Narrow leaved rattle

Нарийн навчит хонхолдой (монгол)
Погремок малый (ру́сский)
Rhinanthus angustifolius (latīna)

(цэцэг, навч, үр, нутгийн нэршил: гахайн хоншоор)

Уух арга: 1-2 амны жижиг халбагыг 250мл усанд хийж, зөөлөн гал дээр 2-5 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 1 амны том халбагаар хоолноос 30 минутын өмнө 3-4 удаа ууна.

Хувилбар аргууд: Архины хамааралд: 1-2 амны жижиг халбагыг 1 аяга усанд хийж, зөөлөн гал дээр 2-5 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 100мл-аар хоолноос 30 минутын өмнө 1 удаа ууна.

Нэг удаагийн сувилгаа: 7 хоног. Завсарлага: 14 хоног.

Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Хандаа Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Хандандаа Идээшмэлдээ маалингын тос заавал дусаана. Дараа нь тампон шургуулна.

Зохимжгүй заалт: уушгины дутагдал. Тун хэмжээ, давтамжийг хатуу мөрдөнө.

Амталгаа: Усан ханд нь хар хүрэн өнгөтэй, тунгалаг, гашуун амттай, элдэв үнэргүй.

Actions

Remedial property

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).