Progesterone deficiency

Прогестероны хомсдол (ПХ) (монгол)
Нехватка прогестерона (ру́сский)

(ПХ)

Дааврын тэнцвэр бол эрүүл мэндийн амин сүнс юм бна.

 Прогестерон дааврын тухай суурь ойлголт:

Прогестерон дааврыг стероидын даавар, амралтын даавар, мөн түүнчлэн “жирэмсэлтийн даавар” гэх зэргээр ярьж, бичих нь бий. Энэ дааврыг өндгөвч, БДБ гаргана.

Прогестерон даавар эмэгтэйчүүдийн биед эстрогеноос 1000 дахин их байдаг. Энэ даавар нь бусад олон дааврын эх сурвалж нь болж өгдөг. Өөрөөр хэлвэл, тэрээр эстроген, тестостерон, глюкокортикойдс, кортикостероидс, альдостерон, кортизол даавруудын урьдал даавар юм. Барилгатай харьцуулвал прогестерон нь туйпуу л гэсэн үг.

Хэрвээ дотоод шүүрлийн дааврын тэнцвэр алдагдсан /ДТА/ гэж үзвэл эхний ээлжинд тэнцвэржүүлэх ёстой даавар бол прогестерон юм. Өөрөөр хэлвэл, прогестероны өөрчлөлт нь хамгийн түгээмэл бөгөөд суурь хэлбэр юм. Ямар ч насны хүн үүнд өртөж болно. Хэрвээ прогестерон байхгүй бол сарын юм байхгүй, мөн жирэмсэлт байхгүй, эрчүүдийн хувьд секс ч байхгүй аж.

Прогестерон нь нас ахихын хэрээр буурдаг эхний даавар. Үүний дараа тэгээд л эстроген, андроген, Т3, Т4, бөөрний дээд булчирхайны гэх мэт дааврууд өөрчлөгдөнө. Үүнийг “домино эффект” гэнэ. Бидний ярьж сурснаар нэг үхрийн эвэр дэлсвэл 1000 үхрийн эвэр дэлсэнэ гэдэг шиг л юм.

Прогестероны хомсдол нь андоген дааврыг бууруулна /АХ/. Прогестерон нь эрчүүдийн хувьд тестостероны дараа орох хоёрдах даавар юм. Сонирхолтой нь, прогестерон, тестостерон дааврууд долоо хоногоор эсвэл сараар хамтдаа цуг өсвөл өсч, буурвал бас хамтдаа цуг буурч байдаг аж.

Прогестерон нь “5-альфа-редактес” хэмээх энзем /enzyme 5-alpha-reductase/-ийг боймолдог. “5-альфа-редактес” энзем нь тестостероныг дихайдротестостерон буюу бэлгийн андроген даавар (DHT) болгож хувиргадаг. Улмаар DHT даавар нь ӨХУ, эрчүүдийн үс халзрах, түрүү булчирхай томрох, хорт хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг аж. Иймд прогестерон нь угтаа “5-альфа-редактес” энземийг чөдөрлөж, тестостероныг нэмэгдүүлэхэд нөлөөлж байдаг сайн талтай.

Прогестерон хомсдсоныг яаж мэдэх вэ?

 Ер нь цус эсвэл шүлсний шинжилгээгээр мэдэж болох боловч дараах ардын аргаар бас мэдэж болно. Үүнд:

  • Биеийн халуун хэвийн хэмжээнээс бага байх /Өндгөвч задрах үед ө.х. сарын юм ирсний дараа биеийн халуун үл ялиг нэмэгдэнэ. Тэр үед прогестерон бас нэмэгдэнэ. Хэрвээ биеийн халуун буурвал прогестерон хомсдсон гэж үздэг/
  • Сарын юм ирэхээс хэдэн өдрийн өмнө биеийн халуун буурна.
  • Сарын юм ирэхээс хэдэн өдрийн өмнө юм гарах /Spotting multiple days before the onset of menstruation/
  • Сарын юм ирсэний дараа бараан юм гарах /Brown spotting after menstruation/
  • Өндгөвч задарснаас хойш дараагийн сарын юм ирэх хүртэл хугацаа богиносох (энэ нь 12-16 хоног байвал зүгээр. Гэхдээ 10 хоног бол асуудал биш)
  • Өндгөвч задарснаас хойш дараагийн сарын юм ирэх хүртэлхи ихэнхи хугацаанд үтрээнээс үл ялиг наалдамхай, усархаг цагаан юм гарах /Fertile type cervical fluid during most of your luteal phase/ зэрэг болой.

