Acidosis

Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг) (монгол)
Закисление организма (ру́сский)

Биеийн шингэнийг шүлтжүүлэх (цус, тунгалаг, эд эсийн шингэний хүчиллэгийг бууруулах) нь: 

Эхний үг буюу хүчил, шүлтийн тэнцвэрийн тухай хэдэн үг

Хүний биеийн шингэн /цус, шээс, шүлс, цэр, хөлс, тунгалаг, ходоодны шингэн/-д байгаа хүчил, шүлтийн хэмжээг устөрөгчийн ион /potencial Hydrogen: pH/-оор хэмжинэ. Үүний хэмжээс нь 0-14 хүртэл нэгж байх ба pH бага байх тусам хүчиллэг, их байх тусам шүлтлэг бна гэсэн үг. Хэрвээ шингэн хүчиллэг ч биш, шүлтлэг ч биш байвал pH7 байна. Энэ түвшинг хүний биед байвал зохих хамгийн зохистой хэмжээ гэх бөгөөд бидний хүсүүштэй, эрүүл түвшин юм.

Кальци, магни, цахиур, төмөр ихтэй хоол унд шүлтлэг, харин фосфор, хлор, йод, азот ихтэй нь хүчиллэг байдаг аж.

Хүн өдөрт 80% шүлтлэг, 20% хүчиллэг хоол ундаа хэрэглээд байвал pH тэнцвэртэй, бидний хүсэн хүлээсэн хэмжээнд байлгаж чадна. Энэ нь 30% мах, 70% жимс, хүнсний ногоо хэрэглэнэ гэсэн үг. Өөрөөр хэлвэл, шүлтлэг орчинд бие эрүүл байх ба хүчиллэг орчин нь нян, вирус, хорт хавдар, мөөгөнцрийн эд эс үржих таатай нөхцөл болдог.

Шингэний pH 7,35-аас бага байвал хүчиллэг (Acidosis), 7,45-аас их байвал шүлтлэг (Alkalosis) гэж үзэх ба энэ нь эмгэгийн шинж чанартай болсон түвшин аж. Элдэв өвчин эмгэг, стресс, хөгшрөлт бол бие махбод хүчиллэг болж бохирдсны уршиг аж.

Хоол унд: Өглөө босоод нимбэгтэй ус ууна.

Шар будааны кааш: Өглөөдөө шар будаа /эсвэл бүхэл арвай, хошуу тариа, сагадай/ чанаад самар, банан жимс, наргил модны самрын зоргодос, шар гаа, шанц модны холтос, оливийн тос, үл ялиг давсаар амталж идвэл сайн бна. Тарагаар эсвэл сүүгээр амталж болно.

Кофейнгүй ургамлын цай (caffeine-free herbal teas) ууж байх: Үүнд багваахай, царгас, хөвөнт, чихэр өвс, батраш, булцуут туйплан, алтантовчийг нэрлэж болно.

Түүнчлэн шинэ ургацын хүнсний ногоо, жимсний шүүс ууж байх. Эсвэл тэдгээрийн салат байнга идэх.

Хүрэн болон шар манжин, бууцай, лууван, сармис, сонгино, вандуй, буйлсийн самар, хар чавга, тарвас, далайн байцаа, таримал үсүү, яншуй, хушга, загас, маалингын тос, үр, тахианы өндөг хэрэглэнэ.

Өдөрт 8 аяга ус уухыг зөвлөдөг. Өөрөөр хэлвэл, биеийн жинийн 1кг дутамд 30 мл ус ногдож байвал зохилтой. Жишээ нь, 80 кг жинтэй бол 2,4 л ус уух ёстой аж.

Шүлтжүүлэгч ундаа: Гишүүний 1 ш шинэ шилбэ, 100 г бууцай, ½ нимбэг, 1 цайны халбага нунтаг цагаан гааг 400 мл буцалсан усанд хийж блендерт эргүүлээд гуурсаар ууна.

Аминдэм, эрдэс бодис: Кальци, магни, кали, цайр, “А”, “С” аминдэм.

 Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Эмчилгээ, сувилгаа нь биеийн шингэнийг шүлтжүүлэх, уушгины сувгийг өргөжүүлэх, биеийн жингээ хэвийн түвшинд байлгах, илүүдэл хүчлийг саармагжуулах /ус болон шингэн юм сайн уух, үе үе ургамлын цай ууж байх: herbal tea can help offset this net-acid load/, бие махбодоо цэвэршүүлэхэд чиглэгдэнэ.

Болж өгвөл хоолоо өөрөө хийж идэж байх. Үе үе мацаг барих. Бургуй тавих. Халуун, хүйтэн душинд ээлжлэн орох, өдөр бүр өтгөнөө гаргаж байх, хоногт 1,5-3л шээс гаргаж байх.

Өдрийн дэглэм сайн баримтлах, дасгал хөдөлгөөн, спорт, биеийн тамир хийх /биед хуримтлагдсан хор, ялзмагийг гадагшлуулахын тулд аль болох ахиухан хөлөрнө/, йога, бясалгал, бүжигээр хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.

Саахрын сөрөг нөлөөний тухай нэг тоо баримт хэлье: өдөрт 6 халбага саахар идвэл дархлаа 24 цагийн дотор 25%-иар буурдаг. Хэрэв 12 бол 60%, 18 бол 85%-иар буурах аж.

Хоол ундаа хэтрүүлэн идэхгүй байх. Мах, сүү аль болохоор бага идэх хэрэгтэй. Стрессээс зайлсхий. Кофег ургамлын цайгаар орлуулж байхыг зөвлөнө. Ургамлын цай нь биед шингэсний дараа ихэнхи тохиолдолд шүлтжүүлэгч нөлөө үзүүлдэг аж.

Энд сонирхуулахад, эмчийн жороор олгогддог, олон улсын эмийн сангуудад хамгийн их борлогддог 7 эмийн нэг нь хүчиллэг бууруулагч эмүүд аж.  Эдгээр эмүүд нь (Antacid) Prilosec (omeprazole/generic versions of nexium) болой. Үндсэн эмийн үйлдэл нь ходоодны хүчлийн ялгаруулалтыг дарангуйлна. Зүрхээр хатгуулах, зүрхний хэм буурах, түргэсэх, зүрх дэлсэх, ЦДИ, эрчүүдэд хөх ургах, нүд, нойр булчирхай, бүдүүн гэдэсний үрэвсэл, шархлаа, хэл хатингарших, элэгний өвчин, цусан дах саахрын хэмжээ ихдэх, булчин сулрах, чих шуугих, ойр ойрхон шээх, төмсөг өвдөх, цус багадалт, цусны эсийн өвчин зэрэг гаж нөлөөтэй.

Possible common causes

Possible common signs and symptoms

Remedial property

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).