HCV infection

Элэгний С вирусийн үрэвсэл (монгол)
Гепатит “С” (ру́сский)

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  • Ядрах, ялангуяа өглөөгүүр
  • Хэвлийгээр өвдөх, эвгүй оргих
  • Бага зэрэг халуурах
  • Үе мөч, булчингаар өвдөх
  • Ихэнхи тохиолдолд элэг өөхөлсөн байдаг
  • Анхаарал төвлөрөхгүй болох, ой тогтоолт муудах, самуурах
  • Арьс хуурайших, загатнах, туурах, толбо үүсэх
  • Нүдний шөнийн хараа муудах, нүд хуурайших
  • Толгой эргэх, өвдөх
  • Шээсэнд үнэр, бараан өнгө орох
  • Өтгөн саарал цайвар өнгөтэй болох, өтгөн хатах эсвэл гүйлгэх
  • Шарх удаан эдгэрэх
  • Ходоод цанхайх
  • Гарын алга улайх /дааврын тэнцвэр алдагдсантай бас холбоотой аж/
  • Дааврын тэнцвэр алдагдах, тухайлбал, ББДД үүсэх
  • Элэг нь төрөл зүйлийн дааврыг үйлдвэрлэж, зохицуулж байдаг хүний биеийн хамгийн том булчирхай ба тэрээр үйл ажиллагаа нь сулрахаар хор, ялзмагаа сайн шүүж чадахгүй болж эхэлдэг аж.
  • Нойр муудах
  • Хүйтэн эсвэл халуун хөлс цувирах
  • СМС, түргэн уурлах, сэтгэл зовних, урам хугарах
  • Элэг нь сэтгэл санааг засч байдаг /dispersing anger, anxiety, and frustration/ эрхтэн бөгөөд тэрээр үйл ажиллагаа нь доголдохоор энэхүү шинж тэмдэгүүд үүсч эхэлдэг аж.
  • ХГЗ өнгөргүй болох, хүчил, шүлтийн тэнцвэр алдагдах, өөрөөр хэлвэл, голдуу хүчиллэг тал руугаа хэлбийх, улмаар аминдэм, шим тэжээл эд эст бүрэн очихгүй болох, эрдэсийн дутагдал үүсэх
  • Хоолны хордлого авах, харшилд амархан өртөх
  • Түргэн турах
  • Уур уцаартай болох
  • Гэдэс дүүрэх
  • Хоол идсэний дараа ходоодон дээр хүндрэх
  • Өөх тостой хоол шингэхгүй байх
  • Гэдэс хужигнаж дугарах, унгуулах
  • Бөөлжис цутгах, бөөлжих, эсвэл цусаар бөөлжих

Дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae: PCCS):

  1. Шамбарам үүсэх
  2. Хураагуур судасны цүлхэн үүсэх
  3. Элэгний хатуурал үүсэх
  4. Хүндэрсэн үедээ хий юм харах, сонсох
  5. Хорт хавдар үүсэх.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC):

  • Цус, элэг вирус, хор, ялзмагаар бохирдсон
  • Цөс өтгөрсөн
  • Цөс чулуужсан
  • Зүрхний дутагдал
  • Буруу хооллолт
  • Олон жил эм уусан
  • Хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсан
  • ХГЗ өнгөргүй болсон /Хеликобактери олширсон/.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.

Хоолны үндсэн нэр төрөлд хүнсний ногоо, жимс, самар багтана. Маалингын нунтагласан үр эсвэл тосыг тараганд хийж ууна. Үүнийг Бадвигийн жор (Budwig style) гэдэг.

Жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, хүрэн манжин /борщ/, шаргаа, чацаргана, цангис жимс, усан үзэм, өргөст хэмх, хар перец, эрдэнэшиш /3 цаг болоод л нэг балгана/, зөгийн бал /2 сар ууна/, загас, лууван, алим, малын элэг, шинэ ногооны салат байнга идэж байх. Бүхэл үрийн тариа, арвай, тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна.

Хошуу тариа эсвэл шар будааны шүүс байнга ууж байх хэрэгтэй. Энэ нь элэгний хордлого тайлахаас гадна уураг тархийг тэжээлээр хангаж, биеийн дархлааг тэтгэж байдаг.

Батраш, идрээ байнга ууна. Үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно. Өндөг болж өгвөл маш бага идэх.

 Эмчилгээний салат: Барууны сайтуудад дараах орц бүхий салатыг ихээхэн тустай гэж онцолсон байдаг. Үүнд: 3 хоолны халбага алимны эсгэсэн охь /Apple Cider Vinegar/, 2 аяга хүрэн манжин, хар перец, 2 аяга чанасан байцаа, 4ш лууван, яншуй, ногоон гоньдны навч, 1ш төмс, ½ аяга сонгино, 2 хумс сармис, наранцэцгийн тос, давсаар амтална.

Хэт их идэхгүй, өлсөхгүй байх. Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, жигнэсэн болон жигнээгүй улаан лоольны эсвэл алимын шүүс 2 өдөр ууна гэх мэт.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, селени /бага хэмжээгээр уух/, хүн орхоодой, загасны тос, “С” аминдэмийг хангалттай хэмжээгээр уух /өдөрт 3г/, “Е” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Эмчилгээ, сувилгаа нь дархлаа тэтгэх, вирусын тоог цөөлөх эсвэл олшруулахгүй байх, тамир тэнхээ оруулах /халгай/, цус, элэгээ цэвэршүүлэх, цөс хөөх, цөс шингэрүүлэх, үрэвсэл дарах, хүч тамир оруулахад чиглэгдэнэ.

Биеийн дархлааг маш сайн байлгаж чадвал энэ вирусыг унтаа байдалд байлгаж /the virus can be essentially driven into hibernation/ болно гэж үздэг.

Үрэвсэл бууруулах зорилгоор өдөрт 30 минут элэгэн дээрээ эрэндийн тос /Castor Oil Transdermal Packs/ шингээсэн даавуугаар халуун жин тавина. Эрэндийн тос олдохгүй бол шүүдэргэнэ эсвэл нарсны тосоор орлуулж болно.

Контрастный душ: Энэ нь биеийн эсэргүүцлийг сайжруулна. Халуун усанд орохдоо 1 минут халуун усанд, 5 секунд хүйтэн усанд орох, нийтдээ ээлжлэн нэг удаадаа 10-15 удаа халуун, хүйтнээр сэлгэж орно.

Нүүрээр шарлах үед эвсэл 2 хоногт 1 удаа алтантовчоор бүлээн бургуй тавина.

Өдрийн дэглэм сайн баримтлах, өдөр бүр биеийн тамирын хөнгөн дасгал, спортоор хичээллэх, йог, бясалгалд явах, залбирах хэрэгтэй. Учир нь, хөнгөн дасгал , хөдөлгөөн хйиснээр азотын нэгдэлүүд биеээс гадагшладаг аж. Агаар салхинд сайн яв.

Болж өгвөл тайван амгалан байхыг хичээ.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Кофе, хар цай, архи, шар айраг, аспирин, шоколад, саахар, хиймэл саахар орлуулагч, фтор, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, торт, түрэг шош, цөцгийн тос, таримал туурам, шар манжин, түүхий ус, шар буурцаг, бууцай, майонез, сонгино, сармис, мөөг, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Мах бага идэх хэрэгтэй.

Халууцсаны дараа хүйтэн ус ихээр залгилж уухгүй. Хэт идэх, стресс, архи, муу хоол зэрэг нь элэгийг орвонгоор нь эргүүлнэ гэдгийг дахин сана.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).