Glaucoma

Нүдний чинэрээ (монгол)
Глаукома (ру́сский)
Glaucoma (latīna)

Үндсэн шинж тэмдэг: Эрүүл хүний нүдний даралт 10-21 мм/му байдаг бол нүдний чинэрээтэй үед 40 хүрдэг аж. Эхлээд нүдний хараа муудна. Манан бүрхэнэ. Дүрс бүдэг харагдана. Гэрэл бол солонгорно. Нулимс гойжно. Нүд рүү эсвэл нүдний тойром өвдөнө. Заримдаа дух, шанаа руу өвдөнө. Зүрхээр өвдөнө. Бөөлжис цутгана. Яг хоолны хордлого шиг шинжтэй байдаг.

 

Хоол хүнс: Дараах хоол хүнсийг чухалд үзнэ. Үүнд: далайн хоол, загас, лууван, хулуу, чацаргана, яншуй, улаан лооль, нохойн хошууны үр жимс, бууцай, ногоон сонгино, сүү, цагаан идээ, тараг, аарц, цэцэгт байцаа, хар нэрсний жимс, алим, гүйлс, шанцай, хар чавга, үзэм, вандуй, туурам, банан, хүрэн манжин, бүйлсийн самар, хушга, сармис, амтат чинжүү, сэвэг зарам, шар буурцаг, наранцэцгийн үр, цангисийн жимс, маалангын үр эсвэл тос.

 

Бууцай зэрэг ногоон навчтай хүнсний ногоо тогтмол хэрэглэнэ.

 

Аминдэм, эрдэс бодис: Магни, “С” аминдэм, загасны тос ууж байх хэрэгтэй.

 

Дусаалга: 1 хоолны халбага зөгийн бал, 1 цайны халбага бөөрөнхий сонгинын шүүс, 1 хоолны халбага багваахай /цэцэг, навч/-н шүүсийг хольж 3 цаг идээшүүлж өдөрт 2 дуслаар 3 удаа нүдэндээ дусаана. Дараа нь 20 хоногийн турш барагшун дусаана. Завсарлага: 5 хоног.

 

Нүдээ угаах, жин тавих аргууд: Цийрийн идээшмэлээр угаавал их сайн. Хаврын цагт хусны шүүс ууж болно. Таримал гоньдны үр ууж болно. Нэг удаагийн сувилгаа: 21 хоног. Засварлага: 10 хоног.

 

Таримал үсүү, эгэл гоньд, таримал гоньд, цийрийн үрнээс тус бүр 10г-ийг 500 мл буцлам халуун усанд хийж 2 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 100 мл-аар 3 удаа ууна. Үүний сацуу мөн нүдэндээ 10 минут жин тавина.

 

Тахианы өндөг чанаад шарыг нь аваад цагаан уургыг нь хувааж нүдэндээ углах байдлаар өмсгөж халуун жин хөртөл тавина.

 

Ногоон цайнд нүдээ умбуулна.

Нэрсний жимсийг зөгийн балтай хольж өдөрт 2 хоолны халбагаар 3 удаа иднэ. Өдөрт 1 хундага усан үзмийн улаан дарс ууж болно.

 

Явган явах, бясалгал хийх нь мөн чухал.

 

Ургамлын цомог:

Зуншилцэцгийн цомог

Наримын цомог

Шанц модтой цомог: Цагаан гаа, чихэр өвс, шанц модны холтос, хотой, нигүүрсийг атхз. 1хх 1 аяга бхух 30 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 100 мл-аар хоолноос 20 минутын өмнө 2-3 удаа ууна.

 

Зайлсхийвэл зохих зүйлс: Хоолны хувьд давс бага хэрэглэнэ. Зээргэнэ, чихэр өвс, гувай хатан, түрэг шош, байцаа, кофе, хар, ногоон цай, кола ундаа, шар айраг, архи ууж, дрожжь, шарсан хуурсан, утсан хоол идэж болохгүй.

 

Тамхи татахгүй, уурлахгүй, бухимдахгүй байвал сайн. Нүдний хар шил зүүхгүй. Харанхуй эсвэл бүүдгэр гэрэлтэй өрөөнд байх, ажиллах, унших, бөхийдөг ажил хийхийг зөвлөхгүй.

 

Хэт их ус уухгүй байх /Өдөрт 5-6 аягаас ихгүй/. Хэт их ядрахгүй байх хэрэгтэй.

 

Ургамлын цомгоос захиалвал, эмчилгээний дасгалын заавар авахыг хүсвэл хийж өгөх боломжтой.

 

Эх үүсвэр:

Аргументы и факты Здоровье сонин №09 2010

http://naromed.ru/g_glaukoma.htm

http://nar-sred.com.ua/nar-sred-glaza-glaukoma.html

 

 

 

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).