Liver cancer

Элэгний хорт хавдар (монгол)
Злокачественный опухоль печени (ру́сский)

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  • Ядрах, ялангуяа өглөөгүүр
  • Хэвлийн дээд хэсгээр өвдөх, эвгүй оргих
  • Түргэн турах
  • Нүдний цагаан хэсэг шарлах
  • Бага зэрэг халуурах
  • Үе мөч, булчингаар өвдөх
  • Ихэнхи тохиолдолд элэг өөхөлсөн байдаг
  • Анхаарал төвлөрөхгүй болох, ой тогтоолт муудах, самуурах
  • Арьс хуурайших, загатнах, туурах, толбо үүсэх
  • Нүдний шөнийн хараа муудах, нүд хуурайших
  • Толгой эргэх, өвдөх
  • Шээсэнд үнэр, бараан өнгө орох
  • Өтгөн саарал цайвар өнгөтэй болох
  • Өтгөн хатах эсвэл гүйлгэх
  • Шарх удаан эдгэрэх
  • Ходоод цанхайх, гэдэс дүүрэх
  • Гарын алга улайх /дааврын тэнцвэр алдагдсантай бас холбоотой аж/
  • Дааврын тэнцвэр алдагдах, тухайлбал, ББДД үүсэх

Элэг нь төрөл зүйлийн дааврыг үйлдвэрлэж, зохицуулж байдаг хүний биеийн хамгийн том булчирхай ба тэрээр үйл ажиллагаа нь сулрахаар хор, ялзмагаа сайн шүүж чадахгүй болж эхэлдэг аж.

  • Нойр муудах
  • Хүйтэн эсвэл халуун хөлс цувирах
  • СМС, түргэн уурлах, сэтгэл зовних, урам хугарах

Элэг нь сэтгэл санааг засч байдаг /dispersing anger, anxiety, and frustration/ эрхтэн бөгөөд тэрээр үйл ажиллагаа нь доголдохоор энэхүү шинж тэмдэгүүд үүсч эхэлдэг аж.

  • ХГЗ өнгөргүй болох, хүчил, шүлтийн тэнцвэр алдагдах, өөрөөр хэлвэл, голдуу хүчиллэг тал руугаа хэлбийх, улмаар аминдэм, шим тэжээл эд эст бүрэн очихгүй болох, эрдэсийн дутагдал үүсэх
  • Хоолны хордлого авах, харшилд амархан өртөх
  • Уур уцаартай болох
  • Хоол идсэний дараа ходоодон дээр хүндрэх
  • Өөх тостой хоол шингэхгүй байх
  • Гэдэс хужигнаж дугарах, унгуулах
  • Доошоо тулах
  • Хавагнах /хөлийн шилбэ, ул, шагай/
  • Бөөлжис цутгах, бөөлжих, эсвэл цусаар бөөлжих зэрэг болой.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC):

  • Цус, элэг вирус /”C”, “B”, “D”/, хор, ялзмагаар бохирдсон
  • Элэгний хатуурал
  • Архаг архидалт
  • Олон жил эм уусан, тухайлбал, стеройдын бэлдмэл хэтрүүлэн хэрэглэх /Steroid abuse/
  • Тамхи
  • Биед дэх зэсийн хэмжээ ихдэх
  • Хөгцөрсөн газрын самар, үр тарианаас хордох /aflatoxin/
  • Пестицидийн хэмжээ ихдэх /pesticide DDT/
  • Буруу хооллолт
  • Хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсан
  • ХГЗ өнгөргүй болсон /Хеликобактери олширсон/.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.

Хоолны үндсэн нэр төрөлд сүү, тараг, хүнсний ногоо, ногоон навч, жимс, самар багтана.

Жимс, хүнсний ногоо тухайлбал, лууван, хүрэн манжин /борщ/, шар гаа, цагаан гаа, чацаргана, цангис жимс, усан үзэм, өргөст хэмх, хар перец, зөгийн бал /2 сар ууна/, загас, алим, малын элэг, шинэ ногооны салат байнга идэж байх.

ИЙМ САЛАТ ИДВЭЛ САЙН БАЙНА: Таримал гоньдны навч, яншуйны навч, чанасан хүрэн манжин, байцаа, лууван, бага зэрэг төмс орно. Наранцэцгийн тос, хар перец, исгэсэн алимны шүүс /4-6%/, давсаар амтална.

Бүхэл үрийн тариа, арвай, наргил модны самрын тос, тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна.

