Холестерин, триглицеридын хэмжээ нэмэгдэх High levels of Cholesterol and Triglyceride (english); Повышенный уровень холестерина и триглицеридов (ру́сский)

Холестеринаас бие махбодын эд эс, даавар бүрэлдэж байдаг.

Цусны судас өөх тос, холестерин болон бусад бодисоор дүүрч бохирдоно. Улмаар цусны тараагуур судасны хананд цугларч хатуу давхарга үүснэ. Үүнийг “plaques” гэнэ. Өөрөөр хэлвэл, цусан дах цагаан эс нь энэхүү давхрагатай исэлдэж, давхрага улам нэмэгдэнэ. Энэ үед цусны нөж үүсч судасаар урсах хүчилтөрөгчийн хангамж эрс багасч, зүрх, уураг тархи, биеийн бусад эд эс хүчилтөрөгч, тэжээлээр дутагдана. Хэрвээ уураг тархины тараагуур судас бөглөрвөл цус харвалт, цаашдаа саажилт үүсэх магадлалтай.

Өндөр нягтралшилтай холестерин нь биед сайн нөлөөтэй бөгөөд 60 мг/дЛ буюу түүнээс их байвал хэвийн гэж үзнэ.

Триглицерид /triglyceride буюу ester бас липид ч хэмээнэ/ глицерол болон өөх тосны 3 группээс бүрдсэн органик нэгдэл. Триглицерид их байвал ЦДИ, холестерин хуралдах, судас тостон хатуурах зэрэг ЗСӨ үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Триглицерид хэт ихдэх үеийг hypertriglyceridemia гэнэ. Өөх тос шаардлагагүй үед триглицеридыг хожим буюу “хар өдөр” хэрэглэхээр нөөцөлдөг аж. “Илүүдэл өөх тос” гэж барагцаагаар ойлгож болно. Орчин үед ийм өдөр тохиолдох нь магадлал багатайг анзаарах.

Триглицеридын хэвийн хэмжээ: 150 milligrams per deciliter (mg/dL), эсвэл 1.7 millimoles per liter (mmol/L) –аас бага байна.

Цусны судасны 70% нь холестерин, триглицеридээр бөглөрөх хүртэл ямар нэг зовиур, шинж тэмдэг мэдэгддэггүй ба харин нижгээд хүндэрсэн үед л дараах шинж тэмдэгүүдээс үүсч болно.

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  • Толгой эргэх
  • Бөөлжис цутгах
  • Ядрах, өглөө, оройдоо бие сулрах
  • ЦДИ, даралт тогтворгүй байх
  • Уураг тархины судасны цус нөжрөх
  • Халууныг тэсвэрлэхдээ муудах
  • Ухаан алдаж унах
  • Хоолны шингэлт муудах
  • Цаг агаарын өөрчлөлтөд мэдрэмтгий болох
  • Гар, хөл даарах
  • Огцом хөдлөхөд нүд харанхуйлах
  • Шанаагаар хатгуулах
  • Үе мөч, хөл шархирч өвдөх, бадайрах, шөрмөс татах
  • Хөл өвдөх /intermittent claudication/
  • Хөлийн том хуруу халуу шатах, хөхрөх, хөлийн хумс зузаарах, хөлний үс цөөрөх
  • Чихрийн шижингийн хэв шинж 2
  • ББДД
  • Элэгний хатуурал
  • Элэгний вирусын үрэвсэл
  • Тулай
  • Бөөрний архаг дутагдал
  • Кальци ихсэх /гиперкальциемия/
  • Цээжээр өвдөх
  • Зүрхний шигдээс буюу булчингийн үхжил /инфаркт миокарда/
  • Зүрхээр хатгуулах
  • Дотор бачуурах
  • Зүрхний хэм алдагдах, түргэсэх зэрэг болой.

