Obesity

Таргалалт (тураах) (монгол)
Ожирение (ру́сский)

(тураах)

Жин нэмэгдэх үеийн үндсэн шинж тэмдэг, зовуурь (PCSS):

  • ЭД/ПХ
  • Андроген даавар эстроген болж хувирах
  • Цусан дах инсулин багасах (чихрийн шижингийн хэв шинж-2)
  • Цөс чулуужих
  • Цөсний хүүдийний үрэвсэл
  • ХГЗ-ын өвчлөл
  • Элэгний өөхшилт
  • Холестерин, триглицерид хуримтлагдах
  • Целлюлит (бэлхүүс, гуя, өгзөг тойрмоор өөхлөх, өөхөн давхрага “чулуужих”)
  • Зүрхний ачаалал нэмэгдэх
  • Зүрх томрох
  • ЦДИ
  • Судас тостон хатуурах
  • Зүрхний шигдээс буюу булчингийн үхжил
  • Зүрхний цусан хангамжийн дутмагшил
  • Унтаж байхдаа амьсгал нь зогсох (приступы апное)
  • Уушгины тараагуур судасанд нөж үүсэх (легочная эмболия)
  • Хурхирах
  • Тархинд цус харвах (ишемический инсульт)
  • Ханиад, томуу хүрэмтгий болох
  • Ядрамтгай, бие султай болох
  • Нойрмоглох
  • Үе мөчөөр өвдөх
  • Мартамхай болох зэрэг болой.

Биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгахгүй удвал хорт хавдар (умайн доторхи хана, хөх, цөсний хүүдий, цөсний суваг, түрүү булчирхай, бүдүүн гэдэс) үүсэх магадлалтай.

 Жин нэмэгдэхэд нөлөөлсөн болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC, патогенез):

  • Дотоод шүүрлийн дааврын өөрчлөлт (ББДД, өндгөвчний үйл ажиллагаа алдагдснаас ЭД/ПХ-ын угшилтай таргалалт – гипоовариальное ожирение, цэвэршилт – ЭХ, бөөрний дээд булчирхайны таргалалт, Кушингийн синдром буюу гиперкортицизм-КИ)
  • Пролактин даавар нэмэгдэх (энэ үед өөх тос нэмэгдэнэ)
  • Хүүхэд төрүүлсний дараах таргалалт (энэ үед өнчин тархины гаргадаг ЛТГ- лютеотропин даавар нэмэгддэг аж)
  • Өнчин тархины гаргадаг өсөлтийн даавар (СТГ –самототропный гормон) дутагдах
  • Хөдөлгөөний дутагдал
  • Буруу хооллолт
  • Элэгний өөхшилт
  • СШСӨ (Неврозы)
  • Бэлгийн үйл ажиллагаа сулрах (гипогонадизм)
  • Бодисын солилцооны өөрчлөлт
  • Гипоталамус тархины өөрчлөлт (Энэ тархи хоолны дуршилыг хариуцаж байдаг. Энэ цомцого тархинд гэмтэл бэртэнгэ, халдвар, хавдар үүсэх)
  • Өглөө өлөн явах, хоол идэхгүй алгасах
  • Архидалт
  • Гэр бүлийн удамшил зэрэг болой.

Дээрхи шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорино.

Хоол унд: Турахын тулд хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчилнө. Хоолоо бага багаар олон удаа иднэ.

Далайн байцаа, том цүлдмэг мөөг (гэдэсэнд орсон хойноо бамбайн хөөж цатгалан мэдрэмж төрүүлдэг, энэ мөөгөнд “beta-glucans” хэмээх бодис бий), хүрэн манжин, бууцай, вандуй, түрэг шош, хар чавга, хушга, бүйлсийн самар, бөөрөнхий байцаа, сармис,  сонгино, халиар, сонгино, таана, хөмүүл, шар гаа, цагаан гаа, шанц модны холтос, хар үрт тэс, киви жимс, түүнчлэн арвай, хөц будаа, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ хэрэглэж, ус ихээр ууна.

Гич, хүрэн манжин, эмийн багваахайны навчаар салат хийж, алимны исгэсэн шүүсээр амталж иднэ.

Тараг, ингэний хоормог, алимны исгэсэн шүүс, өөрөө хийсэн орос квас, даршилсан ногоо зэрэг исгэсэн хоол унд түлхүү хэрэглэнэ.  Наргил мод, гүнжид, олив, маалингын тос, үр хэрэглэнэ.

Аминдэм, эрдэс бодис: Йод, төмөр, селени, цайр, зэс, кобальт, манган, “В”, “А”, “Е”, “Д-3”, “С” аминдэм, Омега-3 өөх тос.

Селени агуулсан хоол хүнсэнд бэлчээрийн үхрийн мах, бразил самар, загас, далайн хоол багтана.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Тураах сувилгаа нь элэг, тунгалгын эд эс, бөөр, цус цэвэршүүлэх, хөнгөн туулгах, бодисын солилцоо, хоолны шингэц сайжруулах, чулуужсан өөх тосыг хайлуулах (гиполипидемическое действие: cellulite), холестерин, триглицерид, судасны тостон хатуурал (антисклеротическое действие), саахар, хоолны дуршил бууруулах /супрессанты, цатгалан мэдрэмж төрүүлэх/, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, хөлөргөх, илүүдэл эстроген, ялзмаг, хорт бодис гадагшлуулах, биеэ шүлтжүүлэх, аль болох амар амгалан байхад чиглэгдэнэ.

Контрастны шүршүүр /душ/-т орсны дараа оливтой гангын тосон дээр далайн давс цацаж, биеэ арчиж үрж, дараа нь иллэг хийнэ. Контрастны шүршүүр гэдэг нь халуун, хүйтэн устай шүршүүрт ээлжлэн орохыг хэлнэ. Түүнчлэн далайн байцааны хандаар эсвэл алимны исгэсэн шүүсээр биеэ үрж болно.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэнэ.

Болж өгвөл дараах зүйлсээс зайлсхийх эсвэл бага хэрэглэнэ. Үүнд: Хурц амтлагчид, талх, кофе, хар ба ногоон цай, чихэр, саахар, шоколад, утсан, шарсан, хуурсан махан ба лаазалсан хоол, архи, дарс, янз бүрийн чипс, түргэн хоол, газрын самар, бялуу, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхийхийг хичээнэ. Өөрөөр хэлвэл, стрессийн менежмент хэрэглэнэ.

 

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

  • www.wholesunwellness.com
  • www.medindia.net
  • “Үгэн тан” сонин, 2009, №01
  • “Лечебный травник” Белорусь улс №02 /22/ 2011
  • “Фитотерапия при эндокринной патологии” Белорусийн Гродно хотын Гродненский ГМУ Сурах бичиг, 2009г
  • “Народный лечебник” Всероссийская газета о народных средствах лечения №06 /222/ Март 2011 он
  • detki.guru

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).