Cancer of the lungs

Уушгины хорт хавдар (монгол)
Рак легких (ру́сский)
Cancer pulmonis (latīna)

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Өдөрт бага багаар 6-10 удаа иднэ. Цэвэр ус ахиухан ууна. Харин мах бага иднэ. Өндөг болж өгвөл маш бага идэх.

 Үр тариа, сүүн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, зөгийн бал, ногоон гоньд, бүхэл үр тарианы гурил идэж байхыг зөвлөж бна.

Ерөнхийдөө, газрын дундаж тэнгисийн орнуудын хоол идвэл сайн бна. Хүчил, шүлтийн тэнцвэрийг хангахын тулд шүлтлэг хоол унд хэрэглэх хэрэгтэй. Биеэ шүлтжүүлэх зорилгоор нимбэг, ханборгоцойны шүүстэй ус, цангис жимсний цомог ууна. Биеэ хүчилтөрөгчөөр сайн хангах хэрэгтэй. Үүнд түүхий ногооны салат идэх, цэвэр ус уух, дасгал хөдлөгөөн хийх, гүнзгий амьсгаа авч байх нь чухал үүрэгтэй байдаг.

Хоолны үндсэн нэр төрөлд хүнсний ногоо, жимс, самар багтана. Сармис /өдөрт 1 хумсыг иднэ эсвэл архинд дарж ууна/, сонгино, хөмүүл, халиар, бөөрөнхий байцаа, цэцэгт байцаа, далайн байцаа, лууван, хүрэн манжин /борщ/, чацаргана, цангис жимс, загас, хасарваань, улаан усан үзэм, анар жимс, чангаанз, нимбэг, алим, улаан лооль, бууцай, чидун жимс ба түүний тос, маалингын үр, тос /химийн эмчилгээний хорыг авдаг/, гүнжидийн үр, шар гаа, цагаан гаа, ганга өвс, батраш, розмарин, зэрлэг хахууна, хошуу тариа /овёс/, арвай, хөц будаа, бүйлсийн самар, наргил модны самар. Чангаанзны доторх самраас өдөрт 30-40ш идэх хэрэгтэй. Энэ нь хорт хавдарын эсийг устгахад нөлөөлнө.

Оройн хоолыг унтахаас 3 цагийн өмнө идэж байвал зохино. Хэт их идэхгүй, өлсөхгүй байх. Элэг, бөөр, бүдүүн гэдэсний хор гадагшлуулах хоол хүнс /flushes/ хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, жигнэсэн болон жигнээгүй улаан лоольны эсвэл алимын шүүс 2 өдөр ууна гэх мэт.

Орос эмчилгээний аргуудыг тоймлон үзэхэд сүмд явах, төлөвлөгөөт шинжилгээндээ орж байх, хоолны дэглэмээ сайн баримтлах, ногооны шүүс, хошуу тариа уух, шүүдэргэнэ уух /6 сар ууна/, клизм тавих, мөн дараах микстур жор бүхий ургамлын ханд уухыг үндсэн сувилгаа болгосон байдаг.

Бүдүүн гэдэсний микстур орос жор: 100г нарсны нахиа, шилмүүс, 100г төлөгч өвс, 200г нохойн хошууны үр жимс, 50г тавансалаа, 10г морин шарилжийг цомог байдлаар бэлтгээд 3л усанд хийж зөөлөн гал дээр 1,5 цаг бургуйлна. Дараа нь 24 цаг идээшүүлж, шүүнэ. Дээр нь 500г зөгийн бал, 300мл коньяк, 200г хусны онгол мөөгний ханд, 200мл зууннастны шүүс хийнэ. Сайтар хутгаад микстур бэлэн болно. Өдөрт 1 цайны халбагаар хоолноос 20 минутын өмнө 4 удаа 7 хоног ууна. Тэгээд тун хэмжээг нэмэгдүүлж 1 хооолны халбагаар нэгэнт бэлтгэсэн хандаа дуустал ууна.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, селени, загасны тос, “С” аминдэмийг хангалттай хэмжээгээр уух /өдөрт 3г/, “Е” аминдэм.  Селени агуулдаг хоол хүнсэнд сармис, сонгино, наранцэцгийн үр, мөөг, хошуу тариа, үрслүүлсэн буудай, загас зэрэг багтана.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Эмчилгээ, сувилгаа нь дархлаа тэтгэх /толбот арзаахай ууна/, шүлтлэг орчинг бий болгох, тамир тэнхээ оруулах /халгай/, цус, элэгээ цэвэршүүлэх, сэтгэл санаагаа өөдрөг болон цэвэр ариун байлгахад чиглэгдэнэ.

Уушгины хорт хавдарын үед эхлээд бүдүүн гэдэс, бөөр, элэгээ угааж цэвэршүүлэх хэрэгтэй. Хөлөргөх эмчилгээ маш чухал юм. Үүнд: зузаан хувцас өмсөөд дасгал хийх, саунд орох, бүлээн цай уух, улаан хальс улаан чинжүү идэх зэрэг байж болно.

Сэтгэл санаагаа цэвэр ариун байлгах /цэвэрлэх/ хэрэгтэй байна. Тухайлбал, уур уцаар, өшөө хонзон, үзэн ядалт, гомдол, харуусал, айдас хүүдэс зэрэг сэтгэлд орших муу санаа бодлоо таягдан хаях, хэн нэгийг уучлах хэрэгтэй.

Мацаг барь.

Болж өгвөл тайван амгалан байхыг хичээ.

Контрастный душ: Энэ нь биеийн эсэргүүцлийг сайжруулна. Халуун усанд орохдоо 1 минут халуун усанд, 5 секунд хүйтэн усанд орох, нийтдээ ээлжлэн нэг удаадаа 10-15 удаа халуун, хүйтнээр сэлгэж орно.

Өдрийн дэглэм сайн баримтлах, өдөр бүр биеийн тамирын хөнгөн дасгал, спортоор хичээллэх, йог, бясалгал, сүмд явах, залбирах хэрэгтэй. Учир нь, хөнгөн дасгал, хөдөлгөөн хийснээр эсвэл саунд сууснаар азотын нэгдэлүүд биеээс хөлсөөр гадагшладаг аж. Кофе, шүүдэргэнээр клизм тавих хэрэгтэй. Агаар салхинд сайн яв.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Кофе, хар цай, архи, шар айраг, аспирин, шоколад, саахар, саахар орлуулагч, зөгийн бал, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн /цагаан талх, боов гэх мэт/, сүү, худалдаанд байгаа салат амтлагч шингэн, майонез, маргарин, транс өөх тос /амархан царцдаг өөх тос/, фтор, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, торт, түрэг шош, цөцгийн тос, таримал туурам, шар манжин, түүхий ус, шар буурцаг, цагаан будаа, халаасан хоол үүний дотор богино долгионы зууханд халаасан хоол, хоносон хоол /leftovers/.

Ямар ч тохиолдолд хэт халуун юм уухгүй байх, хэт өөх тостой хоол идэхгүй байвал зохино.

Халуун өдөр наранд явахгүй байх, тэр тусмаа наранд шарахгүй хэрэгтэй.

Эх үүсвэр:

Possible common causes

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).