Small Meadow Rue Above Ground Parts

Цөс өвс (монгол)
Надземная часть василистника малого (ру́сский)
Thalictrum minus (latīna)

(цасан цэцэг)

Үндсэн арга: 1-2 цайны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийж, 1 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 50мл-аар хоолноос 15 минутын өмнө 3 удаа ууна.

Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ хумсанцэцгийн тос эсвэл шүүдэргэнийн тос эсвэл зажилуурганын тос заавал дусаана. Нэг удаагийн угаалга 15 минут үргэлжлэнэ, 150мл идээшмэл орно. Дараа нь тампон шургуулна.

Нэг удаагийн сувилгаа: 14 хоног. Завсарлага: 14 хоног. Хэмжээ, дамжаа баримтлана.

Амталгаа: Усан ханд нь хар хүрэн өнгөтэй, тунгалаг, гашуун амттай, элдэв үнэргүй.

Actions

Remedial property

References

  • Шпиленя С.Е. Азбука природы, Изд., “Знание”, М., 1989
  • У.Лигаа, Б.Даваасүрэн, Н.Нинжил “Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй”, /Харьцуулсан судалгаа/, Улаанбаатар, 2005
  • www.medn.ru

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).