Хүндэрсэн үед дараах өвчлөл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS):

  • Уураг тархины судас тостон хатуурах
  • Бэлгийн сулрал
  • Захын тараагуур судасны өвчин (PAD: Peripheral artery disease) Энэ судас нь бөөр, гар, хөл, хөлийн ул /intermittent claudication/, ходоодыг цусаар хангаж байдаг.
  • Саажилт үүсэх
  • Нойр булчирхайны хурц үрэвсэл /триглицерид хэт өндөр болсон үед/
  • Хэт таргалах

Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC):

  • Буруу хооллолт
  • ЦДИ
  • Чихрийн шижин, түүний урьдал үе, инсулин эсэргүүцэлтэй учрах
  • ЗСӨ /зүрхний цусан хангамжийн дутмагшил буюу титэм судасны бөглөрөл/
  • Саажилт
  • Таргалах
  • ББДД
  • Кушингийн синдром /голдуу өнчин тархины хавдрын улмаас БДБ их хэмжээний даавар ялгаруулдаг мэдрэл, дотоод шүүрлийн ховор өвчин/
  • ӨСХУ
  • Жирэмсэлтээс хамгаалагч эмийн гаж нөлөө
  • Стеройд бэлдмэлийн гаж нөлөө
  • Шээс хөөгч эмийн гаж нөлөө
  • Суумал ажил эрхлэх /дасгал хөдөлгөөний хомсдол/
  • Унтахдаа амьсгалаа солилцохгүй байх /Sleep apnea/
  • Элдэв архаг үрэвсэл, тухайлбал, бөөрний өвчин
  • Саахар, улаан буудайн дээд гурил ихээр хэрэглэх
  • Архи, тамхи
  • Стресс
  • Хүнд металлын хордлого
  • Буйлны үрэвсэлт өвчин /нян цусанд ордог/
  • Өндөр наслах
  • Гэр бүлийн удамшил
  • Элдэв хорт хавдар /биед үүсдэг чөлөөт радикал/ зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа иднэ. Хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис /өдөр бүр 1 хумс иднэ/ байнга хэрэглэх хэрэгтэй.

Өлөн дээрээ ус ууна. Ууранд жигнэж чанасан мах, загас иднэ. Ногооны салат, рашаан, анар жимсний шүүс ууна.

Хүрэн манжин, сонгино, улаан чавга, хөх нэрс, цангис, усан үзэм, хан боргоцой, киви жимс, хар чавга, цагаан гаа, амтат чинжүү, оливийн тос, усан үзмийн үрийн тос, далайн байцаа, хушга, маалингын үр, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, бүхэл үрийн тарианууд хэрэглэнэ.

Эрүүл өөх тос хэрэглэж байх: үүнд олив, засаг, маалингын тос, чацарганын тос, хушганы самар байж болно.

Бага зэргийн өндөр чанарын усан үзмийн улаан дарс ууж байж болно.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “Е”, “С” аминдэм, загасны тос, сармис, магни /өдөрт 400-1000 мг/, коензим (CoQ10) /өдөрт 200-600мг/.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Холестерин, триглицерид бууруулагч эмчилгээ, сувилгаа нь цусны нөжийг задлах, цус шингэрүүлэх, судасны ханыг бэхжүүлэх, бүдүүн гэдсийг цэвэршүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, булчин, шөрмөсний үрэвслийг дарах, цусан дах саахрын хэмжээг ихэсгэхгүй байх, биеийн хүчний ажил идэвхтэй хийх, идүүдэл жинг арилгах, эрүүл зохистой хооллох, амьдралын хэв шинжээ өөрчлөхөд чиглэгдэнэ.

Бүдүүн гэдсийг цэвэршүүлэхийн тулд клизм тавина, дараа нь туулгагч цай уулгана.

“Холестерин багатай хоол ид” гэдэг зөвлөмж бол буруу юм. Яагаад гэвэл, бидний уураг тархины 25% нь холестерин байдаг. Хангалттай хэмжээний холестерин байхгүй бол бидний элэг  даавруудаа боловсруулж гаргаж чадахгүй билээ. Гагцхүү, холестериныг исэлдүүлж, муу зүйл /хор/ болгодог дараах бүтээглдэхүүн, үйлдлээс татгалзах хэрэгтэй. Үүнд: архи, тамхи, муу хоол, цэвэршүүлсэн үр тариа, дээд гурил, стресс, үйлдвэрлэлийн химийн бүтээгдэхүүн, саахар, хөдөлгөөнгүй байх зэрэг хамаарна.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.

