Хеликобактер пилори нян олшрох

Helicobacter pylori (english)
Хеликобактер пилори (ру́сский)
Bacillus subtilis subsp pylori (latīna)

Үндсэн шинж тэмдэг: Ихэнхдээ шинж тэмдэг илэрдэггүй тохиолдол их бий. Гэхдээ байнга өтгөн хатах эсвэл гүйлгэх, цээж хорсох, махан хоол муу шингэх, ходоодон дээр хүндрэх, харшилд өртөх, хумс байнга хугарах, мөөгөнцөр үүсэх, амнаас эвгүй үнэр үнэртэх, үс унах зэрэг байж болно. Ходоод өвдөнө гэхдээ хоол идсэний дараа гайгүй болно.

Ходоодны архаг үрэвслийн шинж тэмдэг байж болно. Үүнд: ходоодоор өвдөх, бөөлжис цутгах, гэдэс дүүрэх, заримдаа бөөлжих, өтгөн хар өнгөтэй гарах зэрэг болно.

Яваандаа ходоодны архаг үрэвсэл, шархлаа, хорт хавдар үүсэх магадлалтай. Түүнчлэн бүдүүн гэдэсний уйланхай, хорт хавдар үүсэх эрсдэлтэй ямар нэг хэмжээгээр холбоотой байдаг аж.

Болзошгүй шалтгаанууд: Ходоодны дархлаа суларсан, ходоодны хүчиллэг ихэдсэн, буруу хооллолт, стресст өртөмтгий байх, ангина, удамшил гэх мэт.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.

Хошуу тариа, сагадай, бог будаа зэрэг бүхэл үрийн тариа ахиухан хэрэглэнэ. Тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна. Нимбэг, хүрэн манжин байнга хэрэглэх хэрэгтэй. Тараг, жимс, хүнсний ногоо тухайлбал, хасарваань, хар чавга, гүйлсийн жимс, банан, алим, өргөст хэмх, таримал гоньд, яншуй, хулуу, улаан лооль, лууван, хушга, шар гаа, хар перец идэж байх.

Аминдэм, эрдэс бодис: Хүнсний эслэг, “С”, “Е” аминдэм, магни, селен.

Сувиллын чанартай бусад зөвлөмж: Дархлаагаа тэтгэх, ходоодны хүчиллэгийг аль болох бага байлгах хэрэгтэй. Гэр бүлийн хүрээнд халдварладаг тул “гэр бүлийн өвчин” гэх нь бий. Иймд гэрийн ариун цэвэр сайн сахих хэрэгтэй.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.

Зайлсхийвэл зохих зүйлс: Өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, хийжүүлсэн ундаа, архи, майонез, мөхөөлдөс, кофе, какао, цай, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, будаг оруулагч, нөөцлөгч агуулсан хүнс.

Талх бага идэх хэрэгтэй. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий. Хэт өлсөхгүй байх, хэт идэхгүй байх.

Эх үүсвэр:

Анагаах арга билиг Эрүүл аж төрөх ёсны мэдээлэл, сурталчилгааны сонин №16 /169/ 2010

“Лиза” сэтгүүл 2008 он №51

http://en.wikipedia.org/wiki/Helicobacter_pylori

Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн

Тэмдэглэгээний утга

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Ийм тэмдэг нь гаж нөлөө буюу зохимжгүй заалтыг илэрхийлнэ.


