Зүрхний цусан хангамжийн дутмагшил

Ischemic heart disease (english)
Ишемическая болезнь сердца (ру́сский)

Үндсэн зовиур шинж тэмдэг: Амьсгал бачуурах, зүүн гар, мөр, дал, доод эрүү, цээжээр өвдөх /уурлах, их ачаалал өгөхөд/, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэх, толгой эргэх, хөл хавагнах, ядрах зэрэг болно.

 Болзошгүй учир шалтгаанууд: Биеийн жин, холестерин нэмэгдсэн. Тамхи, архи хэт хэрэглэсэн. Чихрийн шижин, ЦДИ. Ханасан өөх тос, кофе, саахар ихээр хэрэглэсэн. Буруу хооллолт, сэтгэл зовнил, стресс, нойргүйдэх, удамшил зэрэг 30 гаруй учир шалтгаан бий гэж үздэг.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Өөх тос багатай үхрийн мах, тахиа, сүү, тараг, аарц, йогурт идэж бай.

Өдөрт доор хаяж 2 хоолны халбага ургамлын тос /чидун жимс, наранцэцэг, наргил модны тос/.

Үл ханасан өөхний хүчил, далайн загас, самар, хулууны болон наранцэцгийн үр идэж бай.

Бүдүүн хивэг бүхий талх, гадил жимс, нохойн хошуу, эрдэнэшиш, гүйлс, үзэм, хар чавга, хасарваанийн жимс иднэ.

Холестреринийг бууруулахад хүнсний эслэг /клетчатка, пищевые волокна/ их үүрэг гүйцэтгэнэ. Өдөрт 10 г хүнсний эслэг идээд байхад зүрх судасний өвчний эрсдлийг үлэмж бууруулна. Дараах хүнсний эслэг ихтэй бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Үүнд:

  • Бүхэл үр тариа
  • Түрэг шош
  • Хивэг
  • Усан үзэм
  • Алим
  • Хатаасан жимс ногоо

Загас, далайн бүтээгдэхүүн маш чухал. Түүнчлэн өдөр бүр 30 мл улаан дарс ууж болно.

 Аминдэм, эрдэс бодис: “Е”, “В”, “С” аминдэм, загасны тос, шаргаа, сармис, кали, магни.

В-9: Өдөрт 200 мкг /хөхүүл болон жирэмсэн бол 600 мкг/  В-9 аминдэм буюу фолийн хүчил идэх хэрэгтэй. Түүний гол эх үүсвэр нь ногоон өнгийн хүнсний ногоо, бууцай, яншуй, жүржийн шүүс, зэвэг зарам юм.

Сувиллын чанартай зөвлөмж: Өдөрт 30 минут биеийн тамир хийх /шогших, усанд сэлэх, цанаар гулгах, унадаг дугуй унах гэх мэт/, спорт, дасгал, хөдөлгөөн тогтмол сайн хийвэл зохино.

Лууванг зүсээд зүрхэн тушаа газраа ургаж байгаа юм шиг байрлалаар жин тавьж унтана.

 Зайлсхийвэл зохих зүйлс: Тамхи татахгүй байх.

–   өөх тостой болон хатааж утсан хоол хүнс

–   кофе

–   какао

–   шоколад

–   архи

–   саахар, давс

Гахайн өөх, гахайн өвчүү /корейка/, хэрсэнгийн өөх /грудинка/, хонины мах, хиам, элэгний консервласан нухаш /паштеты/, гэдэс дотор, цөцгийн тос идэхгүй буюу маш бага иднэ.

Эх үүсвэр:

“Здоровье” сэтгүүл, 2007 он, №08

Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004

http://www.raysahelian.com/heartdisease.html

https://nmedik.org/ishemicheskayaboleznserdtsa.html

Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн

Тэмдэглэгээний утга

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Ийм тэмдэг нь гаж нөлөө буюу зохимжгүй заалтыг илэрхийлнэ.