Зайлсхийвэл зохих зүйлс: Саахар, саахар орлуулагч, зөгийн бал, хэт боловсруулсан хоол, улаан буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, эрдэнэшишийн гурилаас гаргаж авсан глюкозны сироп /corn syrup/, үзэм, хасарваань зэрэг глюкозын агууламж өндөртэй хатаасан жимсүүд, хийжүүлсэн ундаа, кофе, хар ба ногоон цай, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, тамхи, янз бүрийн чипс, түргэн хоол, торт, маргарин зэрэг транс өөх тос, устөрөгчжүүлсэн өөх тос, лаазалсан мах, элэгний нухаш, түргэн хоол, үйлдвэрлэлийн бяслаг, цагаан будаа, гоймон, стресс.

Бага хэмжээний архи, коктейль, шар айраг уухад л триглицерид нижгээд нэмэгдэнэ. Өндөр триглицеридтэй хүмүүс архийг бүрмөсөн /entirely/ уухгүй байх хэрэгтэй.

Эх үүсвэр:

Хэрэглэх бүтээгдэхүүн:


Энэ хуудасны агуулах мэдээлэл нь бүрэн бус буюу одоогоор засвартай байна.

Тэмдэглэгээний утга

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Ийм тэмдэг нь гаж нөлөө буюу зохимжгүй заалтыг илэрхийлнэ.


