Bone Spurs

Яс ургах (монгол)
Костные наросты (ру́сский)

Яс ургалт нь голдуу хөлийн ул, өвдөг, шагай, гарын хуруу, шуу |гигрома|, тохой, мөр, сүүжний яс, түнх, хүзүүний орчим тойромд ургадаг.

Үндсэн зовиур шинж тэмдэг, зовиур (PCSS):

  • Нугас байрлах нурууны ясны хөндий зай багадах /Spinal stenosis/
  • Бөөрний чулуу үүсэх
  • Тухайн хэсэгтээ өвдөх, хавдах зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй. Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис байнга хэрэглэнэ. Хатаасан жимсээр компот хийж ууж болно.

Хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэнэ.

Өдөрт дунджаар 8 аяга ус уухыг зөвлөдөг. Өөрөөр хэлвэл, биеийн жинийн 1кг дутамд 30 мл ус ногдож байвал зохилтой. Жишээ нь, 80 кг жинтэй бол 2,4 л ус уух ёстой аж.

Аминдэм, эрдэс бодис: Кальци, магни, бор, “Д”, “С”, “В-6” аминдэм.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Үүнд юуны өмнө явган явах /өдөрт 30-40 минутаар долоо хоногт 4-5 удаа/, усанд сэлэх, аэробик, дугуй унах хамаарна. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Possible common causes

Indicated or contraindicated actions

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).