэрчим алим байх юм.
Өглөө бүр клизм тавина. Долоо хоногийн дараа цөсний чулуу хайлсан байна. /29/

Төмсний жор: 1 кг томоохон төмсийг угааж нүдийг нь огтолж хаяад 6 л усанд хальстай нь бүхлээр нь хийж зөөлөн гал дээр 4 цаг чанана. Бага зэрэг давс хийж амтлаад шөнжин байлгана. Өглөө булингарыг нь хөдөлгөлгүйгээр шилэн саванд хандыг нь юүлж таглана. Энэ ханд ойролцоогоор 3 л болно. Нухашийг нь хаяна. Ингээд төмсний хандыг хөргөгчид хадгална. Уухынхаа өмнө төмсний хандыг бага зэрэг халаана. Өдөрт хоолноос 30-40 минутын өмнө 2 х.х.-аар 3 удаа ууна. Бүрэн эмчилгээ 40 хоног. Гашилсан хандыг ууж болохгүй. Шинээр бэлтгэх хэрэгтэй. Энэхүү төмсний ханд нь цөсний чулууг хайлуулж гадагшлуулахаас гадна элэгийг эмчилж, хаван хөөхөд тусална. /42/

Хүнсний ногооны жор: Юуны өмнө хэд хэдэн удаа клизм тавьж ходоод гэдэсний замыг цэвэрлэнэ. Өдөр бүр 1 нимбэгний шүүсийг 1 аяга усанд хийж, 10-12 аяга халуун ус ууна.
Үүний сацуу лууван, улаан манжин, өргөст хэмхний бодь шүүс бүхий 1,5 л коктейлийг өдөр бүр ууна. Нэг удаа уухдаа 480г шүүс ууна. /Үүнд 300г луувангийн шүүс, 90г улаан манжингийн шүүс, 90г өргөст хэмхний шүүс багтана/.
2-3 өдрийн дараа 10-15 минут таталдаж өвдөнө. Долоо хоногийн дараа цэьвэрлэгээний хямрал болно. Энэ үед хүчтэй өвдөнө. Энэ нь шээсний болон цөсний сувагаар чулуу урсаж байгааг харуулж байгаа юм. Дараа нь өвдөлт намдаж шээсний чулуу шээстэй хамт элс хэлбэрээр гадагшлана. Харин цөсний чулуу бүдүүн гэдэсээр дамжин гадагшлана. /42/.

Улаан манжингийн жор: 800-1000г улаан манжинг цэвэрлэж угаагаад 5 л-ын саванд хийж 3л ус хийнэ. Зөөлөн гал дээр 5 цаг чанана. Сироп маягийн өтгөн ханд болно. Энэ хандыг юүлж улаан манжинг терк дээр үрж марльд хийж шахаж базаад өөр шилэн саванд бодь шүүсийг нь авна. Дараа нь эхний хандаа энэ бодь шүүстэй хольж өтгөн шүүс болгоно. /1л гаруй болно/ Үүнийгээ хөргөгчид хадгална. Уухынхаа өмнө шүүсийг бага зэрэг халаана. Өдөрт энэ хольц буюу сиропоос ¾ аягаар хэд хэдэн удаа ууна. Уухдаа хоолноос 30-40 минутын өмнө эсвэл хоол идснээс 1-2 цагийн дараа байвал зохимжтой. /42/.

***Чидун жимсний жор: Баруун хавирганы доор өвдөөд байвал элэгний орчим газар халуун жин тавьж ½ аяга чидун жимсний тос ууна. /42/.

***Дараах бүрэн эмчилгээг жилийн дараа хийвэл төгс эдгэрнэ. Үүнд:
– Хоолноос 30-40 минутын өмнө чидун жимсний тос ууна. Гэхдээ ½ ц.х.-аас эхлээд аажмаар нэмэгдүүлсээр нэг бүтэн ц.х. болгоно. Бүрэн эмчилгээ 14-21 хоног. /42/.
– Цөс чулуужих өвчинд шээсээ /урина/ өдөрт 50-100г-ыг хоолны өмнө нэгмөсөн балгаж ууна. Үүний сацуу чанасан шээсээрээ клизм тавина. /42/
– Нэг удаа уухдаа 1 х.х. зөгийн балыг 1 аяга бүлээн усанд хийж зөөлөн балгаж өдөрт хоолноос өмнө 3 удаа ууна. Жилд намар, хаварт 2 удаа 1,5-2 сараар ууна. Нэг удаагийн бүрэн эмчилгээ 1,5-2 сар байна. /42/.

