Benign Prostatic Hypertrophy (BPH)

Түрүү булчирхай томрох (монгол)
Аденома предстательной железы (ру́сский)

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS): Шээс гарахгүй удаж байж шээж эхлэх, шээсний урсгалын эрч сулрах, шээс сарвих, ойр ойрхон шээх, шээс дутуу юм шиг санагдах, шөнөдөө 2-3 удаа босч шээх, шээхэд өвдөх.

Энэ зовиур нь даарах, ядрах, сэтгэл санаа тавгүйтэх, архи уух үед улам сэдрэнэ.  Үүнээс болж бөөр, давсаг өвдөх магадлалтай. Зарим эрэгтэйчүүд зовиур эмгэгээ мэдэрдэггүй тал бий.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC): Тодорхой шалтгааныг хэн ч мэдэхгүй. Тестостерон даавар дутагдах эсвэл тестостерон, эстроген дааваруудын зохистой харьцаа алдагдах, шээсний замын халдварт өвчин байх магадлалтай. Харшил намжаагч болон хамрын шуухитнаа, хамар битүүрэхэд уудаг эмүүд сөргөөр нөлөөлнө.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Өдөрт дор хаяж 8 аяга ус ууна. Хулууны үр долоо хоногт 2 удаа иднэ. Энэ нь хавдарыг бууруулахгүй ч шээсний гаргалтыг сайжруулна. Алирсны жимсний ундаа ууна.

Загас, үхрийн мах, шар будаа, сагадай будаа, ургамлын тос, чанасан төмс, хар талх, чанасан буюу жигнэсэн мах, жимс, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, зөгийн бал, жимсний чанамал, далайн байцаа, хушга, самар. Цагаан гаа хоолондоо хийж иднэ эсвэл ууна.

Цэцэгт байцааны ханд буюу шөл: 1 л усанд 250г байцаа хийж 5 минут чанаад өлөн дээрээ хагасыг нь, орой үлдсэн шөлөө ууна. Нэг удаагийн сувилгаа 7 хоног. Завсарлага: 3 хоног. Нийтдээ 21 хоног ууна. Манай орны хувьд бөөрөнхий байцаагаар орлуулж болох юм. Эдгээрт “DIM” хэмээх эрдэс бодис байх ба тэр нь түрүү булчирхайны эрүүл мэндэд сайн нөлөөтэй аж.

Цагаан гаа хоолондоо хийж иднэ эсвэл ууна. Эрдэнэшиш идэж, ууж байвал шээсний урсгалыг сайжруулна.

Сармис, сонгино сайн иднэ. Хоолыг бага багаар иднэ.

 Аминдэм, эрдэс бодис: Цайр /мах, өндөг, зөгийн бал, далайн хоол, хулууны үр, буйлсын самар/, магни, кальци, эслэг, тэмээлжийн ба маалингын тос, загасны тос, “А”, “С”, “Е” “Д3” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж: Түрүү булчирхай томролтын үеийн эмчилгээ, сувилгаа нь “5-альфа-редактес” энземийг боймлох |энэхүү энзем нь тестостероныг ДГТ (илүүдэл) болгож хувиргахад оролцдог|, DHT даавар, андроген бууруулах |Anti-Androgenic Activities|, эстроген бууруулах |Обладает антиэстрогенной активностью|, түрүү булчирхайны томролтыг агшаах, үрэвсэл дарах, бүдүүн гэдэс, элэг, бөөр цэвэршүүлэх /клизм/, тестостерон /андроген/, эстрогены зохистой харьцааг хангах, прогестерон нэмэгдүүлэх, бясалгал, йога, бариа засал хийх, хангалттай хэмжээний ус уух, шээс туух, бөөрний дээд булчирхайг тамиржуулах, биеэ шүлтжүүлэх /“5-альфа-редактес” энзем, DHT-ыг бууруулна/, турахад чиглэнэ.

Ойр ойрхон бэлгийн ажил эсвэл гар хангалга (masturbation) хийж байх. Аль болох өтгөнөө хатаахгүй, давсагны салст бүрхэвчийг цочироохгүй /уутан хальст улаан чинжүү, сармисаас болгоомжлох/, өлсөхгүй, хэтэрүүлж идэхгүй байх.

Унтахын өмнө дараах ургамлын аль нэгээр бичил бургуй /микроклизм/ тавина: сонгинын хальс, алтантовч, ариутган өтгөрүүлсэн барагшун эсвэл арзаахайны тос.

Явган явах, аэробикээр хичээллэвэл үр дүнтэй аж. Наранд халсан чулуун дээр ээлжлэн байн байн сууна. Нэг дор их хэмжээний шингэн юм уухгүй байх.

Тусгай дасгалууд хийх хэрэгтэй. Энэхүү дасгалыг сонирхвол утасдаарай.

Кегелийн дасгал (Kegel exercises or pelvic floor muscle exercises): Үүнд түрүү булчирхай, шулуун гэдэсний шувтраганы булчинг дээш нь 5 секунд агшааж татах, мөн 5 секунд буцааж тавихыг ойлгоно. Суух, зогсох, доошоо харж хэвтэх үед тус бүр 10-32 удаа өглөөдөө мөн оройдоо хийнэ. Шээж байхдаа 20 секунд шээсээ зогсоосны дараа дахин үргэлжлүүлэн шээнэ. Энэ дасгалыг дараах эмгэг зовиурт хэрэглэж болно. Үүнд:

  • Цистит
  • Түрүү булчирхай томрох
  • Шээсээ барьж чадахгүй алдах
  • Бэлгийн сулрал
  • Түрүү булчирхайгаа авахуулсны дараа бэлгийн үед шээс алдах /climacturia/
  • Өтгөнөө барьж чадахгүй алдах /fecal incontinence/
  • Шөнө шээх
  • Нойр муудах
  • Үрийн шингэнээ эрт тавих /premature ejaculation/

Энэхүү дасгалыг 15 сарын турш хийвэл бэлгийн сулрал алга болно.

Салтаанаасаа халуун, хүйтэн усаар ээлжлэн шүршинэ. Ингэхдээ халуун усаар 6 минут, хүйтэн усаар 1 минут шүршинэ. Эсвэл ваннан дотроо тумпанд халуун ус хийгээд дээр нь жамц давс найруулж 6 минут сууна. Тумпангаасаа гараад 1 минут хүйтэн усаар шүршина. Энэ ажилбарыг нийтдээ 2 удаа хийнэ.

Түрүү булчирхайны иллэг: Эрэндийн тосоор салтаандаа нар зөв эргүүлж иллэг хийнэ. Иллэгээ хошногоос урагшаа төмсөг рүү илж дуусгана. Үүний сацуу хэвлийний давсаган тушаа газар, бүсэлхийндээ иллэг хийнэ. Энэхүү иллэг нь хор гадагшлуулах /энэ тос бусад тосыг бодвол арьсанд гүнзгий шингэдэг онцлогтой/, өвдөлт намжаах, хавдар бууруулах, бэлгийн чалх, шээсний урсгал, бага аарцагны булчингийн тамир, цусны эргэлтийг сайжруулах, түрүү булчирхайны шингэнг гаргахад туслах, түрүү булчирхайг агшаах, түүний үрэвслийг намжаах үйлдэл үзүүлнэ. Энэ иллэгийг өөрөөр “түрүү булчирхай саамшуулах” (“prostate milking”) гэх нь бий. Нөгөөтэйгүүр, эрэндийн тосыг бичил бургуй, ваннанд дусааж болно.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Болж өгвөл 19 цагаас хойш юм уухгүй бай.

Дугуй унах нь тааламжгүй.

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).