Cardiosclerosis

Зүрхний булчинд барзгар үүсэх (монгол)
Кардиосклероз (ру́сский)

Үндсэн шинж тэмдэг, зовиур (PCSS):

  • Зүрхний булчингийн холбогч эд эс томрох (зүрх томрох, ялангуяа зүүн ховдол)
  • Хуучин зүрхээр өвдөж байсны ул мөр дээр үүсдэг
  • Бие сулрах
  • Дотор бачуурах
  • Хавагнах
  • Зүрхний хэмнэл алдагдах
  • Зүрхний хэмнэл жич агших
  • Зүрхний хэм түргэсэх
  • Зүрхээр өвдөх
  • Шөнөдөө ханиах
  • Биеийн хүчний ажилд амархан ядрах
  • Зүрхний дутагдлын эрт үеийн шинж тэмдэг зэрэг болой.

Өвчллийн болзошгүй хүндрэл, сөрөг үр дагавар (Possible Common Complications and Sequelae, PCCS):

  • Судасны цүлхэн үүсэх зэрэг аж.

Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC, патогенез):

  • Зүрхний судас тостон хатуурах (зүрхний цусан хангамж муудсанаас булчин нь үхэж эхэлдэг)
  • Зүрхний шигдээс (булчингийн үхжил)
  • Зүрхний булчингийн үрэвсэл
  • Зүрхний булчингийн хатингаршил
  • Холестерин, триглицерид ихэдсэн
  • ЦДИ
  • Зүрхээр хатгуулах
  • Суумал ажил эрхэлдэг /хөдөлгөөний дутагдал/
  • Эрүүл биш хооллох /ялангуяа, өөх тостой хоол, чихэр саахар, улаан буудайн дээд гурил ихээр идэх/
  • Чихрийн шижин, түүний урьдал үе, инсулины эсэргүүцэл
  • Таргалсан (элэг өөхөлсөн)
  • Архи, тамхи ихээр хэрэглэх
  • Стресс, сэтгэл санааны хямрал, өөрчлөлт (extreme emotional upheavals)
  • Цэвэршилт
  • Өндөр наслах зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Өдөрт 1,5л-аас ихгүй ус ууна.

Өдөр бүр 100г аарц иднэ, зөгийн балтай нимбэгний шүүс ууна. Зөгийн балтай бөөрөнхий сонгинын шүүс ууж болно. Шилмүүсний хандыг нимбэгний шүүсээр амталж 14 хоног ууна, 7 хоног завсарлана.

Цангис, мойл жимс, сармис, тослог багатай сүү, цагаан идээ, хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, том цүлдмэл мөөг, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа хэрэглэж, ус ууна.

Аминдэм, эрдэс бодис: “В”, “С” аминдэм, магни.

 Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS):

Зүрхний булчин барзайх үеийн эмчилгээ, сувилгаа нь аминдэм, эрдэс хэрэглэх, ажил, амралтын дэглэм сайн баримтлах, найман цаг сайн унтаж байх, тэнцвэртэй хоол унд хэрэглэх, хүчил, шүлтийн тэнцвэрийг хангаж байх (pH), цусаа цэвэршүүлэх, стрептококк төрлийн нян устгах, үрэвсэл дарах, судасны ханыг бэхжүүлэх, дархлаа тэтгэхэд чиглэгдэнэ.

Судас тостон хатуурахтай адил төстэй арга замаар эмчилнэ.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спорт, бясалгалаар боломжийн хирээр хичээллэнэ. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.

Болж өгвөл зайлсхийх эсвэл бага хэрэглэх зүйлс: Хурц амтлагчид, цагаан талх, кофе, хар ба ногоон цай, чихэр, саахар, туурам, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, хар, улаан перец, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Эх үүсвэр: 

 

Herbs usage indication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended.