Яс ургах

Bone Spurs (english)
Костные наросты (ру́сский)

Яс ургалт нь голдуу хөлийн ул, өвдөг, шагай, гарын хуруу, тохой, мөр, сүүжний яс, түнх, хүзүүний орчим тойромд ургадаг.

Үндсэн зовиур шинж тэмдэг, зовиур (PCSS):

  • Нугас байрлах нурууны ясны хөндий зай багадах /Spinal stenosis/
  • Бөөрний чулуу үүсэх
  • Тухайн хэсэгтээ өвдөх, хавдах зэрэг болой.

Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC, патогенез):

  • Буруу хооллолт /архи, кофе, цай уудаг/
  • Биеийн шингэний хүчиллэг ихдэх (хүчил, шүлтийн тэнцвэр алдагдах pH)
  • Үений мөгөөрсний суулт (osteoarthritis) тухайлбал, өвдөг, тохой, нурууны суулт Spondylosis (spinal osteoarthritis, деформирующий спондилез) гэх мэт
  • Булчин, шөрмөс дэх кальцийн давс тундасжиж, хатууран яс болох /Calcium deposits буюу “dead calcium”: биед кальци сайн шимэгдэхгүй, цусан дэх кальцийн хэмжээ баяжиж, улмаар яс болно. Энэ нь нөгөөтэйгүүр, ясны сийрэгжилт үүсгэнэ/
  • Дотоод шүүрлийн дааврын өөрчлөлт /чихрийн шижин, өнчин тархины үйл ажиллагааны алдагдал, ихэнхдээ гавал, духны яс урагшаа тэлдэг: акромегалия/
  • Гэмтэл бэртэнгэ
  • Таргалалт (жин нэмэгдэх, хүнд ажил, дасгал хийх, хөлийн улны өвчин plantar fasciitis буюу плоскостопие)
  • Бөөрний өөрчлөлт
  • ЦДИ
  • Нас ахих
  • Суумал ажил эрхлэх /хөдөлгөөний дутагдал/
  • Гэр бүлийн удамшил
  • Шим тэжээлийн дутагдал
  • Голдуу америк маягийн хоол идэх
  • Бруцеллёз
  • Сүрьеэ
  • Яс, чөмөгний үрэвсэл
  • Кальцийн дутагдал зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй. Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис байнга хэрэглэнэ. Хатаасан жимсээр компот хийж ууж болно.

Хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэнэ.

Өдөрт дунджаар 8 аяга ус уухыг зөвлөдөг. Өөрөөр хэлвэл, биеийн жинийн 1кг дутамд 30 мл ус ногдож байвал зохилтой. Жишээ нь, 80 кг жинтэй бол 2,4 л ус уух ёстой аж.

Аминдэм, эрдэс бодис: Кальци, магни, бор, “Д”, “С”, “В-6” аминдэм.

 Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Эмчилгээ, сувилгаа нь үрэвсэл намжаах /хүйтэн жин тавих/, биеэ шүлтжүүлэхэд чиглэгдэнэ.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Үүнд юуны өмнө явган явах /өдөрт 30-40 минутаар долоо хоногт 4-5 удаа/, усанд сэлэх, аэробик, дугуй унах хамаарна. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Эрдэнэшишийн сироп /corn syrop/, хурц амтлагчид, кофе, хар ба ногоон цай, саахар, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Эх үүсвэр: 

Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн

Тэмдэглэгээний утга

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Ийм тэмдэг нь гаж нөлөө буюу зохимжгүй заалтыг илэрхийлнэ.