Tarhinii tsusan hangamjiin dutagdal - Hyalgasan sudasiig behjuuleh - Holyestyerin, triglitsyeridiin hemjee nemegdeh - Holyestyerinaas biye mahbodiin ed es, daavar bureldej baidag. TSusnii sudas uuh tos, holyestyerin bolon busad bodisoor duurch bohirdono. Ulmaar tsusnii taraaguur sudasnii hanand tsuglarch hatuu davharga uusne. Uuniig “plaques” gene. Uuruur helvel, tsusan dah tsagaan es ni enehuu davhragatai iseldej, davhraga ulam nemegdene. Ene uyed tsusnii nuj uusch sudasaar ursah huchilturugchiin hangamj ers bagasch, zurh, uurag tarhi, biyeiin busad ed es huchilturugch, tejeeleer dutagdana. Hervee uurag tarhinii taraaguur sudas buglurvul tsus harvalt, tsaashdaa saajilt uuseh magadlaltai. Undur nyagtralshiltai holyestyerin ni biyed sain nuluutei buguud 60 mg/dL buyuu tuunees ih baival heviin gej uzne. Triglitsyerid /triglyceride buyuu ester bas lipid ch hemeene/ glitsyerol bolon uuh tosnii 3 gruppees burdsen organik negdel. Triglitsyerid ih baival TSDI, holyestyerin huraldah, sudas toston hatuurah zereg ZSU uuseh ersdeliig nemegduulne. Triglitsyerid het ihdeh uyeiig hypertriglyceridemia gene. Uuh tos shaardlagagui uyed triglitsyeridiig hojim buyuu “har udur” heregleheer nuutsuldug aj. “Iluudel uuh tos” gej baragtsaagaar oilgoj bolno. Orchin uyed iim udur tohioldoh ni magadlal bagataig anzaarah. Triglitsyeridiin heviin hemjee: 150 milligrams per deciliter (mg/dL), esvel 1.7 millimoles per liter (mmol/L) –aas baga baina. TSusnii sudasnii 70% ni holyestyerin, triglitsyerideer bugluruh hurtel yamar neg zoviur, shinj temdeg medegddeggui ba harin nijgeed hundersen uyed l daraah shinj temdeguudees uusch bolno. Undsen zoviur shinj temdeg (PCSS): Tolgoi ergeh Buuljis tsutgah YAdrah, ugluu, oroidoo biye sulrah TSDI, daralt togtvorgui baih Uurag tarhinii sudasnii tsus nujruh Haluuniig tesverlehdee muudah Uhaan aldaj unah Hoolnii shingelt muudah TSag agaariin uurchlultud medremtgii boloh Gar, hul daarah Ogtsom hudluhud nud haranhuilah SHanaagaar hatguulah Uye much, hul sharhirch uvduh, badairah, shurmus tatah Hul uvduh /intermittent claudication/ Huliin tom huruu haluu shatah, huhruh, huliin hums zuzaarah, hulnii us tsuuruh CHihriin shijingiin hev shinj 2 BBDD Elegnii hatuural Elegnii virusiin urevsel Tulai Buurnii arhag dutagdal Kalitsi ihseh /gipyerkalitsiyemiya/ TSeejeer uvduh Zurhnii shigdees buyuu bulchingiin uhjil /infarkt miokarda/ Zurheer hatguulah Dotor bachuurah Zurhnii hem aldagdah, turgeseh zereg boloi. Hundersen uyed daraah uvchlul, surug ur dagavar uuseh magadlaltai (Possible Common Complications and Sequelae, PCCS): Uurag tarhinii sudas toston hatuurah Belgiin sulral Zahiin taraaguur sudasnii uvchin (PAD: Peripheral artery disease) Ene sudas ni buur, gar, hul, huliin ul /intermittent claudication/, hodoodiig tsusaar hangaj baidag. Saajilt uuseh Noir bulchirhainii hurts urevsel /triglitsyerid het undur bolson uyed/ Het targalah Bolzoshgui uchir shaltgaanuud, ersdelt huchin zuils (PCC): Buruu hoollolt TSDI CHihriin shijin, tuunii uridal uye, insulin eserguutseltei uchrah ZSU /zurhnii tsusan hangamjiin dutmagshil buyuu titem sudasnii buglurul/ Saajilt Targalah BBDD Kushingiin sindrom /golduu unchin tarhinii havdriin ulmaas BDB ih hemjeenii daavar yalgaruuldag medrel, dotood shuurliin hovor uvchin/ USHU Jiremseltees hamgaalagch emiin gaj nuluu Styeroid beldmeliin gaj nuluu SHees huugch emiin gaj nuluu Suumal ajil erhleh /dasgal hudulguunii homsdol/ Untahdaa amisgalaa soliltsohgui baih /Sleep apnea/ Eldev arhag urevsel, tuhailbal, buurnii