Neurosis Стрессийн шалтгаант сэтгэцийн өвчин (монгол); Неврозы (ру́сский)

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS): Стресс,  нойргүйдэл, биеийн булчин шөрмөсөөр өвдөх, сэтгэл зовних, СМС, утгагүй юм бодож түүнээсээ айх /obsessive behavior/, “өвдчихлөө” гэж айх /hypochondria/, нэг юмаа хийж чадахгүй нь гэж айх, ойр дотнын хүмүүст өртэй юм шиг бодох, муу юм болвол өөрийгөө түүнд буруутгах, шаналах, өөртөө итгэхгүй олон удаа үйлдэлээ шалгах /хаалгаа цоожилсон билүү яалаа гэх мэт/, гараа байнга угаах, дотор бачуурч сууж байх аргагүй болох буюу битүү өрөөний айдас зовиур /боязнь закрытых помещений (клаустрофобия)/, биеийн болон оюуны ажлын чадваргүй болох, амархан гомдох, байнга шээс алдах, нүд харанхуйлах, түрүү булчирхайны үрэвсэл сэдрэх зэрэг болой.

Энэ өвчнөөр эрэгтэйчүүд илүү өвддөг. Голдуу хүүхэд насандаа энэ өвчнөөр өвдөх үндэс угшил бий болдог гэж үздэг.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC): Сэтгэл санааны болон оюуны байнгын хэт ачаалал, ядаргаа, шийдвэрлэж чадахгүй байгаа дотоод зөрчил, ажлаа дуусгаж чадахгүй байж шаналах, ажлаас өөр юм хийж чадахгүй байх өөрөөр хэлвэл амарч чадахгүй байх, архи, тамхи, мансууруулах бодисын хордлого.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.

Жимс, хүнсний ногоо тухайлбал, бүхэл үр тарианы кааш, банан, чацарганын үр жимс, шар манжин, байцаа, загас, наранцэцэг, бүйлсийн самар, маалинга, тэмээлжийн үрийн ба оливийн тос, түрэг шош, үхрийн элэг, өндөг идэж байх. Тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, магни, селени, хром, Омега-3 өөх тос, загасны тос, “А”, “В-1, В-5 /РР/, В-6, В-12”, “С”, аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Эмчилгээ, сувилгаа нь сэтгэл санаагаа байнга өөдрөг байлгах, сэтгэл дотроо сөрөг мэссежээ хадгалахгүй байх /хэн нэгэнтээ хуваалцах/, мэдрэлийг тайвшруулах, уураг тархины цусан хангамжийг сайжруулахад чиглэгдэж байвал зохино.

Үүний сацуу ажил, амралтын дэглэм баримтлах, өөрт таалагдах буюу өөрт ойрхон ажил бизнес эрхлэх, амьдрал, ажлынхаа зорилгыг зөв тодорхойлох шаардлагатай бол эргэж харах хэрэгтэй.

ШИВЛИЙН ВАННА: 1-2 атга хөдөөний шивлийн найлзуурыг хүйтэн усанд хийж орой болтол идээшүүлж, дараа нь буцалтал халаагаад 30 минут идээшүүлнэ. Шүүгээд ваннанд бөөрөө хүртэл хийж 20 минут орно. Ус хөрвөл дээр нь жаахан халуун ус нэмнэ. Тэгээд биеэ арчихгүйгээр орондоо орно. Хөлөртөл 1 цаг орчим хэвтэнэ. Тэгээд цагаан даавуугаа солино. Хөдөөний шивлийг хушганы навчаар орлуулж болно.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Өдөрт доод тал 30 минут агаарт алхах. Морь унах. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Хурц хоол, маргарин, өөх тостой хоол, лаазалсан, даршилсан, утсан, шарсан, хуурсан хоол, кофе, цай, гаазтай ундаа, дээд гурил, цардуул, саахар, архи, янз бүрийн чипс.

Мах бага идэх хэрэгтэй. Нийлэг эм уухгүй байх.

Эх үүсвэр:

“Лиза” сэтгүүл, 2007 он, №20

Pocket Guide to Herbal Medicine “Thieme” 2004

http://www.medeffect.ru/neurosis/neurosis-0014.shtml

http://edaplus.info/feeding-in-sickness/neurosis.html

http://www.steadyhealth.com/articles/holistic-approach-to-anxiety-naturopathic-medicine-for-nervousness-fear-apprehension-worrying

http://www.medn.ru/statyi/opisanie-bolezney-i-narodnyie-sovetyi-po-ih-lecheniyu/nevrozyi.html
http://narmed.ru/bolezni/psihicheskie_zabolevania/neurosis

http://www.vitaminov.net/rus-27600-676661586-neurosis-6789.html

http://www.mynaturaltreatment.com/natural-remedies-for-anxiety-neurosis/

 

 

Herbs usage indication:


The content on this page is currently incomplete. Please treat it as a work in progress.

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended.