Toenail fungus

Хумсны мөөгөнцөр (монгол)
Грибковые заболевания ногтей (ру́сский)

Onychomycosis

Мөөгөнцөрт голдуу хумс, арьс, ам, бэлэг эрхтэн, шулуун гэдэсний шувтрага зэрэг газрууд илүүтэй өртдөг.

Ходоод гэдэс өнгөр сайтай, дархлаа чанга байх үед мөөгөнцөр Тантай “энх тайвнаар зэрэгцэн орших” ба Танд ямар нэг хор нөлөө үзүүлж үл чадах аж. Ходоод гэдэсэн дэх үй олон сайн нян нь мөөгөнцрийг хяналтандаа байлгадаг билээ.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй.

Хоол ерөнхийдөө элдэв ногоо өөрөөр хэлвэл, ислэг ихтэй хоолонд төвлөрнө.

Мөөгөнцөрөөс салгах цэвэрлэгээний шөл: Сонгино, сармис (тунгалгын эд эсийг цэвэршүүлж, сайжруулна), шанцай, буржгар ногоон навч (Kale, or leaf cabbage, belongs to a group of cabbage)-ийг усанд хийж буцалган, далайн давсаар амталж, шүүнэ. Ногоогий нь хаяна. Өдрийн турш жаахан жаахан балгана. Нийтдээ 2 хоног ууна. 14 хоноод дахин давтан ууна.

Салат байнга иднэ: Сармис, багваахай, гич, шар манжин, яншуйны навч, цэцэгт ба бөөрөнхий байцаа, шанцай, өргөст хэмх, уутан хальст улаан чинжүү, цагаан гаа, кумин, таримал гоньдны үр, таана, хөмүүл, халиар, цийр бүхий салат хийнэ. Салатаа алимны исгэсэн шүүс (ACV), оливийн тос, нимбэгний шүүс, хар перец, далайн давсаар амтална.

Даршилсан байцаа, тараг, алимны исгэсэн шүүс, кимчи зэрэг исгэсэн хоол унд, пробиотик (өдөрт 50 тэрбумийг иднэ, дор хаяж 15 омог), шар ба цагаан будаа, шар гаа, цангис жимс (саахар нэмээгүй), далайн байцаа, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, цагаан идээ, нимбэг (бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ), наргил модны самрын тос (ууна, түрхэнэ. Тэрээр мөөгөнцрийн эмнээс илүү үр дүнтэй. prescription anti-fungal medication), чиа, маалингын үр, шанц модны холтос, ногоон замаг (blue-green algae like spirulina) түлхүү хэрэглэхийг зөвлөнө.

Бэлчээрийн малын мах, ясны шөл (ХГЗ-д өнгөр тогтооно), өндөг, загас иднэ.

Prebiotic fibre хоол хүнс хэрэглэнэ. Үүнд: шанцай, чанасан байцаа, багваахайны шинэ навч, алим.

Нойр булчирхрайг тэнцвэржүүлэхэд тустай тул Stevia хэмээх чихэрлэг ургамлыг мөөгөнцөртэй үед хэрэглэхийг зөвлөдөг. Арвайн ногоон нахианы ундаа ууна. Цэвэр ус ихээр ууна.

Аминдэм, эрдэс бодис: “В-12”, “В-9”, “В-7”, “В-3”, “В-5”, “С” (өдөрт 1000мг), Biotin (буюу B бүлгийн аминдэм өөрөөр хэлвэл, vitamin H), “Е” аминдэм.

Зайлсхийвэл зохих зүйлс: Саахар, чихэр, саахар орлуулагч (хиймэл саахар), шоколад, зөгийн бал, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хөгцтэй хүнсний бүтээгдэхүүн, элдэв жимс, жимсний шүүс, төрөл бүрийн хатаасан жимсүүд, үзэм, дрожжь, төмс, лууван, вандуй, түрэг шош, таримал цоор (parsnip), туурам, элдэв манжин, сүү, эрдэнэшиш, зайрмаг, чипсүүд, архи, дарс, тамхи, газрын самар, оливийн ногоон жимс, үйлдвэрийн салат амтлагч, кетчуп, майонез, бялуу, устөрөгчжүүлсэн тосууд (наранцэцэг, шар буурцаг зэрэг), хайрсан, хуурсан хоол зэрэг болой.  Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий.