Amnii hundiin salst burhevchiin urevsel - Hodoodnii dood hesgiin arhag urevsel - Zurhnii tsusan hangamjiin dutmagshil - Undsen zoviur shinj temdeg: Amisgal bachuurah, zuun gar, mur, dal, dood eruu, tseejeer uvduh /uurlah, ih achaalal uguhud/, zurheer hatguulah, zurh delseh, tolgoi ergeh, hul havagnah, yadrah zereg bolno.  Bolzoshgui uchir shaltgaanuud: Biyeiin jin, holyestyerin nemegdsen. Tamhi, arhi het hereglesen. CHihriin shijin, TSDI. Hanasan uuh tos, kofye, saahar iheer hereglesen. Buruu hoollolt, setgel zovnil, stryess, noirguideh, udamshil zereg 30 garui uchir shaltgaan bii gej uzdeg. Deerhi zoviur shinj temdeg, uchir shaltgaanuudaas ali ni tand hamaatai bolohiig togtooj, tuuniigee emchlehiig zorih heregtei. Hool und: Uuh tos bagatai uhriin mah, tahia, suu, tarag, aarts, iogurt idej bai. Udurt door hayaj 2 hoolnii halbaga urgamliin tos /chidun jims, narantsetseg, nargil modnii tos/. Ul hanasan uuhnii huchil, dalain zagas, samar, huluunii bolon narantsetsgiin ur idej bai. Buduun hiveg buhii talh, gadil jims, nohoin hoshuu, erdeneshish, guils, uzem, har chavga, hasarvaaniin jims idne. Holyestryeriniig buuruulahad hunsnii esleg /klyetchatka, pishchyeviiye volokna/ ih uureg guitsetgene. Udurt 10 g hunsnii esleg ideed baihad zurh sudasnii uvchnii ersdliig ulemj buuruulna. Daraah hunsnii esleg ihtei buteegdehuuniig hereglene. Uund: Buhel ur taria Tureg shosh Hiveg Usan uzem Alim Hataasan jims nogoo Zagas, dalain buteegdehuun mash chuhal. Tuunchlen udur bur 30 ml ulaan dars uuj bolno.  Amindem, erdes bodis: “YE”, “V”, “S” amindem, zagasnii tos, shargaa, sarmis, kali, magni. V-9: Udurt 200 mkg /huhuul bolon jiremsen bol 600 mkg/  V-9 amindem buyuu foliin huchil ideh heregtei. Tuunii gol eh uusver ni nogoon ungiin hunsnii nogoo, buutsai, yanshui, jurjiin shuus, zeveg zaram yum. Suvilliin chanartai zuvlumj: Udurt 30 minut biyeiin tamir hiih /shogshih, usand seleh, tsanaar gulgah, unadag dugui unah geh met/, sport, dasgal, hudulguun togtmol sain hiivel zohino. Luuvang zuseed zurhen tushaa gazraa urgaj baigaa yum shig bairlalaar jin tavij untana.  Zailshiivel zohih zuils: Tamhi tatahgui baih. –   uuh tostoi bolon hataaj utsan hool huns –   kofye –   kakao –   shokolad –   arhi –   saahar, davs Gahain uuh, gahain uvchuu /koryeika/, hersengiin uuh /grudinka/, honinii mah, hiam, elegnii konsyervlasan nuhash /pashtyetii/, gedes dotor, tsutsgiin tos idehgui buyuu mash baga idne. Eh uusver: “Zdoroviye” setguul, 2007 on, №08 Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004 http://www.raysahelian.com/heartdisease.html https://nmedik.org/ishemicheskayaboleznserdtsa.html - Gazriin liir (bultsuut tsetseg: gdh, bultsuu) - Gontog (manjhui gontog, chiher gichnii tsetseg, navch) - Guzeelzgeniin tsomog - Guun huhiin tsomog - Dalain baitsaa - Dalan halisiin tsomog - Doloogono - Dundeggarav - Derevger havisgana - Zugiin toosontsor - Zelen zanguu - Idree - Majiin tsomog - Muhar tsagaan - Saraaniin tsomog - Sarvuunii tsomog - Tarimal gonid - Tom tsuldmeg muug - Ulaan goyoo - Ulaan chavganii jims - Usan uzmiin esgesen ohi (Vinogradniii uksus, Natural Red Grape Vinegar: AcOH) - Usan uzmiin yasnii tos - Har ners - Har urt tesiin jims - Hotoin tsomog - Hunchir - Hunchiriin tsomog - Husnii nahia, navch, holtos - CHatsarganiin navch, nahia - SHants modnii holtos (Zaart movira) - SHar gaa (kurkuma) - SHid modnii samriin idee (oin samar, fundukiin samriin idee) - Edyelivyeisiin koktyeili - Emiin baluuna - Mogoi yar - Mikrokokkiin nyangiin haldvar, tuugeer uusgegddeg uvchluluud - Klyebsiyella pnyevmoni nyan ustgah - Zurhnii bulchind barzgar uuseh - SHigyella nyangiin haldvar, tuugeer uusgegddeg uvchluluud - Psyevdomonas aruginosa nyangaar uusgegdej bolzoshgui uvchluluud - Protyeus nyangaar uusgegdsen uvchluluud - Emiin urgamliin antibiotik emiin uildel - Husnii hag - Ganga, hotoin tsomog