uvchin Saahar, ulaan buudain deed guril iheer heregleh Arhi, tamhi Stryess Hund myetalliin hordlogo Builnii urevselt uvchin /nyan tsusand ordog/ Undur naslah Ger buliin udamshil Eldev hort havdar /biyed uusdeg chuluut radikal/ zereg boloi. Deerhi zoviur shinj temdeg, uchir shaltgaanuudaas ali ni tand hamaatai bolohiig togtooj, tuuniigee emchluulehiig zorih heregtei. Hool und: YEr ni hool bolon amidraliin hev shinjiig buren uurchluh heregtei. Hooloo baga bagaar olon udaa idne. Hungun hool, jims, hunsnii nogoo tuhailbal, nimbeg, jurj esvel tedgeeriin shuus, sarmis /udur bur 1 hums idne/ bainga heregleh heregtei. Ulun deeree us uuna. Uurand jignej chanasan mah, zagas idne. Nogoonii salat, rashaan, anar jimsnii shuus uuna. Huren manjin, songino, ulaan chavga, huh ners, tsangis, usan uzem, han borgotsoi, kivi jims, har chavga, tsagaan gaa, amtat chinjuu, oliviin tos, usan uzmiin uriin tos, dalain baitsaa, hushga, maalingiin ur, zugiin bal, toslog bagatai suu, tsagaan idee, buhel uriin tarianuud hereglene. Eruul uuh tos hereglej baih: uund oliv, zasag, maalingiin tos, chatsarganiin tos, hushganii samar baij bolno. Baga zergiin undur chanariin usan uzmiin ulaan dars uuj baij bolno. Amindem, erdes bodis: TSair, “A”, “YE”, “S” amindem, zagasnii tos, sarmis, magni /udurt 400-1000 mg/, koyenzim (CoQ10) /udurt 200-600mg/. Suvilliin chanartai zuvlumj (Treatment strategy–TS): Holyestyerin, triglitsyerid buuruulagch emchilgee, suvilgaa ni tsusnii nujiig zadlah, tsus shingeruuleh, sudasnii haniig behjuuleh, buduun gedsiig tsevershuuleh, tsusnii ergeltiig saijruulah, bulchin, shurmusnii urevsliig darah, tsusan dah saahriin hemjeeg ihesgehgui baih, biyeiin huchnii ajil idevhtei hiih, iduudel jing arilgah, eruul zohistoi hoolloh, amidraliin hev shinjee uurchluhud chiglegdene. Buduun gedsiig tsevershuulehiin tuld klizm tavina, daraa ni tuulgagch tsai uulgana. “Holyestyerin bagatai hool id” gedeg zuvlumj bol buruu yum. YAagaad gevel, bidnii uurag tarhinii 25% ni holyestyerin baidag. Hangalttai hemjeenii holyestyerin baihgui bol bidnii eleg  daavruudaa bolovsruulj gargaj chadahgui bilee. Gagtshuu, holyestyeriniig iselduulj, muu zuil /hor/ bolgodog daraah buteegldehuun, uildlees tatgalzah heregtei. Uund: arhi, tamhi, muu hool, tsevershuulsen ur taria, deed guril, stryess, uildverleliin himiin buteegdehuun, saahar, hudulguungui baih zereg hamaarna. Udriin deglem sain barimtlah, biyeiin tamir hiih, sportoor hicheelleh heregtei. Bolj ugvul taivan amgalan baihiig hicheeh. Zailshiivel zohih zuils: Saahar, saahar orluulagch, zugiin bal, het bolovsruulsan hool, ulaan buudain deed guril, tuugeer hiisen buteegdehuun, erdeneshishiin gurilaas gargaj avsan glyukoznii sirop /corn syrup/, uzem, hasarvaani zereg glyukoziin aguulamj undurtei hataasan jimsuud, hiijuulsen undaa, kofye, har ba nogoon tsai, darshilsan, utsan, sharsan, huursan mahan hool, arhi, tamhi, yanz buriin chips, turgen hool, tort, margarin zereg trans uuh tos, usturugchjuulsen uuh tos, laazalsan mah, elegnii nuhash, turgen hool, uildverleliin byaslag, tsagaan budaa, goimon, stryess. Baga hemjeenii arhi, koktyeili, shar airag uuhad l triglitsyerid nijgeed nemegdene. Undur triglitsyeridtei humuus arhiig burmusun /entirely/ uuhgui baih heregtei. Eh uusver: http://www.herbco.com/t-herbs-infection.aspx http://med-look.ru/priznaki-rozhistogo-vospaleniya-lica-i-sposoby-lecheniya.html#hcq=JgYgXHp http://edaplus.info/feeding-in-sickness/erysipelas.html