Shingles

Могой яр (VZV) (монгол)
Опоясывающий лишай (ру́сский)

Бүслүүр үлд, Могой илд, Бүсэлхийн цэврүүт эсэргэнэ гэж нэрлэх нь бий.

Салхинцэцэг, могойн яр хоёр энэхүү Вариселла Зостер вирус (VZV)–ээр үүсгэгддэг бөгөөд эхнийхээр хүүхдүүд, сүүлийнхээр томчууд голдуу өвчилдөг. Дархлаа султай хүнд салхинцэцгээр өвчилсөн хүүхдээс халдварлах тохиолдол их бий. Гэхдээ бэлгийн замын цэвэрүүт үсэрхийллийн вирусээс өөр вирус аж.

Могой ярын үндсэн шинж тэмдэг, зовуурь (PCSS):

  • Арьсан дээр ирвэгнэх, аймаар загатнах, юм хүрэхэд хүчтэй өвдөх
  • Арьсан дээр голдуу мэдрэлийн судал дагаж цэвэрүү үүсэх /7 хоногийн дараа/, энэхүү цэвэрүү нь нүүр, бэлэг эрхтэн, гар дээр тархан гарч болзошгүй. Арьсан дах мэдрэлийн төгсгөлүүдийг гэмтээдэг. Мэдрэхүйн мэдрэлийн ширхэгийг дагаж өвдөх Үүнд ихэнхдээ хавирга хоорондын мэдрэл, гурвалсан мэдрэл, нүд, нүүр, гуя зэрэг мэдрэлийн судал өртөнө. Иймээс нэг буюу зэргэлдээх хэд хэдэн мэдрэлийн судлыг гэмтээдэг.
  • Бие төөнөх, халуу оргих, хатгаж байгаа мэт өвдөх. Гэхдээ тууралт биеийн аль нэг хэсэгт харалдаа бус гарна.
  • Бэлгийн замын цэвэрүүт үсэрхийлэлтэй харьцуулахад цайвар сорхи үлдэх зэрэг болой.

Дархлаанаас хамааран шинж тэмдэг 15 хоногоос 6 сар хүртэл үргэлжилнэ. Энэ өвчин голдуу 3-6 долоо хоног болж эдгэрэх ба өвчлөл хавар, намартаа  илүү тохионо.

Могой ярын болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC, патогенез):

  • Удаан хугаацаагаар өвдсөн эсвэл гэмтэл бэртэнгийн дараах зовуурь
  • Үе мөчний архаг гэм зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Хүрэн манжин, бууцай, улаан лооль, хар чавга, банан, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, сонгино, сармис, зөгийн бал, өндөг, тослог багатай сүү, цагаан идээ, тараг, ингэний хоормог, исгэсэн ундаа, алимны исгэсэн шүүс хэрэглэж, ус ихээр ууна.

Аминдэм, эрдэс бодис: “А”, “В-12”, “С”, Е аминдэм, цайр.

 Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Могойн ярны эмчилгээ, сувилгаа нь Varicella Zoster вирус устгахад чиглэгдэнэ.

Хошуу тарианы ваннанд орж болно.

Хүнсний сода, давсыг тус бүр 1 хоолны халбагыг бага хэмжээний усаар найруулж өдөрт туурсан хэсэг дээрээ 3 удаа 3-5 хоногийн турш түрхэнэ.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс: Цэвэрүүг аль болох хагалахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Possible common causes

Possible common signs and symptoms

Indicated or contraindicated actions

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).