Хошуу тариа эсвэл шар будааны шүүс байнга ууж байх хэрэгтэй. Энэ нь элэгний хордлого тайлахаас гадна уураг тархийг тэжээлээр хангаж, биеийн дархлааг тэтгэж байдаг.

Кофены оронд идрээ ууна. Батраш, нохойн хошууны үр жимсний цай, үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно. Шингэрүүлсэн арвайны нахиа, цоохор майлзны иш, бууцай зэрэг ногоон өнгийн ундаа ууна. Биеэ шүлтжүүлэх зорилгоор нимбэг, ханборгоцойны шүүстэй ус ууна.

Бадвигийн жор буюу маалингын коктейль (Budwig style): 1 цайны халбага зөгийн бал, 2 хоолны халбага сая нунтагласан маалингын үртэй зуурч, алим, эсвэл усан үзмийн жимсээр амталж иднэ. Дараа нь 100г аарц /quark cheese/ дээр 3 хоолны халбага маалингын тос хийж, 3 хоолны халбага сүү хийнэ. Холигчид хийж эргүүлнэ. Шанц модны холтосоор амталж иднэ. Гурван цаг дутам иднэ. Энэхүү сувиллын хоолыг 3-6 сар иднэ.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, селени /бага хэмжээгээр уух/, загасны тос, “С” аминдэмийг хангалттай хэмжээгээр уух /өдөрт 3г/, “Е” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Эмчилгээ, сувилгаа нь вирус устгах /1/, үрэвсэл дарах /2/, хорт хавдарын эд эсийг хөнөөх /3/ (дээрхи 3 үйлдэлийг ийн нэрлэжээ: pleiotropic effects), дархлаа тэтгэх, шүлтлэг орчинг бий болгох, бөөлжис цутгахыг зогсоох, тамир тэнхээ оруулах /халгай/, цөс хөөх, цөс шингэрүүлэх, байгалийн аргаар илааршуулах ухааныг санах /биеийг бүхэлд нь сувилах, өөрөө өөрийгөө эдгээх чадавхийг ашиглах гэх мэт/, бариа засал хийх /Chiropractic care, ялангуяа хаван бууруулна/, цус тогтоох /үе үе ууж байх/-од чиглэгдэнэ.

Үрэвсэл бууруулах зорилгоор өдөрт 30 минут элэгэн дээрээ эрэндийн тос /Castor Oil Transdermal Packs/ шингээсэн даавуугаар халуун жин тавина. Эрэндийн тос олдохгүй бол шүүдэргэнэ эсвэл нарсны тосоор орлуулж болно.

Контрастный душ: Энэ нь биеийн эсэргүүцлийг сайжруулна. Халуун усанд орохдоо 1 минут халуун усанд, 5-30 секунд хүйтэн усанд орох, нийтдээ ээлжлэн нэг удаадаа 3-5 удаа халуун, хүйтнээр сэлгэж орно.

Нүүрээр шарлах үед 2 хоногт 1 удаа алтантовчоор бүлээн бургуй тавина.

Өдрийн дэглэм сайн баримтлах, өдөр бүр биеийн тамирын хөнгөн дасгал, спортоор хичээллэх, хэрэгтэй. Учир нь, хөнгөн дасгал, хөдөлгөөн хийснээр хөлсөөр азотын нэгдэлүүд биеэс гадагшладаг аж. Йог, бясалгалд явах, залбирах хэрэгтэй. Агаар салхинд сайн яв.

Болж өгвөл тайван амгалан байхыг хичээ.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Сармис, гингко билоба /цус алдуулах эрсдэлтэй/, хүн орхоодой, кофе, архи, шар айраг, аспирин, шоколад, саахар, худалдаанд байгаа салат амтлагч шингэн, майонез, маргарин, транс өөх тос /амархан царцдаг өөх тос/, хиймэл саахар орлуулагч, фтор, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, торт, түрэг шош, цөцгийн тос, таримал туурам, шар манжин, түүхий ус, шар буурцаг, бууцай, мөөг, цагаан будаа, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн /цагаан талх, боов гэх мэт/, халаасан хоол үүний дотор богино долгионы зууханд халаасан хоол, хоносон хоол /leftovers/.

Мах, өндөг болж өгвөл маш бага идэх.

Хэт идэх, стресс, архи, муу хоол зэрэг нь элэгийг орвонгоор нь эргүүлнэ гэдгийг дахин сана. Халууцсаны дараа хүйтэн ус ихээр залгилж уухгүй.

Элэг, бөөрний хорт хавдарын үед элэг, бөөр цэвэршүүлэх ажилбарыг хойшлуулах хэрэгтэй.

Эх үүсвэр:

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).