Medreliin garaltai arisnii harshilt uvchin - Humsantsetsgiin tos - YAs urgah - YAs urgalt ni golduu huliin ul, uvdug, shagai, gariin huruu, tohoi, mur, suujnii yas, tunh, huzuunii orchim toiromd urgadag. Undsen zoviur shinj temdeg, zoviur (PCSS): Nugas bairlah nuruunii yasnii hundii zai bagadah /Spinal stenosis/ Buurnii chuluu uuseh Tuhain hesegtee uvduh, havdah zereg boloi. Bolzoshgui uchir shaltgaanuud, ersdelt huchin zuils (PCC, patogyenyez): Buruu hoollolt /arhi, kofye, tsai uudag/ Biyeiin shingenii huchilleg ihdeh (huchil, shultiin tentsver aldagdah pH) Uyenii muguursnii suult (osteoarthritis) tuhailbal, uvdug, tohoi, nuruunii suult Spondylosis (spinal osteoarthritis, dyeformiruyushchii spondilyez) geh met Bulchin, shurmus deh kalitsiin davs tundasjij, hatuuran yas boloh /Calcium deposits buyuu “dead calcium”: biyed kalitsi sain shimegdehgui, tsusan deh kalitsiin hemjee bayajij, ulmaar yas bolno. Ene ni nuguuteiguur, yasnii siiregjilt uusgene/ Dotood shuurliin daavriin uurchlult /chihriin shijin, unchin tarhinii uil ajillagaanii aldagdal, ihenhdee gaval, duhnii yas uragshaa teldeg: akromyegaliya/ Gemtel bertenge Targalalt (jin nemegdeh, hund ajil, dasgal hiih, huliin ulnii uvchin plantar fasciitis buyuu ploskostopiye) Buurnii uurchlult TSDI Nas ahih Suumal ajil erhleh /hudulguunii dutagdal/ Ger buliin udamshil SHim tejeeliin dutagdal Golduu amyerik mayagiin hool ideh Brutsyellyoz Suriyee YAs, chumugnii urevsel Kalitsiin dutagdal zereg boloi. Deerhi zoviur shinj temdeg, uchir shaltgaanuudaas ali ni tand hamaatai bolohiig togtooj, tuuniigee emchluulehiig zorih heregtei. Hool und: YEr ni hool bolon amidraliin hev shinjiig buren uurchluh heregtei. Hooloo baga bagaar olon udaa ideh heregtei. Ehnii 14-21 honog hungun hool, jims, hunsnii nogoo tuhailbal, nimbeg, jurj esvel tedgeeriin shuus, sarmis bainga hereglene. Hataasan jimseer kompot hiij uuj bolno. Huren manjin, har chavga, dalain baitsaa, uzem, hushga, tuunchlen arvai, hoshuu taria zereg buhel uriin taria, zugiin bal, toslog bagatai suu, tsagaan idee, shar us hereglene. Udurt dundjaar 8 ayaga us uuhiig zuvludug. Uuruur helvel, biyeiin jiniin 1kg dutamd 30 ml us nogdoj baival zohiltoi. Jishee ni, 80 kg jintei bol 2,4 l us uuh yostoi aj. Amindem, erdes bodis: Kalitsi, magni, bor, “D”, “S”, “V-6” amindem.  Suvilliin chanartai zuvlumj (Treatment strategy–TS): Emchilgee, suvilgaa ni urevsel namjaah /huiten jin tavih/, biyee shultjuulehed chiglegdene. Udriin deglem sain barimtlah, biyeiin tamir hiih, sportoor hicheelleh heregtei. Uund yuunii umnu yavgan yavah /udurt 30-40 minutaar doloo honogt 4-5 udaa/, usand seleh, aerobik, dugui unah hamaarna. Bolj ugvul taivan amgalan baihiig hicheeh. Eleg, tsusuu uye uye ugaaj tsevershuulj baih heregtei. Busadtai haritsuulahad hun bur oyuun sanaa, udamshil, setgets, hureelen bui orchin, niigmiin garliin huvid davtagdashgui uur uuriin gesen ontslogtoi baidag tul zoviur emgegiig onoshloh, emchlehdee edgeer huchin zuiliig hargalzaj uzne. Zailshiivel zohih zuils: Erdeneshishiin sirop /corn syrop/, hurts amtlagchid, kofye, har ba nogoon tsai, saahar, darshilsan, utsan, sharsan, huursan mahan hool, arhi, dars, tamhi, yanz buriin chips, laazalsan hool, turgen hool, tort, buudain deed guril, tuugeer hiisen buteegdehuun. Eh uusver:  https://www.naturalremedies.org/bone-spurs/ https://www.terrytalksnutrition.com/health-articles/preventing-and-healing-bone-spurs-naturally/ https://www.life-saving-naturalcures-and-naturalremedies.com/home-remedies-for-bone-spurs-heal-spurs.html https://narodnymisredstvami.ru/retseptyi-lecheniya-osteofitov-sredstvami-narodnoy-meditsinyi/ http://www.herbco.com/t-herbs-infection.aspx  - Arzaahainii tsomog - Bagvaahai - Bagvaahainii isgesen handmal - Buurulzguniin isgesen handmal - Burgasnii tsomog - Vansemberuunii tsomog - Galuun tavgiin tsomog - Guzeelzgeniin tsomog - Dalivsiin tsomog - Zadiin tsomog - Isgesen alimnii shuugeegui shuus - Munhtsetsgiin tsomog - Nargil modnii samar (tos, zuulun ediin zorgodos) - Nohoin hoshuunii tsomog - Sarmisnii isgesen beldmel - Hoshuu taria (ur, nogoon nahia, navch) - Hoshuu tarianii tsomog - Hujir - Husnii muugnii tsomog - Husnii nahia, navch, holtos - Husnii tsomog - Husnii shuus - TSahildag - SHar gaa (kurkuma) - Eruul bish hool und - YAnshuinii tsomog - Mikrokokkiin nyangiin haldvar, tuugeer uusgegddeg uvchluluud - Klyebsiyella pnyevmoni nyan ustgah - Zurhnii bulchind barzgar uuseh - SHigyella nyangiin haldvar, tuugeer uusgegddeg uvchluluud - Psyevdomonas aruginosa nyangaar uusgegdej bolzoshgui uvchluluud - Protyeus nyangaar uusgegdsen uvchluluud - Emiin urgamliin antibiotik emiin uildel - Husnii hag - Ganga, hotoin tsomog - Derevger havisgana