Хэв шинж 1 гэдэг нь инсулин ууна. Нойр булчирхайны Лангергансын арлын бета (β) эс нь үхсэн юм. Өөрөөр хэлвэл, инсулин даавар буурна. Инсулин гэдэг нь нойр булчирхайны гаргадаг, цайр агуулсан уургийн даавар юм.
Хэв шинж 2 гэдэг нь нойр булчирхай инсулинээ гаргадаг боловч хүлээн авагч эс нь хүлээн авахгүй байхыг хэлнэ. Үүнийг эмнэлгийн хэллэгээр insulin resistance буюу инсулин даавар шингэхгүй болох гэнэ.
Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):
- Ам цангах, хуурайших /polydipsia/ (IDDM)
- Шодойны толгойн хэсэг хавдах /баланопостит/
- Ойр ойрхон их шээх / polyuria/ (IDDM)
- Усыг литрээр нь уух
- Эсвэл турах (IDDM), эсвэл таргалах
- Чоно мэт өлсөх polyphagia (IDDM)
- Бие, булчин сулрах, ядрах (IDDM)
- Стресстэх (IDDM)
- Амнаас эвгүй үнэр үнэртэх /ацетон үнэртэнэ/
- Үе мөчөөр хатгуулж, бадайрах, мэдээ алдах
- Холестерин нэмэгдэх
- Амьсгаадах
- ЦДИ
- Арьс хуурайших, загатнах
- Хөлрөх
- Шарх шалбархай удаан эдгэрэх
- Үрэвсэлт өвчинүүд маш удаан үргэлжлэх (чихэрлэг орчинд нян, вирус ихээр үржинэ)
- Хөлийн эрээн булчин татах
- Хараа муудах, бүрэлзэх
- Амархан ядрах (IDDM)
- Бөөлжис цутгах, бөөлжих (IDDM)
- Ханиад туссан юм шиг байх, ханиад хүрэмтгий болох
- Хөлний үс унах
- Нүүрэн дээрхи үс нэмэгдэх
- Элэг өөхших
- Арьсан дээр цэвэрүүтсэн юм шиг шар тууралт /ксантомы/ гарах
- Голдуу залуу хүмүүс өвдөнө (IDDM)
- Чихрийн шижингийн хэв шинж 2 ихэнхдээ 40-өөс дээш насныханд тохиолдоно
- Хөл өвдөх, булчин сулрах зэрэг болой.
Яваандаа дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS) Үүнд:
- Уураг тархи, зүрх, хөлийн судас тостон хатуурах (улмаар уураг тархины судас хагарна, бөглөрнө)
- Зүрхний дутагдал
- Хураагуур судасны нөжрөл /тромбоз/
- Зүрхний шигдээс /булчингийн үхжил/
- Цус харвалтанд хүргэдэг судасны эргэлтийн гажуудал /ангиопатия/
- Нүдний болор цайх /катаракт/, цаашдаа бүрэн хараагүй болох /5-10 жил/
- Бүрэн сохролтод хүргэдэг нүдний торлог гэмтэх /ретинопатия/
- Саахраас угшилтай шээсээрээ уургаа алддаг өвчин /diabetic nephropathy/, бөөрний дутагдал /2-8 жилд/
- Чихрийн гэнэт уналт /гипогликемия: 2,8 ммоль/л хүрдэг. Энэ нь голдуу IDDM-ийн үед инсулинаар тариулж байхад тохиолдоно. Уураг тархины эд эс үхжих эрсдэлтэй/
- Ой санамж, анхаарал мууддаг уураг тархины үрэвсэл /энцефалопатия/
- Элэгний өөхшилт
- Элэгний хатуурал
- ӨСХУ
- Сонсгол муудах
- Чихрийн шижингийн кома /чихэр 22 ммоль/л хүрнэ/
- Хөлийн ул харлах
- Гар, хуруу, үе мөч өвдөх, яваандаа мэдээгүй болох /нейропатия/ зэрэг болой.
Чихрийн шижин үүсгэж болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC):
- Хэт таргалалт
- Буруу хооллолт /өөх тос, саахар их идэх/
- Суумал хөдөлмөр эрхлэх, хөдөлгөөний дутагдал
- Удамшил (IDDM)
- Хэт их идэх
- Өнчин тархины өвчин
- ББДД/ББДИ
- БДБ-ны гэмтэл
- Элэгний өөхшилт
- Элэгний “С”, “В” вирусын үрэвсэл (IDDM)
- ХГЗ өнгөргүй болох
- Нойр булчирхайны үрэвсэл
- Нойр булчирхайны хорт хавдар
- Нойр булчирхайны ауто дархлааны өвчин (IDDM) зэрэг болой.
