Prostate calcification

Түрүү булчирхай шохойжих (монгол)
Кальцинаты простаты (ру́сский)

Түрүү булчирхайны шохойжилтын голомтууд үүсэх

Түрүү булчирхайны доторх кальцийн давсны бөөгнөрөл

Үндсэн зовиур шинж тэмдэг, зовиур (PCSS):

  • Түрүү булчирхай сорвижих, барзгар болох
  • Сэтгэл зовнил
  • Нойр муудах
  • Төмсөг, шулуун гэдэсний сүвний хооронд халуу оргих, чийг даах
  • Цавиар өвдөх
  • Шээсний урсгал сулрах
  • Үрийн шингэнээ тавихад өвдөх
  • Шээс, дур тавих үед жижиг ширхэгтэй элс шиг юм /grainy sand-like pebbles/ гарах
  • Антибиотек уухаар түр хугацаанд намдах зэрэг болой.

Хүндэрсэн үед дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS):

  • Түрүү булчирхай чулуужих
  • Түрүү булчирхайны хорт хавдар.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC, патогенез):

  • Шохойжилтын голомт дотор нян, шимэгчид, өвчин үүсгэгч бусад бичил биет үүсэх
  • ШБЗХӨ /шээс үрийн сувгаар өнгөрөхдөө түрүү булчирхайны эд эст нэвчиж халдвар дамжуулдаг: тухайлбал, шээсний суваг, шодой, төмсөгний үрийн бөмбөлөг, бөөрний тэвшинцрийн үрэвсэл, цистит, заг хүйтэн, тэмбүү, трихомониаз/
  • Түрүү булчирхайны сүрьеэ /Кохын савханцар үржих/
  • Түрүү булчирхайны ялгаруулалтын химийн бүтэц өөрчлөгдөх /элс, чулуу уусгадаг цитратын хэмжээ буурна/
  • Түрүү булчирхай гэмтэж бэртэх
  • Түрүү булчирхайны хавдар
  • Бэлгийн үйл тогтмол биш хийх /энэ нь түрүү булчирхайны үрийн ялгаруулалтыг зогсонги байдалд оруулдаг аж/
  • Буруу хооллолт /давс, амьтны гаралтай өөх тос давуу хэрэглэх/
  • Суумал ажил эрхлэх
  • Бага аарцагны эрхтний цусан хангамж доройтохзэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис байнга хэрэглэх хэрэгтэй.

Хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал хэрэглэж, ус ихээр ууна.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, магни, “А”, “С” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь нянг антибиотекээр  устгах /үр дүн муутай/, үрэвсэл дарах, физик эмчилгээ хийх, бага аарцагны эрхтний цусан хангамжийг сайжруулах /иллэг/, шээс туухад чиглэгдэнэ.    

Дээрх эмчилгээ, сувилгааг доор хаяж 60 хоног хийвэл шохойжилт нь шимэгдэж алга болно.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Долоо хоногт дор хаяж 30 минутаар 3 удаа спортоор хичээллэх. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Саахар, амьтны гаралтай ханасан өөх тос, натри /давс/, сүү, хурц амтлагчид, кофе, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).