Nephrotic syndrome

Хавагнаж, бөөрөөр уургаа алдах (монгол)
Нефроз (ру́сский)

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS): Бөөрний бичил шүүлтүүрийн нэвчимтгий чанар /glomerular permeability/ нэмэгддэг. Бөөрний шүүрүүд болох нефронууд шүүхээ больдог. Улмаар цус багадалт бий болж, элэгний шүүх ажиллагаа, дархлаа муудна. Яваандаа бөөрний дутагдалд орох магадлалтай.

Хөл, гар, хэвлий, нүүрээрээ хавагнах, бөөрөөрөө уургаа алдах /хоногт 150мг-аас ихээр уургаа алдахыг хэлнэ/, шээс хөөсрөх, ар ууц, бөөрөн тушаа газар өвдөх, шээхэд халуу оргих, өвдөх, цусаар шээх, ихээр ядрах /цус багадалтын уршгаар/, бөөлжис цутгах, бөөлжих, дотор давчдах /бачуурах/, хоолонд дургүй болох, анхаарал төвлөрөхгүй болох, толгой эргэх, ясанд янгинах, халуурах, чихүүрхэх /үрэвслийн үед/, нойрмоглох зэрэг болой.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC): Чихрийн шижин, ЦДИ, бэртэнгээс үүдэж бөөр гэмтэх, түлэнхий, химийн эмчилгээ, бөөрний түүдгэрцрийн болон тэвшинцрийн үрэвсэл, бөөрний хорт хавдар, түрүү булчирхайны үрэвсэл, бөөрний шээсний сувагны үрэвсэл, цистит, жирэмсэн үеийн уураг алдах /preeclampsia/, цус нөжрөх, судас тостон хатуурах, альбумин уураг буурах, холестерин нэмэгдэх, таргалах, зүрхний хавхлагын өвчин, зүрхний дутагдал, ББДИ, гэдэсний түгжрэл зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Цагаан будааны болон бусад үр тарианы кааш, хулуу, аарц, цул мах, тахиа, загасны мах, маалингын үр, тос /6 сар иднэ/, шош, вандуй, үр тариа, анисны жимс, цангис жимсний шүүс, нохойн хошуу, үхрийн нүд, бүйлс зэрэг жимс, хүнсний ногоо, сармис, сонгино идэж байвал сайн.

Аминдэм, эрдэс бодис: кальци, маалингын эсвэл тэмээлжийн тос, загасны тос, “С”, “А”, “Е” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Эмчилгээ, сувилгаа нь бөөрний үрэвслийг намжаах, биеийн жингээ барихад чиглэгдэж байвал зохино.

Түүнчлэн давсгүй хоол идэх, өөх тос, шингэн юм, уураг ихтэй хоолоо хязгаарлах, уурлаж бухимдахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спорт, йога, бясалгалаар хичээллэх хэрэгтэй. Өдөрт ядахдаа 30 минутын дасгал хийнэ. Ургамлын халуун ваннанд сууж болно. /хусны навч, сөөгөн боролзгоно гэх мэт/

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).