Дээрхи зовиур, шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь Танд илүү хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Хамгийн их хоолыг өдөр идэх ёстой.
Хүрэн манжин, лууван, бууцай, хар чавга, далайн байцаа, кориандр, шар гаа, шанц модны холтос, хушга түүнчлэн сагадай будаа, арвай, хөц будаа, хөх тариа, вандуй, сэвэг зарам, хошуу тариа, шар будаа, шивүүрт цулихир зэрэг бүхэл үрийн тариа, тослог багатай сүү, цагаан идээ, тараг, шар ус хэрэглэж, ус ихээр ууна. Чацаргана, сөөгөн боролзгоно, үхрийн нүдний навч, идрээний үндсийг цай шиг ууж болно.
Аминдэм, эрдэс бодис: Хром, магни, манган, цайр, ванади, “В-6”, “В-12”, “Е”, “С” аминдэм /өдөрт 2,000-4,000мг/, “Д” аминдэм, “Омега-3” өөх тос /triglycerides өөх тосыг бууруулна. Маалингын тос, үр үүнийг агуулна/ ууна. Дрожжи, мах, бүхэл үрийн тарианд хром агуулагдана.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Саахрын өвчний эмчилгээ, сувилгаа нь эрүүл аж төрөх ёсыг хөгжүүлэх, саахар бууруулах /яг инсулин шиг/, нойр булчирхайны эд эсийг нөхөн төлжүүлэх, бөөр, шээсний замаар глюкоз гадагшлуулах, дархлаа тэтгэх замаар саахарт нөлөөлөх, бүдүүн гэдэс, цус, элэгээ цэвэршүүлэх, тураах, ХГЗ-д өнгөр тогтооход чиглэгдэнэ.
Саахар бууруулагч эмүүд нь гаж нөлөөтэй байдаг тул өвчний эхний шатанд эм гэхээсээ илүү эмийн ургамал уух хэрэгтэй. Эмийг бодвол ургамал нь саахар ихтэй үед саахрыг бага багаар бууруулж, харин саахар хэвийн үед ямар ч нөлөө үзүүлдэггүй. Өөрөөр хэлвэл, эмийн ургамал нь байгалийн гармонизатор буюу модуляторын үүрэг гүйцэтгэдэг.
Чихрийн шижингийн хэв шинж 1 (IDDM)-д уух ургамал гэж үгүй.
Агаарт явах, тархи мэдрэлээ амраах, хоолны дэглэм барих, биеийн тамир, иллэг хийх, фитнест явах, сэтгэл санаагаа өөдрөг байлгах /сэтгэлээр унахгүй байх/, өтгөнөө хатаахгүй байх.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Чихэр, шоколад, жимсний чанамал, зөгийн бал, мөхөөлдөс, хонины болон гахайн өөх, утсан хоол, перец, гичний үр, дарснаас бусад согтууруулах ундаа, гадил жимс, усан үзэм, хулуу, тарвас, лийр, гүйлс, хийжүүлсэн ундаа.
Дараах эмийг уувал саахар улам ихэснэ. Үүнд:
- Кофеин (ногоон цай, кофе)
- Стресс
- Шээс хөөгч эмүүд
- Преднизолоны төрлийн дааврууд
- Интерферон
- Никотины хүчил
- Бамбай булчирхайны даавар
- Эстроген
- Жирэмсэлтээс хамгаалагч эмүүд
- Сэтгэцийн өвчний эмүүд (фенотиазины төрөл)
- Зүрхний хэм зохицуулагч эмүүд
Эх үүсвэр:
“Здоровье” сэтгүүл, 2009 он, №12
“Компас здоровья” сонин №26 2016 оны 5 сар
www.beichishen.mn/
http://kwhomeopathicmedicine.com/2013/03/diabetes/
http://www.medovo.ru/14.php
http://www.askdrshah.com/diabetes1.aspx
http://ex-diabetic.com/podrobno-o-sd-2/vse-osnovnye-simptomy-saharnogo-diabeta.html