http://ndnr.com/botanical-medicine/botanical-management-of-streptococcal-infections-of-the-skin/ http://narodnaiamedicina.ru/kak-lechit-rozhu.html http://med-look.ru/rozhistoe-vospalenie-nogi-simptomy-lechenie-profilaktika.html#hcq=dhAoQHp http://www.healthy.net/health/article/healing_infections_without_antibiotics/603 http://www.medovo.ru/14.php  “Sam syebye doktor” № 12 /182/ 2014 OHU https://www.mayoclinic.org/diseases-conditions/high-blood-cholesterol/symptoms-causes/syc-20350800 https://www.healthline.com/health/high-cholesterol/lipid-disorder#outlook https://www.everydayhealth.com/high-cholesterol/living-with/top-questions-about-high-cholesterol-answered/ - Ai Kiyu handmal - Amtat bazilik (navch) - Arvai - Arvain nogoon nahia - Arzaahainii tos - Artishok - Artishokiin tsomog - Bagvaahai - Bagvaahainii isgesen handmal - Badartsetsgiin tsomog - Badmaagiin tsomog - Banan jims (gadil) - Baragshun - Buljirguniin tsomog - Buurulzguniin tsomog - Burgasnii tsomog - Buutsain tsomog - Builsiin samar, tos - Berishiin tsomog - Gaatai husnii tsomog - Gazriin liir (bultsuut tsetseg: gdh, bultsuu) - Ganga, hotoin tsomog - Gandbadraanii tsomog - Gishuuniin isgesen handmal - Guzeelzgeniin navch - Guzeelzgeniin tsomog - Gunjid - Guun huhiin tsomog - Dalain baitsaa - Dalan halisiin tsomog - Dalivsiin tsomog - Doloogono - Doloogoniin tsomog - Doshontsgiin tsomog - Jurjiin hataasan nuntaglasan halis - Zadiin tsomog - Zugiin toosontsor - Zurugtsetseg - Zunshiltsetsgiin tsomog - Zelen zanguu - Idree - Isgesen alimnii shuugeegui shuus - Ih dalivs - Kardamonii ur - Lidriin handmal - Liiriin tsomog - Luuvan - Maalingiin ur, tos - Monos - Mugziin tsomog - Naaldangi gichgene - Nangiad odot anisnii ur - Narantsetsgiin tos - Narimiin tsomog - Nimbegnii halis - Nohoin hoshuunii tsomog - Uvuljuur tsomog - Urul /alim/ - Rozmarin (navch) - Sagadai budaa (Gurvaljin budaa) - Sarmis - Sarmisnii isgesen beldmel - Songino - Songiniin koktyeili - Sudan sarnai - Tavilgana - Tavilganiin tsomog - Tarimal usuu - Tolgodiin budargana - Tom tsuldmeg muug - Turuu muug - Tuurtsagnii tsomog - Temeeljiin uriin tos - Ulaan tes - Ulaan tesiin jimsnii tsomog - Ulaan hoshoongor - Ulaan chavganii jims - Usan uzmiin yasnii tos - Uher buljirgunu - Halgainii tos - Har ners - Har urt tesiin jims - Hahuuniin tos - Hotoi - Hoshuu taria (ur, nogoon nahia, navch) - Hoshuu tarianii tsomog - Humuul - Hujir - Humsantsetsgiin tos - Humsantsetseg (nariin shilbe) - Hunchir - Hunchiriin tsomog - Husnii muugnii tsomog - Husnii nahia, navch, holtos - Husnii ongol muug (chaga) - Hushnii shilmuus - Huren manjin - Hyasaa muug - TSagaan budaanii halisnii tos - TSagaan gaa - TSangisiin jims - TSargas (hyangar) - TSooriin undes - TSegtsuuheinii tsomog - TSeeniin yagaan tsetseg - TSeene /undes, navch, tsetseg buyuu sogoon sav/ - CHatsarganiin navch, nahia - CHatsarganiin tsomog - CHiher uvs (undes) - CHiher uvsnii tsomog - CHoniin hel /tom navchit degd, uher degd/ - CHudurgunu (avirga, zurgii) - SHavantag - SHampinion /dalbinga muug/ - SHants modnii holtos (Zaart movira) - SHantsnii tsomog - SHar budaa - SHar gaa (kurkuma) - SHilmuusnii tsomog - SHuvuun tarna - SHuudergeniin koktyeili - SHuusleg shilmuusnii tos - Erdeneshish - Ene huudasnii aguulah medeelel ni buren bus buyuu odoogoor zasvartai baina. - Psyevdomonas aruginosa nyangaar uusgegdej bolzoshgui uvchluluud - Protyeus nyangaar uusgegdsen uvchluluud - Emiin urgamliin antibiotik emiin uildel - Husnii hag - Derevger havisgana - Sanaa dagaj uvduh - Havirga hoorondiin medreliin urevsel - Suurguu