Erectile dysfunction (ED) Бэлгийн сулрал (монгол); Эректильная дисфункция (ру́сский)

Шодой хөвчрөхгүй болох нь насны хөгшрөлттэй ямар ч холбоогүй гэж эрдэмтэд үздэг.

Дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS):

  • Зүрх судасны өвчин /зүрхний шигдээс буюу булчингийн үхжил, зүрх, тархины судас хагарснаас болон ЦДИ, чихрийн шижингээс үүсдэг цус харвалт гэх мэт/
  • Бэлгийн амьдралд сэтгэл ханамжгүй болох
  • Стресс, сэтгэл зовнил
  • Өөртөө итгэлгүй болох
  • Харилцааны асуудал үүсэх.

Дараах үндсэн 4 хэлбэртэй байна. Үүнд:

  • Судас /цусны урсгал/
  • Сэтгэл санааны буюу хүнд стресс /СМС, донтолт/
  • Мэдрэлийн тогтолцоо, нуруу нугас /уураг тархи, булчингийн хөгжил/
  • Дотоод шүүрэл /чихрийн шижин, тестостероны хомсдол гэх мэт/

Болзошгүй учир шалтгаанууд (PCC, патогенез):

  • Чихрийн шижин
  • Тестостероныхомсдол – ТХ
  • Судасны өвчлөл /судас тостон хатуурах, холестерин нэмэгдэх, ЗСӨ, архи, тамхи/
  • Хэт таргалалт /суумал ажил/
  • ЦДИ
  • Мэдрэлийн хямрал /СМС, сэтгэл зовнил, стресс, цус харвалт, унадаг өвчин, саажилт, алаг морьт-AD, салгалах өвчин-PD, нуруу нугасны өвчин буюу гэмтэл/
  • Дааврын өөрчлөлт/чихрийн шижин, тестостероны хомсдол, ББДД гэх мэт/
  • Бага аарцагны эрхтний үрэвсэл, гэмтэл бэртэнгэ, хагалгааны гаж нөлөө /түрүү булчирхайны архаг үрэвсэл, томролт, хорт хавдар/
  • Эм хэтрүүлэн уусан /тайвшруулагч тухайлбал, седуксин, цай, кофе, дааврын ба даралтны эмүүд, хлоропирамин зэрэг харшил намдаагч эмүүд/
  • Буруу хооллолт
  • ББДИ/ББДД
  • Мэдрэлийн системийн тархмалхатуурал /MS/
  • Шодойны доторхи эд эсийн совхижилт (Peyronie’s disease)
  • Нойргүйдэл
  • Кушингийн өвчин зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.

Хэрэглэвэл зохих хоол хүнс: Далайн хоол, загас, үзэм/“An amino acid called Arginine” хэмээх аминхүчлийн бодистой тулбэлгийн үед үр дүнтэй байдаг/, хушга самар, тоор, ханборгоцой, анар жимс, шанцай, байцаа, улаан лооль, хаш, яншуй, сонгино, сармис, шар гаа, хар перец, түүнчлэн арвай, хошуу тариа, сагадай, цагаан будаа зэрэг бүхэл үрийн тариа, тэдгээрийн кааш, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, усан үзмийн тос.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь дотоод шүүрлийн дааврын тэнцвэрийг хангах, тухайлбал, тестостерон нэмэгдүүлэх, цусны гүйдлийг сайжруулах, булчингаа хөгжүүлэх /штанг, гиритэй дутуу сууж босох/, хорт зуршилаас татгалзах, бусадтай харилцах харилцаагаа эерэг болгох, мэдрэл, сэтгэл санаагаа тайван амгалан байлгах, эрүүл зохистой хооллох, дасгал хөдөлгөөн сайн хийхэд чиглэгдэнэ.

Зүү эмчилгээ үр дүнтэй байх магадлалтай.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Хурц амтлагчид, талх, кофе, хар ба ногоон цай, саахар, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, хар, улаан перец, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Эх үүсвэр:

http://www.herbco.com/t-herbs-infection.aspx

http://med-look.ru/priznaki-rozhistogo-vospaleniya-lica-i-sposoby-lecheniya.html#hcq=JgYgXHp

http://edaplus.info/feeding-in-sickness/erysipelas.html

http://ndnr.com/botanical-medicine/botanical-management-of-streptococcal-infections-of-the-skin/

http://narodnaiamedicina.ru/kak-lechit-rozhu.html

http://med-look.ru/rozhistoe-vospalenie-nogi-simptomy-lechenie-profilaktika.html#hcq=dhAoQHp

http://www.healthy.net/health/article/healing_infections_without_antibiotics/603

http://www.medovo.ru/14.php

 

Herbs usage indication:


The content on this page is currently incomplete. Please treat it as a work in progress.

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended.