Arachnoid cysts on the Brain

Уураг тархины бүрхэвчийн доторхи уйланхай (монгол)
Киста головного мозга (ру́сский)

Төрөлхийнхийг анхан шатны харин олдмол буюу тархи толгойны бэртэнгэ болон өвчнөөс үүсснийг хоёрдах шатны уйланхай гэнэ.

Бага зэргийн уйланхай үүссэн үед бараг шинж тэмдэг мэдэгддэггүй.

Нилээд томорсон үед дараах шинж тэмдэг илэрнэ.

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  • Толгой өвдөх
  • Нойргүйдэх
  • Толгой эргэх, тухайлбал, толгойгоо харуу тийш эргүүлэх, машинд явах
  • Үе мөч саажих
  • Сэтгэцийн хямрал
  • Булчингийн тамир муудах, эсвэл ихдэх
  • Чих шуугих
  • Ухаан алдаж унах, чичрэх
  • Толгой дээр /хүүхдийн хувьд зулайн дээр/ чичэгнэх эсвэл юм дарах мэдрэмж мэдрэх
  • Хараа, сонсгол муудах
  • Бөөлжис цутгах, бөөлжих зэрэг болой.

Дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS):

  • Уураг тархины хаван
  • Уураг тархины үрэвсэл.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC):

  • Толгойндоо гэмтэл бэртэнгэ авах
  • Хагалгаа хийлгэсний дараа
  • Төрөлхийн гажиг
  • Шимэгчийн халдвар
  • Уураг тархины үрэвсэл
  • Нуруу нугас, тархины хальсны үрэвсэл
  • Тархины цусан хангамжийн хомсдол зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис байнга хэрэглэх хэрэгтэй. Хатаасан жимсээр компот хийж ууж байвал сайн.

Хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, ус ихээр ууна. Цагаан гаа ууж болно.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, “В”, “С” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь уураг тархины цусан хангамжийг сайжруулах, усан хаванг хөөх, шимэгдүүлэх, үрэвсэл дарахад чиглэгдэнэ.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Хурц амтлагчид, талх, кофе, хар ба ногоон цай, саахар, туурам, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, хар, улаан перец, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий.

Эх үүсвэр:

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).