Дээр дурдсан зовиур, шинж тэмдэгүүдээр бас мэдэж болно. Эдгээрийн хэд хэдэн шинж нь танд байвал ПХ үүссэн гэж үздэг аж.

Прогестерон нэмэгдүүлэх үндсэн чиглэл /хоол унд, аминдэм, стресс, дасгал, хөдөлгөөн/:  

 1/ ПХ-ын үед эстроген нэмэгддэг аж. Энэ хоёр даавар эсрэг тэсрэг дааврууд (natural antagonist) юм. Эстроген багадвал прогестерон илүүднэ. Эсвэл эсрэгээр байх нь бий. Прогестерон нь эстрогентой үргэлж сөргөлдөнө. Иймд эстрогены үүрэг гүйцэтгэгч хоол хүнс, эмийн ургамалтай болгоомжтой хандвал зохино.

2/ “В-6”, “С”, “Е” аминдэм сайн ууна. “В” аминдэм нь элэгэнд эстроген шимэгдэхэд сайнаар нөлөөлнө. Эстроген сайн нийлэгжихгүй бол эстроген нэмэгдэж, прогестерон бүр буурна. “В-6” нь прогестерон шиг эмийн үйлдэлтэй. Өдөрт 50мг “В” аминдэм ууна. Хушга, буйлс, шид модны самар, үхрийн тураг мах, элэг, түрэг шош, вандуй, бүхэл үрийн болон баяжуулсан үр тариа /fortified cereals/, гахайн мах, далайн хоол, банан, хар чавга, бууцай, төмсөнд “В-6” аминдэм ихээр агуулагддаг гэдгийг санагтүн.

Өдөрт 750мг “С” аминдэмийг 6 сарын турш уух хэрэгтэй. Жишээлэхэд, Германы “Sunlife” брендийн “С” аминдэмээс өдөрт 4 ш-ийг ууна гэсэн үг. Эсвэл нохойн хошууны үр жимс хэрэглэнэ.

3/ Цайр, магни, хушга хэрэглэх хэрэгтэй. Гүнжидийн үр, ногоон вандуй, туглын элэг /veal liver/, үхрийн мах, далайн хоол, хар шоколад, улаан буудайн үрслүүлсэн нахиа, тарвас, хурган гуа, хар шош, бууцай, бүхэл үрийн тариа, элдэв самар, тарвас, хурган гуа, хулууны үрэнд эдгээр бичил бодисууд ихээр агуулагддаг аж. Өдөрт хушганы самраас 15-30г иднэ.

Цайр нь өндгөвчний уутанцар буюу “уутанцар дэмжих даавар” (FSH) гаргадаг өнчин тархийг дэмжиж, эстроген ялгаруулахыг урамшуулж, өндгөн эс боловсрохыг өдөөнө. Тэрээр үр тогтолтыг дэмжинэ. Хонь, үхрийн элэг, мах, өндөг, хошуу тариа, цагаан гаа, хүрэн манжин /навч ч болно/, хясаа, гүнжид, хулууны үр, сэвэг зарам, хар шош, кэшью самарт цайр ихээр агуулагдана.