Дараах ургамлыг ууж болно. Үүнд:
Лууны сарвууны цэцэг, навч /Vervain Flowers and Leaf
Листья и цветы вербены лекарственной Verbena officinalis/
Нарсны шилмүүс, боргоцой

Хөх удвалын цэцэг, навч, үр /Columbine aeroparts Наземная часть водосбора сибирского Aquilegia sibirica Lam./

Сибирь тошлог /шар мод/-ны навч, холтос
Усан үзмийн тос

Нохойн хошууны үр жимсийг цөсний замын чулуу /cholelithiasis буюу холелитиаз/ үед зохимжгүй аж. ФитоФарм ОХУ

Лошго буюу сүений цэцэг, навч

Арзаахайн үндэс

Толбот арзаахайны үр (Milk Thistle or Holy thistle Seeds, Плоды расторопши пятнистой /остро-пестро, “панация”, Silybum marianum)

Ямган бэриш /улаан бурз, алтан агийн навч, цэцэг, Thoroughwax, Володушка золотая, Herba Bupleuri aurei)

Нугын шивэл (хөдөөний шивлээний найлзуур, Horse Tail, Хвощ болотный, Equisetum arvense)

Хушны шилмүүсийг буцалсан хүйтэн усанд хйиж 3 цаг иш. Өт ¼-1/3 аягаар хоолноос өмнө буюу дараа 3-4 удаа ууна. 1ус-1 сар. Завсарлага: 14х. Нийтдээ 3 сар. ХЗ ХА /т-1285/

Хусны навч жаахан хужиртай ууна 1ус-28х. Завсарлага: 7х. Чулуу нь 6 мм байсан аж. З жил уусан. Жаахан элс байсан. Дахиад уусан. Цөсний хүүдий цэвэр болсон байсан. Хз ха /зож-1289/

Чулуу хайлуулах, хорт хавдар, уураг тархины үйл ажиллагааг сайжруулахад 1 үзэмэнд 1 хар перец хийж өдөрт 1 хосыг сайтар зажилж иднэ. 15 хос болтол өсгөнө. Дараа 1 хос болтол буруулна. 1ус-20х. /т-1290/

Ягаан туурмын навч /Radish Leaves, Ботва редьки огородной, Raphanus sativus)

Арцны буурцаг (Juniper Berry ягоды можжевельника, Juniperus communis)

Шид модны самрын идээ (ойн самар, фундукийн самрын идээ) /Hazelnut/ лесной орех, орешник, фундук, лещина
(Corylus avellana)

Цөсний ба бөөрний чулуу уусгахад 250 г шар будааг 1 л бх усанд хийж 1 хоног иш. өдрийн турш цай шиг ууна. Дахиад дээр нь ус 5-6 удаа хйигээд ууж болно. Квасны амтыг санагдуулна. ХЗ ХА /апт-1256/

Артишок (гэрийн заруулын навч, баг цэцгийн ханд, зөгийн балтай шүү: Cynara scolymus)

Хушны коктейль (Pinus sibirica (Rupr. 100 ml 2500-)

Гүзээлзгэнэ навч (Fragaria vesca 10 г 300-)

Хясаа мөөг /вешенки/ (Pleurolus oslreatus 10г 700-)

Шинэсний цомог (Bobus Seeds® Brand Caffeine Free Recipe) (Body and Liver Cleansing Natural Formula 35г 1000-)

Цөсний чулуунд элсний мөнхцэцэг, хоолны дэглэм, даливс /лопух/, багв. Үндэс, зоосонцэцгийн ф бна, цөс өтгөрсөн үед хийх дасгал: хэвтэж байгаад 2 хөлөө гараараа тэвэрч эрүүндээ хүртэл 10 удаа татна. Энэхүү дасгалыг дараа нь 2 хөлөөрөө ээлжлэн тус тусд нь мөн 10 удаа татна. Дараа нь босч зогсож байгаад мөн 10 удаа хийнэ. Энэ дасгал нь цөс сувагаараа хэвийн явж өнгөрөхөд тусална. ХЗ ХА /ааб-1122/

Шувуун тарна /бүднээн сүүл/ (Polygonum aviculare L. 15г 700₮)

Зажилуургана /хурц салбант зажилуургана/

Өглөө оройдоо клизм тавьж гэдэсээ цэвэрлэнэ, 3 өдөр жимсний шүүс л ууна, өргөст хэмхний шүүс, алимны шүүс ууна, тэдгээрийг жимс шахагчаар гаргана, энэ ажилбар нь өвдөлтгүй бөгөөд ашигтай, цөсөнд 3х4, бөөрөнд 4х9 хэмжээний жижиг чулуу байсан. Бүгд гарсан. ХА /бр-899/

Багваахайн формула

Баавгайн идээний цомог

Ногоон гоньд /таримал гоньд/-ны үр

Possible common causes

Possible common signs and symptoms

Indicated or contraindicated actions

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).