Clogged Lymphatic System

Тунгалгын эд эс, судал бохирдох (монгол)
Загрязнение лимфатических систем (ру́сский)

Хүний биед шингэний урсгалыг цус, ЗСТ, тунгалгын эд эс бүрдүүлж байдаг.

Тунгалгын эд эс нь биеэс элдэв шингэн шүүрүүлж зайлуулах сүлжээ /“sewer” system/ бөгөөд нян, вирус, хор, хог хаягдал, илүүдэл шингэн, өөх тос, элдэв халдвар, мөөгөнцөр, шимэгч, эксинодааврууд, бусад өвчин үүсгэгч бодисыг биеээс гадагшлуулах, дархлаа тэтгэх, өөх тосны нийлэгжилтэд туслах үүрэгтэй.

Тунгалгын тогтолцооны ажил нь доороос дээш чиглэж явагдана. Иллэг яг энэ чиглэлийн дагуу хийдэх ёстой. Тунгалгын тогтолцоо дараах эрхтнээр дамжин бохирддог бас гадагшладаг аж. Үүнд:

  1. Үтрээ, шээсний суваг
  2. Гэдэс
  3. Хөлсний булчирхай /ялангуяа суга. Тайвшруулагч эмүүд их уувал тунгалгын эд эс бохирдоод, бүр сүүлдээ хөлөрөхөө ч больдог/
  4. Хамар
  5. Гүйлсийн булчирхай
  6. Төвөнхи
  7. Бронхи
  8. Уушгины  суваг
  9. Уушги.

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  •           Арьс туурах, намарс, батга, шовил, мэдрэлийн гаралтай арьсны харшилт өвчин, хайрст үлд, диатез, хатги, чонын хөрвөш гарах, загатнах, хуурайших /тунгалгын идээт эд эсүүд тунгалын зангилгаагаар нэвтэрч чадахгүй шууд арьсаар гадагш түрж гардаг гэсэн үг/
  •           Үе мөч өвдөх
  •           Арьс шалтгаангүйгээр хөхрөх
  •           Таргалах, арьсны өөхөн давхарга чулуужих
  •           Толгой өвдөх
  •           Архаг ядаргаа
  •           Хамрын хөндийн халдвар
  •           Хамрын шуухитнаа
  •           Төвөнх болон гүйлсэн булчирхай, уушгины үрэвсэл, бронхит
  •           Хавагнах /тунгалын зангилаа шингэнээ нэвтрүүлэхгүй байгаас тэр/
  •           ХГЗ өнгөргүй болох, хоол боловсруулах замын өвчин зэрэг болой.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC):

  •           Хөдөлгөөний дутагдал /банкны теллер 8 цаг тасралтгүй суудаг гэх мэт/
  •           Йодын дутагдал
  •           Хоол боловсруулах эрхтэний тэнцвэр алдагдах, хямрах, өнгөргүй болох
  •           Бие хор, ялзмагаар бохирдсон.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хооллолт болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Аль болох уураг, давс багатай, тэжээллэг, балансжсан хоол иднэ. Ус хангалттай уух. Уураг нь аль болох ургамлын гаралтай байвал сайн. Хоолны өөх тос 10-15%-иас ихгүй бна.

Хөнгөн хоолоо эхлээд иднэ, дараа хүнд хоолоо иднэ. Лууван, нимбэг, хүрэн манжин байнга хэрэглэх хэрэгтэй. Лууванг бууцайтай хавсарч шүүс хийгээд өдөр бүр ууна. Хүрэн манжингийн борш ууна.

Жимс, ногоон навчит хүнсний ногоо тухайлбал, лууван, шаргаа, бууцай, жигнэсэн цэцэгт байцаа, цангис жимс, алим, усан үзэм, өргөст хэмх, хар перец идэж байх. Бүхэл үрийн тариа, сагадай, шар будаа, арвай, арвайн ногоон нахиа /Цай шиг ууна. Үл эсэлдүүлэх үйлдэлтэй “saponarin” хэмээх флавонойд агуулна/, маалинга, загасны тос, оливийн тос, үр, буйлс, хушганы самар, тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна. Идрээ ууна. Үхрийн нүдний навч, батраш, ногоон цайг зөгийн балаар амталж ууна.

Биеэс хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, жигнэсэн болон жигнээгүй луувангийн шүүс уух, хүрэн манжин уух гэх мэт.

Аминдэм, эрдэс бодис: Өдөрт “С” аминдэм 3000мг., “А”, “Е” аминдэм, маалинга, олив, загасны тос.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь цус, элэгээ цэвэршүүлэх, тунгалгын эд эсийн урсгалыг сайжруулах, ууранд суух /сауна/, иллэг хийх, гүнзгий амьсгал авдаг дасгал хөдөлгөөн хийх, зөв хоол унд хэрэглэхэд чиглэгдэж байвал зохино.

Ямар нэг эм, антибиотек уух, рентгенд харуулах, химийн эмчилгээ хийлгэх, ямар нэг өвчнөөр өвдөх зэрэг үйлдэлийн дараа тунгалгын эд эс, судалаа цэвэрлэх хэрэгтэй. Гэдсээ цэвэрлэсэн ч тэр нь тунгалагт ямар хамаагүй гэж ойлговол зохино. Тунгалгын эд эсээ цэвэрлэхэд ямар нэг гаж нөлөө, сөрөг заалт байхгүй.

Өдөр бүр халуун усанд орохоос өмнө 5 минут зүрх рүү чиглэсэн хуурай алчуур эсвэл сойзоор биеэ үрж арчих.

Халуун, хүйтэн усанд сөөлжлөн орно. Учир нь, халуун ус тунгалгын судлыг өргөжүүлж, хүйтэн нь агшааж өгдөг. Ингэснээр тунгалгын шингэний урсгал сайжирдаг. Энэ сувилгаа нь ЦДИ, жирэмсэн үед зохимжгүй.

Чөлөөт хувцас өмсч байх.

Эмийн ургамал байнга ээлжлэн ууна. Ургамлаар тухайлбал, шүүдэргэнээр клизм тавина.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан, сайхан ааштай байхыг хичээх. Элэг/цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.

Байгалийн хуулийн дагуу амьдрах дадал зуршил бий болгоно гэсэн үг. Өөрөөр хэлвэл, байнга органик байгалийн бүтээгдэхүүн хэрэглэх, цэвэр агаарт явах, дасгал хөдөлгөөн, тогтмол цагт унтах, сэрэх, ажлаа хийх зэрэг болой.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Амтлагчид, түргэн хоол, хэт боловсруулсан хоол, давс, чипс, бяслаг /давс ихтэй байдаг/, элдэв чихэр, салатны амтлагч, цэлцэгнүүр, амтат гуа, кофе, ногоон цай, хужир /сода/, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, янз бүрийн чипс, лаазалсан хоол, саахар, саахар орлуулагч, нөөшлөгч бүхий хоол, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Худалдаанд байгаа гоо сайхны эд агуурс хэрэглэхгүй байж, өөрсдөө гэртээ хийх. Мах бага идэх хэрэгтэй.

Өтгөнөө хатуулахгүй байх.

Эх үүсвэр:

Prescription for Herbal Healing, An Easy-to-Use A-to-Z Reference to Hundreds of Common Disorders and Their Herbal Remedies, 2002, USA

Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004

http://medimet.info/ochishenie-limfi-solodkoi.html

http://zdravclub.ru/stati/944-limfaticheskaya-sistema.html

http://blogs.naturalnews.com/10-natural-ways-cleanse-lymphatic-system/

 

 

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).