Мөөгөнцрөөс салах сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Мөөгөнцөр устгагч эмчилгээ, сувилгаа нь саахар, чихэр, зөгийн бал дор хаяад 6 сар огт хэрэглэхгүй байх, мөөгөнцөр устгагч үйлдэлтэй эмийн ургамал уух (1 биш 2-3 ургамлын цомог уух), дархлаа тэтгэх, мөөгөнцөр эдгэрсэн буюу дор хаяж 6 сарын дараа хязгаарласан хоол ундаа нэг нэгээр нь идэж эхлэх (gradually reintroduce Off-Limit Foods), ХГЗ-д өнгөр тогтоох, хоолны шингэцийг сайжруулах (нойр булчирхайны энзем өдөөгч болон ходоодны хүчиллэг бууруулагч гашуун ургамлууд, исгэсэн хоол унд хэрэглэх), үрэвсэл дарах, элэгний хорыг гадагшлуулах, элэг, бөөр, уушги, арьс, тунгалгын эд эс, цусаа цэвэршүүлэх, муу нян устгах, стрессээ удирдах, биеэ шүлтжүүлэхэд чиглэгдэнэ.

  • Их шүүдэргэнэ: Шүүдэргэнийн шинэ шүүсээр өдөрт 3 удаа түрхэх, нийтдээ 90 хоног. Эсвэл сүүт өвстэй хавсарсан халуун ханданд хөлөө 30 минут дүрнэ. Эсвэл хатаасан шүүдэргэнийн нунтгийг йодинолтой хольж, өтгөн кааш шиг юм болгоно. Шөнөжин тавьж бооно. Хэдэн хоногийн дараа алга болж, шинээр эрүүл хумс ургана. Энэхүү йодинол нь эмийн сангуудаар олдохгүй байна. Бодвол ОХУ-т байдаг байх.
  • Цууны хүчил: Халуун усанд хөлөө 40 минут дүрнэ. Чингэхдээ ойр ойрхон халуун ус сэлбэнэ. Дараа нь хөлөө сайн арчаад мөөгөнцөртсөн хумсан дээрээ 20-70%-ын цууны хүчил сайтар түрхэнэ. Гурав дах өдрөө мөөгөнцөр алга болсон ажээ.

Бас нэг арга байна: Ийм 200мл цуундаа тахианы түүхий өндөг хийж хутгана, бүрэн уустал байлгана, өрөм шиг хальс үүсдэг, тэрийг нь авч хаяна. Энэ уусмалаа хөргөгчинд байлгана. Өдөр бүр хумсандаа түрхэнэ. Хурдан биш, гэхдээ мөөгөнцөр бүрэн арилна.

  • Кортикостероидны даавар: Кортикостероидтой ханд, тосон түрхлэг хэрэглэнэ. Үүний оронд чонын хэл хэрэглэмээр санагдав.
  • Ургамлын цомгоор жин тавина: Үүнд царсны холтос 33%, хумсанцэцэг, голт борын цэцэг тус бүр 25%, их шүүдэргэнэ 15% орно. Хандаар нь алга болтол жин тавина.

Мөөгөнцөр устгагч хоол унд, эмийн ургамлууд (жишээ нь, шар гаа, сармис гэх мэт ) эсвэл антибиотик түүнчлэн “Лайм” хэмээх нян, түүний хамсаатан нянгийн халдвар (the Lyme germ, some co-infections) устгагч эм уугаад эхлэхээр харшил үүсч, зарим хүмүүсийн хувьд “хууч хөдөлгөдөг”. Үүний шинжлэх ухааны нэр нь Herxheimer Reaction аж. Үүнийг бас “die- off reaction” эсвэл Herxheimer Die-Off Reactions гэнэ. Өөрөөр хэлвэл, дархлааны эд эсээс үүдэлтэйгээр хуучин зовууриуд сэдэрдэг. Бие нижгээд хүчиллэг болдог. Энэ хууч хөдлөл 7 хоногоос илүү үргэлжлэхгүй аж. Үүнийг голдуу харшил эсвэл мөөгөнцрийн эмчилгээний гаж нөлөө гэж андуурдаг. Бүр болохгүй бол тун хэмжээгээ багасгах, эсвэл өдөр алгасаж уух хэрэгтэй. Мөөгөнцрийн эмчилгээгээ дор хаяаж 3-6 сар буюу 90-120 хоног үргэжлүүлнэ. Эмчилгээгээ дутуу хаячихвал хуучин хэвэндээ эргэж очно.

Өдрийн дэглэм сайн баримтлах, дасгал хөдөлгөөн, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).