Магни лютеины даавар, эстроген ялгаруулдаг өндгөвчний уутанцар буюу “уутанцар дэмжих даавар” (FSH), бамбай булчирхай дэмжих даавар (TSH) ялгаруулдаг өнчин тархийг дэмждэг бодис юм. Эдгээр дааврууд нь эстроген, прогестероны “үйлдвэрлэл”-ийг зохицуулдаг аж. Магни нь тайвшруулагч даавар учир БДБ-ны үйл ажиллагааг дэмждэг. Өдөрт оройдоо 100-300мг ууна. Туглын элэг /veal liver/, үхрийн мах, далайн хоол, хар шоколад, улаан буудайн үрслүүлсэн нахиа, гүнжид, наранцэцэг, тарвас, хурган гуа, хулууны үр, шар буурцаг, хар шош, бууцай, бүхэл үрийн тариа, бүйлсийн ба кэшью самар, хатаасан гүйлсийн жимст магни ихээр агуулагддаг аж.

4/ Элэг хамгаалдаг эмийн ургамал уух хэрэгтэй. Ядахдаа өглөө болгон нимбэгтэй ус ууж байх. Оливийн жимс иднэ.

5/ Стрессээ хянаж сурах хэрэгтэй. Байнга уурлаж уцаарлах үед бөөрний дээд булчирхай хангалттай хэмжээний кортизол хэмээх “тэмцэх эсвэл зугатах” даавар /“fight or flight” hormone/-аа гаргаж чадахгүй болдог. Энэ даавар танд байнга хэрэгтэй боловч архаг стрессийн үед шавхагддаг аж. Энэ үед таны бие прогестероноо “зээлж”, кортизол даавар болгож хувиргадаг билээ.

6/ Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Үүний тулд байгалийн цагаар амарч, ажиллаж сурах. Оройдоо 22 цагт унтаж, өглөө эрт босч байх. Бөөрний дээд булчирхайг тамиржуулдаг ургамлуудын жагсаалтад халгай орно.

7/ Байгалийн органик хоол хүнс, өөх тостой хоол хэрэглэж, тараглахгүй байх. Үүнд цэцэгт ба бөөрөнхий байцаа чухал нөлөөтөй байна. Хушга, шид модны самар, хар шоколад, банан, тарвас, хар шош, вандуй, бууцай, оливийн жимс, цагаалж загас, алтан жад загас, наргил модны самар, чидун жимс, маалингын эсвэл загасны тос, далайн хоол, үхрийн элэг, гахай, тахианы мах, өндөг, сүү хэрэглэх хэрэгтэй. Өдөрт 15-75мл маалингын тос ууна. Энэ нь “Омега-3” өөх тосны байгалийн эх үүсвэр билээ. Ногоон цай ууна.

8/ Болж өгвөл байгалийн гаралтай прогестероны тосон түрхлэг /Natural progesterone creams/-ыг хэрэглэж байх хэрэгтэй. Тухайлбал, мексик амтат төмс, шар буураг гэх мэт.

9/ Дасгал, хөдөлгөөн тогтмол хийх.

Хоол хүнс:

Дараах хоол хүнсэнд байгалийн прогестерон агуулагдана. Самрын төрлүүд, хар шоколад, сүү, цаган идээ, загас, улаан түрс, түрэг шош, үхрийн элэг, оливын жимс, туулайны мах, бөөрөлзгөнийн жимс, банан, хатаасан жимс, далайн байцаа.

Бэлгийн дааврын нийлэгжилтийг дэмжигч хоол хүнс: хушганы самар, үр, оливийн жимс, өндөг, аарц, сүү, түрэг шош, загас, туулайны ба цацагт хяруулын мах.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Прогестерон нэмэгдүүлэх эмчилгээ, сувилгаа нь амьдралын хэв маягаа өөрчлөх, хорт зуршилаас татгалзах, хангалттай унтаж амрах, эрүүл зөв хооллох, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, аль болох булчинлаг болох, бага аарцагны эрхтэнүүдэд очдог цусны гүйдлийг сайжруулах, стрессээ удирдах, секс элбэгдүү хийх, дотоод шүүрлийн эрхтэнүүдийг тамиржуулах /гипоталамик, өнчин тархи, бамбай, бөөрний дээд булчирхай, төмсөг/, тестостерон нэмэгдүүлэх, эстрогеныг бууруулах, эстрогены давамгайллыг арилгахад чиглэгдэнэ.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).