Parsley Seeds and Leaf

Яншуйны үр, навч (монгол)
Семена и листья петрушки кудрявой (ру́сский)
Semina, Folia Petroselinum crispum Nym. (latīna)

Шим тус: Арьс хөхрөх, улаан эсэргэнэ, нүүрний сэвхи /навчийг зөгийн бал, нимбэгний шүсээр зуурч маск тавина/, цайруулах гоо сайхан /навчийг тарагаар зуурч маск тавина/, шумуулнаас сэргийлэх, шүд цайруулах /идээшмэлээр угаана/, тунгалгын зангилгаа томрох /хоолойн мах зэрэг элдэв булчирхай: Adenopathy/, үс халзрах /Alopecia/ /уухын сацуу угааж шавшина/, амнаас эвгүй үнэр үнэртэх, астма, усан хаван, зүрхний үйл ажиллагаа алдагдах /экстрасистолы/, ЦДИ, үе мөч, булчингаар өвдөх /Myalgia/, цочих, айдас төрөх зэрэг мэдрэлийн өвчин /Nervousness/, элдэв байршилтай хорт хавдар, алаг морьт, сарын юм ирэхгүй байх /Amenorrhea/, шээсээ алдах, орондоо шээх /Anuria/, хошногоны үү /Condyloma/, өтгөн хатах, цусан суулга, ходоод гэдэс хямрах, шээс өвдөж гарах /Dysuria/, түрүү булчирхай, шээсний сүвний үрэвсэл, үхлийн аюултай хоронд хордоход хэрэглэнэ.

Үйлдэл: Агчилт тавиулах, бэлгийн чалх /хөвч/ сайжруулах, шээсний чулуу бутлах, цөс, шээс хөөх, цус цэвэршүүлэх, цусан дахь шээсний хэмжээг багасгах /Hypouricemic/, MAOI төрлийн тайвшруулагч эмийн үйлдэлийг ихэсгэх, эр бэлгийн дааврыг орлох үндсэн үйлдэлтэй.

Арга: ҮР: 1 цайны халбага нунтагласан үрийг 1 аяга буцлам халуун усанд хийж 30 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 1 хоолны халбагаар хоолноос өмнө 3-4 удаа ууна. Халуун саванд хийж болно.
НАВЧ: 1-2 цайны халбагыг 1 аяга сүү /ус/-нд чанаж өдөрт 1-2 хоолны халбагаар 1 цаг тутам ууна. Зөгийн бал, жимс, саахараар амталж болно. Тууштай уух нөхцөлд хэт ягаан туяа, нарны гэрлийн харшил, толгой өвдөх, унадаг өвчин, шээсээр уургаа алдаж хавагнах бөөрний өвчний үед эмчтэйгээ зөвлөлдөнө. Жирэмсэнд цээртэй. Нэг удаагийн сувилгаа: 10-21 хоног. Завсарлага: 14 хоног.
Навчийг хоолонд амтлагч байдлаар хэрэглэхээс гадна салатанд хийнэ.
Үрийн идээшмэлийн өнгө: алтан шаргал, амт: зөөлөн, өвөрмөгч амттай, үнэргүй.
Навчны идээшмэлийн өнгө: ногоон, амт: өвөрмөгч амттай, үнэргүй.

Actions

Remedial property

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).