Urevsel namdaah - Hodood gedesnii salst burhevchiin urevsel - Hyelikobaktyer pilori nyan olshroh - Undsen shinj temdeg: Ihenhdee shinj temdeg ilerdeggui tohioldol ih bii. Gehdee bainga utgun hatah esvel guilgeh, tseej horsoh, mahan hool muu shingeh, hodoodon deer hundreh, harshild urtuh, hums bainga hugarah, muuguntsur uuseh, amnaas evgui uner unerteh, us unah zereg baij bolno. Hodood uvdunu gehdee hool idsenii daraa gaigui bolno. Hodoodnii arhag urevsliin shinj temdeg baij bolno. Uund: hodoodoor uvduh, buuljis tsutgah, gedes duureh, zarimdaa buuljih, utgun har ungutei garah zereg bolno. YAvaandaa hodoodnii arhag urevsel, sharhlaa, hort havdar uuseh magadlaltai. Tuunchlen buduun gedesnii uilanhai, hort havdar uuseh ersdeltei yamar neg hemjeegeer holbootoi baidag aj. Bolzoshgui shaltgaanuud: Hodoodnii darhlaa sularsan, hodoodnii huchilleg ihedsen, buruu hoollolt, stryesst urtumtgii baih, angina, udamshil geh met. Hool und: YEr ni hool bolon amidraliin hev shinjiig buren uurchluh heregtei. Hooloo baga bagaar olon udaa ideh heregtei bna. Hoshuu taria, sagadai, bog budaa zereg buhel uriin taria ahiuhan hereglene. Toslog bagatai suu hereglej, us iheer uuna. Nimbeg, huren manjin bainga heregleh heregtei. Tarag, jims, hunsnii nogoo tuhailbal, hasarvaani, har chavga, guilsiin jims, banan, alim, urgust hemh, tarimal gonid, yanshui, huluu, ulaan looli, luuvan, hushga, shar gaa, har pyeryets idej baih. Amindem, erdes bodis: Hunsnii esleg, “S”, “YE” amindem, magni, syelyen. Suvilliin chanartai busad zuvlumj: Darhlaagaa tetgeh, hodoodnii huchillegiig ali boloh baga bailgah heregtei. Ger buliin hureend haldvarladag tul “ger buliin uvchin” geh ni bii. Iimd geriin ariun tsever sain sahih heregtei. Udriin deglem sain barimtlah, biyeiin tamir hiih, sportoor hicheelleh heregtei. Bolj ugvul taivan amgalan baihiig hicheeh. Zailshiivel zohih zuils: Uuh tostoi hool, darshilsan, utsan, sharsan, huursan mahan hool, hiijuulsen undaa, arhi, maionyez, muhuuldus, kofye, kakao, tsai, yanz buriin chips, laazalsan hool, turgen hool, buudain deed guril, tuugeer hiisen buteegdehuun, budag oruulagch, nuutslugch aguulsan huns. Talh baga ideh heregtei. Uurlaj utsaarlah, stryessees zailshii. Het ulsuhgui baih, het idehgui baih. Eh uusver: Anagaah arga bilig Eruul aj turuh yosnii medeelel, surtalchilgaanii sonin №16 /169/ 2010 “Liza” setguul 2008 on №51 http://en.wikipedia.org/wiki/Helicobacter_pylori - Altantovch - Altantsegtsuuhei - Anariin tsomog - Badaanii tsomog - Batrash - Batrashiin tsomog - Buurulzguniin isgesen handmal - Ganga - Ganga, hotoin tsomog - Gangiin tsomog - Goviin harmag - Gonidnii tsomog - Dalain baitsaa - Doloogoniin tsomog - Jambatsetsgiin tsomog - Zugiin jilii - Zerleg hahuuna - Injbuurliin tsomog - Isgesen alimnii shuugeegui shuus - Lidriin handmal - Mugziin tsomog - Nangiad odot anisnii ur - Rozmarinii tsomog - Sarvuunii tsomog - Sarmis - Sarmisnii isgesen beldmel - Sahalinii buurulzgunu - Sibiri toshlog - Songino - Songiniin koktyeili - Sud uvs - Sudiin tsomog - Tulugchiin tsomog - Hahuuniin tos - Humsantsetsgiin tos - Humsantsetseg (nariin shilbe) - Husnii hag - TSagaan gaa - TSiiriin tsomog - CHiher uvs (undes) - CHiher uvstei tsai - SHants modnii holtos (Zaart movira) - SHantsnii tsomog - SHar gaa (kurkuma) - SHuudergene - Egel gonid - YApon lider - Mogoi yar - Mikrokokkiin nyangiin haldvar, tuugeer uusgegddeg uvchluluud - Klyebsiyella pnyevmoni nyan ustgah - Zurhnii bulchind barzgar uuseh - SHigyella nyangiin haldvar, tuugeer uusgegddeg uvchluluud - Psyevdomonas aruginosa nyangaar uusgegdej bolzoshgui uvchluluud - Protyeus nyangaar uusgegdsen uvchluluud - Emiin urgamliin antibiotik emiin uildel