Stroke and Paresis

Тархинд цус харвах, саажих (монгол)
Инфаркт мозга и параличи (ру́сский)

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS): Голдуу шөнийн цагаар тархины цусны урсгал алдагдана. Ярьж чадахгүй болох, гэнэт хараа муудах, толгой эргэх, биеийн тэнцвэр алдагдах зэрэг болой.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC): Тархины цусны урсгал зогсох /ischemia (lack of blood flow)/, цус нөжөрч бүлэн үүсэх /thrombosis, arterial embolism/, цусны судас хагарах /hemorrhage/, судас тостон хатуурах, ЦДИ, цусны хорт хавдар /лейкоз/, зүрхний шигдээс /зүрхний булчингийн үхжил/, зүрхний дутагдал, гажиг, хэм алдагдах, зүрхээр хатгуулах, архи, тамхи, чихрийн шижин, цус ихээр бүлэгнэдэг, байнгын стресст байх, суумал ажил эрхлэх, буруу хооллолт, удамшил.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд илүү хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.

Сармис, сонгино, хөмүүл, улаан чинжүү, цагаан гаа, шар гаа, лууван, бууцай, вандуй, усан үзмийн үрийн тос, хан боргоцой жимс, хар нэрсний жимс, банан жимс /өдөрт 3ш-ийг хоолны дараа иднэ/, түүхий өндөг, хасарваань ахиухан идэх хэрэгтэй. Үзэмний шүүс зөгийн балаар амталж ууна.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, загасны тос, “А”, “Е” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTG): Эмчилгээ, сувилгаа нь юуны өмнө эд эсийн хүчилтөрөгчийн хангамж, цусны эргэлтийг сайжруулах /гар, хөлөнд очих цусны урсгалыг нэмэгдүүлэх/, цус шингэрүүлэх, цусны судас өргөжүүлэх, бэхжүүлэх, тараагуур судасны уян хатан чанарыг нэмэгдүүлэх, мэдрэлийн эд эсийг тэжээх, тархины эд эсийг нөхөн төлжүүлэх, бүдүүн гэдэс цэвэршүүлэх, холестерин бууруулах, цусны нөжийг задлах, судасны ханыг бэхжүүлэх, бүдүүн гэдсийг цэвэршүүлэх, булчин, шөрмөсний үрэвслийг дарах, цусан дах саахрын хэмжээг ихэсгэхгүй байх, саажснаас болж гэмтсэн үе мөч, эрхтэнээ хөдөлгөж хүчирхэгжүүлэхэд чиглэгдэж байвал зохино.

Бүдүүн гэдсийг цэвэршүүлэхийн тулд клизм тавина, дараа нь туулгах цай уулгана.

Цусны эргэлтийг сайжруулахын тулд гичээр жин тавина. Бас бумба тавьж болно. Дотроосоо долоогонын үр жимс ууна.

Зөгийн хайлсан лав болон сархинаг /топленого воска и вощины/-ийг оливийн тостой хольж найруулаад нуруугаа тосолж, хүзүүнээс ахар сүүл хүртэл өдөрт 3 удаа үрнэ.

Эсвэл лаврын навч 6 хэсэг /х/, нарсны шилмүүс /1х/, цөцгийн тос /12х/-той хольж найруулаад “водяняя баня” хийгээд 4-5 хоног дарна. Энэ тосоор өдөрт 2 удаа гэмтсэн хэсэгтээ түрхэж, үрнэ. Хэрвээ хүсвэл, энэхүү лаврын навчтай тосыг захиалгаар хийж өгч болно.

Барууны судлаачдын үзэж байгаагаар цус харваснаас хойш 2-6 сар эсвэл 1 жилийн дараа эмчилгээний нааштай үр дүн гарч эхэлдэг. Гэмтсэн, саажсан үе мөч, эрхтэнээ ашиглахыг оролдох хэрэгтэй. Аль болох ямар нэг юм хийхийг эрэлхийлэх, тухайлбал, өөрөө бие засах, хувцасаа өмсөх, үсээ янзлах, хоолоо хийх, гэр ороноо цэвэрлэх, дуулах, хашиграх, чанга дуугаар ном унших гэх мэт.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир, тусгай дасгал хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс:

Хурц амтлагчид, талх, кофе, хар ба ногоон цай, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, түргэн хоол, торт, маргарин, лаазалсан мах, элэгний ухаш, түргэн хоол, үйлдвэрийн бяслаг, транс өөх тос, саахар, үр тариа, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

 

“Холестерин багатай хоол ид” гэдэг зөвлөмж бол буруу юм. Яагаад гэвэл, бидний уураг тархины 25% нь холестерин байдаг. Хангалттай хэмжээний холестерин байхгүй бол бидний элэг  даавруудаа боловсруулж гаргаж чадахгүй билээ. Гагцхүү, холестериныг эсэлдүүлж, муу зүйл болгодог зүйл болох архи, тамхи, муу хоол, цэвэршүүлсэн үр тариа, дээд гурил, стресс, үйлдвэрлэлийн химийн бүтээгдэхүүн, саахар, хөдөлгөөнгүй байх зэрэг болой.

 

Эх үүсвэр:

“Бабушкины рецепты” сонин, №08 /416/ Февраль 2010

“Бабушкины рецепты” сонин, №34 /390/ Август 2009

Народный лечебник Всероссийская газета о народных средствах лечения №20 /212/ 2010

http://folk-med.ru/insult.html

http://medic.ymka.ru/insult.php

http://zdravotvet.ru/lechenie-i-posledstviya-insulta-levoj-i-pravoj-storony/
http://www.km.ru/zdorove/2012/12/25/zdorove/700499-mozhno-li-vylechit-paralich

http://www.ayzdorov.ru/lechenie_insylt_nar.php

http://life5plus.ru/serdechny-e-i-sosudisty-e-bolezni/insult/insul-t.html

http://www.medn.ru/statyi/Mozgovojinsult.html
http://narmed.ru/bolezni/sosudy/insult

Уух ургамалууд: 

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).